Дэлхий – seruuleg.mn https://seruuleg.mn Wed, 01 May 2024 03:18:23 +0000 en-US hourly 1 https://wordpress.org/?v=6.5.3 Колумб улсын армийн зэвсгийн агуулахаас олон сая сум алга болжээ https://seruuleg.mn/?p=4466 https://seruuleg.mn/?p=4466#respond Wed, 01 May 2024 03:18:23 +0000 https://seruuleg.mn/?p=4466

Колумбын армийн агуулахаас олон сая сум, хэдэн мянган гар бөмбөг, хэдэн арван пуужин сураггүй алга болсныг тус улсын ерөнхийлөгч Густаво Петро мэдээлжээ.

Саяхан цэргийн баазуудад явуулсан шалгалтын үеэр үүнийг илрүүлсэн байна.

Ерөнхийлөгч Петро үүнийг армийн дотоод авлига, хулгайтай холбоотой гэж үзэж байгаагаа илэрхийлжээ.

Колумбын батлан хамгаалахын сайд алдагдсан зэр зэвсгийн араас мөрдөн шалгах ажлыг эхлүүлснээ мэдээлсэн байна.

“Колумб улсын хууль ёсны зэвсгийг зарж, ашиг олдог армийн албан хаагчид болон энгийн иргэдээс бүрдсэн хулгайн сүлжээ олон жилийн турш оршиж байгаа нь үүнийг тайлбарлах цорын ганц арга зам юм” гэж Мягмар гарагт болсон хэвлэлийн хурлын үеэр Петро мэдэгджээ.

Зэр зэвсгүүд хулгайд алдагдсаныг энэ оны хоёрдугаар сарын 12, дөрөвдүгээр сарын 1-нд Толемайда, Ла Гуахира хоёр цэргийн баазад явуулсан гэнэтийн шалгалтын үеэр илрүүлсэн байна.

Тухайлбал Толемайда баазад бүртгэлтэй зэвсгийн жагсаалтаас 808,000 сум, 10,000 орчим гар бөмбөг дутжээ.

Ла Гуахира баазаас 4.2 сая сум, 9,300 орчим гар бөмбөг, хоёр ширхэг Spike пуужин, 37 ширхэг Nimrod пуужин, 550 гар бөмбөг  харвагч дутсан байна.

Алдагдсан зэвсгүүд Колумбын зэвсэгт бүлэглэлүүдэд, бас Хайти зэрэг улсуудад зарагдсан байж болзошгүйг ерөнхийлөгч хэлжээ.

“Хамгийн эмгэнэлтэй нь алдагдсан зэвсэг манай армийн алба хаагчдын амийг хөнөөх, шархдуулахад зориулагдаж байгаад оршиж байна” гэж ерөнхийлөгч ярьсан юм.

Колумб улсад олон арван жилийн турш зүүний үзэл баримтлалтай партизанууд, үндсэрхэг үзэлтэй зэвсэгт бүлэглэлүүд үйл ажиллагаа явуулж, тэдэнтэй хийсэн тэмцлийн улмаас нийтдээ 450,000 гаруй хүний амь үрэгдээд байгаа.

Армид гарсан хулгайтай холбогдуулан засгийн газрын зарим албан тушаалтнуудыг ажил үүргээс нь чөлөөлөн шалгаж буйг батлан хамгаалахын сайд Иван Веласкез өчигдрийн хэвлэлийн хурлын үеэр мэдээлжээ.

Ойрын үед бусад цэргийн баазуудад шалгалт оруулахаар төлөвлөснийг тэр бас зарласан юм.

Колумбын арми нь бүс нутагтаа хамгийн сайн зэвсэглэлтэйд тооцогддог. Хар тамхины картельтай тэмцэхэд нь зориулж АНУ-ын засаг захиргаа энэ улсад олон тэрбумын тусламж үзүүлдэг юм.

 

Эх сурвалж: BBC

]]>
https://seruuleg.mn/?feed=rss2&p=4466 0
Германы нутагт Украины хоёр иргэний амийг хутгалж хөнөөсөн байж болзошгүй Оросын иргэнийг цагдаа нар баривчилжээ https://seruuleg.mn/?p=4454 https://seruuleg.mn/?p=4454#respond Mon, 29 Apr 2024 02:22:35 +0000 https://seruuleg.mn/?p=4454

Украины иргэд болох хоёр эрэгтэй Бямба гарагийн орой Германы өмнөд нутагт хутгалуулж алуулсныг тус улсын цагдаагийн байгууллага Ням гарагт мэдээлжээ.

Уг хэрэгт сэжиглэгдсэн Оросын иргэн эрэгтэйг баривчилсан байна.

Бавари мужид оршин суудаг 23 ба 36 настай хохирогчдыг Мурнау хотын худалдааны төвд явж байх үед уг аллага гарсан байна.

Аллагын дараа цагдаа нар 57 настай ОХУ-ын иргэнийг баривчилсан тухай Германы DPA агентлаг мэдээлжээ. Германы хуулийн дагуу хохирогчид болон сэжигтний нэрийг нууцалж байна.

Аллагын шалтгаан тодорхой болоогүй, гурван хүн нэг нэгнээ мэддэг байсан эсэх мөн тодорхойгүй байгааг цагдаагийн албанаас мэдээлжээ.

2022 оны хоёрдугаар сард Оросын цэрэг халдан довтолсноос хойш Украинаас нэг сая гаруй хүн Германд дүрвэж ирсэн байдаг.

Үүнээс гадна Германд 2.5 сая орос гаралтай цагаач оршин суудгийн ихэнх нь Зөвлөлт Холбоот Улс задарсны дараа дүрвэж ирсэн герман угсаатнууд байдаг юм.

 

Эх сурвалж: Associated Press

]]>
https://seruuleg.mn/?feed=rss2&p=4454 0
Хятадын өмнөд нутагт буусан үерт дөрвөн хүний амь үрэгдэж, 10 хүн сураггүй болжээ https://seruuleg.mn/?p=4424 https://seruuleg.mn/?p=4424#respond Tue, 23 Apr 2024 03:28:49 +0000 https://seruuleg.mn/?p=4424

Өнгөрсөн долоо хоногийн сүүлээр Хятадын өмнөд эргийн Гуандун мужид хүчтэй аадар бороо орсны улмаас үер бууж, олон сая хүний амьдрал, аж ахуйд нөлөөлсөн билээ.

Даваа гарагийн байдлаар муж даяар дөрвөн хүн амиа алдаж, 10 хүн сураггүй болсон нь тогтоогджээ.

Үүнээс гадна 110,000 хүнийг орон гэрээс нь нүүлгэн шилжүүлсэн байна.

Гуандун мужийн төв Гуанжоу хотод дөрөвдүгээр сарын турш унасан нийт хур тунадасны хэмжээ 60.9 см хүрсэн нь албан ёсны бүртгэл эхэлсэн 1959 оноос хойших нэг сарын хамгийн их хэмжээ болсныг цаг уурчид өчигдөр мэдээлжээ.

Тус мужийн Заочин, Шаогуань хотууд үерийн гамшигт хамгийн их нэрвэгдээд байна. Заочин хотод гурван хүн амиа алдсан бол Шаогуань хотод нэг аврагч амиа алджээ.

Нэг үе “дэлхийн үйлдвэрийн талбар” гэгддэг байсан 127 сая хүн амтай Гуандун муж нь жил бүрийн зун үер усны гамшигт автах эрсдэлтэй байдаг.

Өнгөрсөн долоо хоногийн Пүрэв гарагаас эхлэн ер бусын хүчтэй аадар бороо тасралтгүй орсон нь ердийн үед тав, зургаадугаар сард эхэлдэг үерийн улирлыг наашлуулжээ.

Үерийн гамшиг энэ долоо хоногоос хөрш Жянси мужийн нутагт шилжиж, одоогоор 459 хүнийг нүүлгэн шилжүүлсэн байна. Тус мужид 1,500 га тариалангийн талбай усанд автсан нь 41 сая юанийн ($5.7 сая) эдийн засгийн хохирол учруулжээ.

 

Эх сурвалж: Reuters

]]>
https://seruuleg.mn/?feed=rss2&p=4424 0
Сомалийн далайн дээрэмчид $5 саяыг хүлээж авсны дараа барьцаалсан хөлгөө суллажээ https://seruuleg.mn/?p=4353 https://seruuleg.mn/?p=4353#respond Mon, 15 Apr 2024 04:08:08 +0000 https://seruuleg.mn/?p=4353

Сомалийн далайн дээрэмчид $5 саяыг хүлээж авсны дараа барьцаанд нь байсан “MV Abdullah” хөлөг онгоцыг багийн 23 гишүүний хамт Ням гарагийн өглөө суллан явуулжээ.

“Хоёр хоногийн өмнө ирсэн мөнгө хуурамч эсэхийг шалгаж дууссаны дараа бид дотроо хуваагаад засгийн газрын хүчтэй тулгарахгүйн тулд хөлгийг орхиж явсан” гэж дээрэмчдийн нэг Абдирашилд Юсуф мэдээлсэн байна.

Сомалийн засгийн газраас уг мэдээллийг тодруулахад хариу өгөөгүй юм.

55,000 тонн нүүрс ачсан Бангладешийн далбаатай “MV Abdullah” хөлөг Мозамбикийн нийслэл Мапуто хотоос Арабын Нэгдсэн Эмират улсын Дубайн боомт руу зорчиж байхдаа нэг сарын өмнө Сомалийн эргээс 1,000 км зайд дээрэмчдэд барьцаалагдаж байжээ.

Олон улсын нэгдсэн хүч Улаан тэнгис, Адены буланд ачаа тээврийн хөлгүүдийг Йемений босогчдын цохилтоос хамгаалахад анхаарал хандуулаад буй энэ үед Сомалийн далайн дээрэмчдийн үйл ажиллагаа идэвхжих болсон юм.

Хөлгийг эзэмшигч KSRM групп өнгөрсөн хугацаанд дээрэмчидтэй хэлэлцээ явуулж байжээ.

“Бид дээрэмчидтэй тохиролцоонд хүрч чадсан. Мөнгөний талаар мэдээлэл өгөх боломжгүй. Хөлгийн багийн бүх гишүүн аврагдсан” гэж тус группийн хэвлэлийн төлөөлөгч Мизанул Ислам мэдээлсэн байна.

Энэ удаагийн барьцаалалт нь 2017 оны арванхоёрдугаар сараас хойш Сомалийн далайн дээрэмчдийн явуулсан хамгийн амжилттай ажиллагаа болж байгаа гэнэ.

Үүнээс өмнө тэд ихэвчлэн Энэтхэг, Шри Ланка, Сейшелийн тэнгисийн цэргүүдийн хамгаалдаг загас агнуурын жижиг завинуудыг дээрэмддэг байжээ.

Өнгөрсөн сард Энэтхэгийн хүчнийхэн арванхоёрдугаар сард Сомалийн эргээс 480 км зайд барьцаалагдсан Мальта улсын далбаатай “MV Ruen” хөлгийг 17 хүний хамт чөлөөлсөн байна.

Энэ ажиллагааны үеэр 35 дээрэмчин баригдсаныг шалгуулахаар Мумбай хотод хүргэжээ.

Далайн дээрэмчдийн үйл ажиллагаа 2011 онд оргилдоо хүрч, Сомалийн эргээс 3,655 км хүртэл зайд аялж байсан хөлгүүд рүү зэвсэглэн халддаг байсан гэдэг.

Үүний дараа олон улсын тэнгисийн хүч Энэтхэгийн далайд тогтмол эргүүл гаргаж, ачаа тээврийн хөлгүүдийг хамгаалдаг болсноос хойш дээрэмчдийн үйл ажиллагаа эрс сулраад байжээ.

 

Эх сурвалж: Reuters

]]>
https://seruuleg.mn/?feed=rss2&p=4353 0
Крымийн хойгт Оросын десантын хоёр хөлгийг устгаснаа Украины тал мэдээлэв https://seruuleg.mn/?p=4314 https://seruuleg.mn/?p=4314#respond Mon, 25 Mar 2024 01:42:14 +0000 https://seruuleg.mn/?p=4314

Бямба гарагаас Ням гарагт шилжих шөнө Украины арми эзлэгдсэн Крымийн хойгт агаарын томоохон довтолгоо явуулсны үр дүнд Оросын Хар тэнгисийн флотын хоёр хөлөг, удирдлагын төв болон бусад дэд бүтцийг устгаснаа мэдээлжээ.

Тухайлбал “Ямал”, “Азов” нэртэй десантын хоёр хөлгийг устгаснаа энд дурдсан юм.

Крымийн Севастополь боомт хотын Москвагаас томилогдсон захирагч Оросын тал энэ довтолгооны үеэр Украины 10 нисгэгчгүй онгоцыг устгасан тухай мэдээлжээ.

Ням гарагийн үүрээр бас Оросын арми Украины нийслэл Киев хот болон Львов мужийн нутаг дэвсгэрт олон тооны дрон, пуужингаар довтолсон юм.

Крымьд явуулсан довтолгоог Их Британийн батлан хамгаалахын сайд Грант Шэппс “Украины хувьд түүхэн үйл явдал” гэж магтсан байна.

“Англи хэлээр тодорхой хэлэхэд, хэдийгээр Оросын флот тэнд 1783 оноос хойш үйл ажиллагаа явуулж байгаа ч Путин цаашдаа Хар тэнгист чөлөөтэй ажиллах боломжгүй болсныг энэ үйл явдал батлан харуулж байна” гэж тэр мэдэгджээ.

Шэппс бас Украин энэ дайнд ялагдахыг дэлхий “тэвчихгүй” бөгөөд Украинд үзүүлэх Их Британийн тусламж дэмжлэг “тууштай, хэвээр” байхыг амласан юм.

2014 онд ОХУ-д хүчээр нэгтгэгдсэн Крымийн хойг сүүлийн саруудад Украины агаарын довтолгоонд байнга өртөж байгаа. Үүний үр дүнд Оросын Хар тэнгисийн флот нийт хөлгүүдийнхээ дөрөвний нэгийг алдсан гэдэг. Оросын тал хохирлоос сэргийлэхийн тулд үлдсэн хөлгүүдийнхээ ихэнхийг Крымийн боомтуудаас өөрийн эх газрын боомт Новороссийск руу шилжүүлсэн гэх мэдээлэл бий.

Ням гарагийн өглөөний 5:00 цагийн орчимд Оросын агаарын довтолгоо Киевт эхэлжээ.

Энэ үеэр Оросын 18 пуужин, 25 дроныг устгаснаа Украины албаныхан мэдээлсэн байна.

Украины баруун бүсийн Львов мужийн нутагт Оросын талаас 20 орчим пуужин, долоон дрон харвасан нь бүгд эрчим хүчний дэд бүтцийг чиглэж байжээ.

Дээрх хоёр довтолгооны үеэр ноцтой хохирол учраагүйг Украины тал мэдээлсэн байна.

Львовыг чиглэсэн нэг далавчит пуужин хөрш Польшийн агаарын хилд нэвтэрсэн тухай Варшаваас мэдээлжээ.

“Осердов хотын орчимд нэвтэрсэн биет Польшийн агаарын орон зайд 39 секундийг өнгөрүүлсэн. Нислэгийн бүх хугацаанд радарын системүүд уг биетийг ажиглаж байлаа. Хэрвээ энэ биет Польшийн нутаг дэвсгэрт байрлах аливаа бай руу чиглэсэн үндэслэл илэрвэл бид устгах арга хэмжээ авах байсан” гэж Польшийн батлан хамгаалахын сайд Владислав Косиняк-Камыш мэдэгдсэн байна.

 

]]>
https://seruuleg.mn/?feed=rss2&p=4314 0
Путиний ойрын хүрээллийнхэн цаазаар авах ялыг сэргээхийг уриалж эхэлжээ https://seruuleg.mn/?p=4310 https://seruuleg.mn/?p=4310#respond Mon, 25 Mar 2024 01:40:44 +0000 https://seruuleg.mn/?p=4310

Баасан гарагт Москвад гарсан террорист халдлагын дараа ОХУ-ын ерөнхийлөгч Владимир Путиний ойрын хүрээллийнхэн тус улсад цаазаар авах ялыг сэргээхийг уриалж эхэлжээ.

Орос улс 1990-ээд оноос хойш цаазын ялыг түдгэлзүүлээд байгаа. Баасан гарагт Оросын сүүлийн 20 жилийн түүхэнд гараагүй том зэвсэгт халдлага гарсан нь цаазын ялыг сэргээх уриалгыг эрчимжүүлсэн байна. Энэ халдлагын үеэр 137 хүн алагдсан юм.

“Цаазын ялыг тойрсон асуултууд маш олноор гарч байна. Энэ асуудлыг гүн гүнзгий, мэргэжлийн түвшинд бодитойгоор шийдвэрлэх цаг ирсэн нь гарцаагүй. Манай нийгмийн сэтгэл санаа, хүлээлтэд нийцсэн шийдвэр гарах болно” гэж Бямба гарагт Оросын төрийн Дум дахь эрх баригч “Нэгдсэн Орос” намын бүлгийн тэргүүн Владимир Васильев мэдэгджээ.

Энэ өдөр бас Думын аюулгүй байдлын байнгын хорооны дарга Юрий Афонин “Терроризм, аллагын хэргүүдэд цаазаар авах ялыг сэргээх шаардлагатай” гэж хэлсэн байна.

ОХУ-ын ерөнхийлөгч асан, үндэсний аюулгүй байдлын зөвлөлийн нарийн бичгийн дарга Дмитрий Медведев бас энэ уриалгыг дэмжжээ.

“Террористууд зөвхөн ижил хариу арга хэмжээг л ойлгодог. Үхлийг үхлээр” гэж тэр Телеграм хуудсандаа бичсэн юм.

Төрийн Думын спикер Вячеслав Володин, Думд цөөнх болдог хоёр улс төрийн намын удирдлага мөн ийм уриалга гаргажээ.

Оросын сөрөг хүчнийхэн цаазын ялыг Кремлийн бодлогыг шүүмжлэгчдийн эсрэг ашиглаж болзошгүйд санаа зовж байна.

Учир нь сүүлийн жилүүдэд “терроризмын” гэх гэмт хэргийн тоо эрчимтэй нэмэгдэх болсон юм. Зөвхөн 2023 онд эрх баригчид терроризмтой холбоотой 143 хэрэгт шийтгэл оноосон бол 2018 онд ийм төрлийн хэрэг дөнгөж 20 хүрэхгүй тоотой гарч байсныг МедиаЗона хараат бус сайт мэдээлжээ.

Энэ сарын эхээр Оросын эрх баригчид олон улсын LGBT хөдөлгөөнийг “террорист, экстремист” байгууллагын хар жагсаалтдаа нэмсэн юм.

Өнгөрсөн сард шоронд нас барсан сөрөг хүчний улс төрч Алексей Навальный бас “экстремизм”-ын хэргээр ял эдэлж байжээ.

“Хэрвээ цаазын ялыг сэргээвэл төрийн систем хэдэн хүнийг алахыг мэдэж байна уу? Одоо яг хэчнээн хүн шоронд хоригдож байна.. тэдний террорист бишийг яаж ялгах юм бэ? Ямар ч тохиолдолд бид ийм эмгэнэлт байдалд хүрэх ёсгүй” гэж эмэгтэйчүүдийн эрхийг хамгаалах хөдөлгөөний идэвхтэн Алёна Попова сошиал хуудсандаа бичжээ.

 

Эх сурвалж: AFP

]]>
https://seruuleg.mn/?feed=rss2&p=4310 0
Умард Солонгосын төв хэвлэл Ким Жон Уны охиныг анх удаа “их удирдагч” гэж нэрлэжээ https://seruuleg.mn/?p=4292 https://seruuleg.mn/?p=4292#respond Tue, 19 Mar 2024 01:43:31 +0000 https://seruuleg.mn/?p=4292

Умард Солонгосын төв хэвлэл Ким Жон Уны охиныг анх удаагаа “их удирдагч” гэж нэрлэсэн нь түүний эцгийнхээ залгамжлагч болох магадлалыг улам нэмэгдүүлж байна.

Баасан гарагт Ким Жон Ун охины хамт нийслэл Пёнян хотын хүлэмжийн аж ахуйн үйл ажиллагаатай танилцсан тухай Умард Солонгосын төрийн төв хэвлэл Родон Синмун сонин Бямба гарагт мэдээлжээ.

Уг мэдээнд “Аугаа удирдагч нар нам, засгийн газар, цэрэг армийн боловсон хүчний хамт хүлэмжийн аж ахуйтай танилцлаа” гэж өгүүлсэн байна.

Умард Солонгосын төв хэвлэл Кимийн охины оролцсон нийт 26 арга хэмжээний талаар өнгөрсөн хугацаанд мэдээлэхдээ анх удаа түүнийг “их удирдагч” гэж нэрлэсэн нь энэ болохыг судлаачид мэдээлжээ.

“Умард Солонгосын ‘хяндо’ гэсэн нэр томьёо нь зөвхөн дээд удирдагчид, тэдний залгамжлагчдад хамаатай байдаг. Ким Жү Эг ингэж нэрлэсэн нь түүнийг Умард Солонгосын дараагийн удирдагч болж, Ким Жон Уны залгамжлах өндөр магадлалтай болсныг харуулж байна” гэж Сэжон хүрээлэнгийн Солонгосын Хойгийн Стратеги Судалгааны Төвийн захирал Чон Сон Чан тайлбарлажээ.

Даваа гарагт Өмнөд Солонгосын эх орноо нэгтгэх яам бас энэ таамагтай санал нэг байгаагаа илэрхийлсэн байна.

“Умард Солонгосын албан ёсны хэвлэл мэдээллийн хэрэгсэлд ашигласан протоколын түвшин, илэрхийллийг харвал Ким Жү Э залгамжлагч болохыг үгүйсгэх аргагүй байна” гэж тус яамны хэвлэлийн төлөөлөгч Ку Бён Сам сэтгүүлчдэд мэдэгджээ.

Ким Жү Э анх 2022 оны сүүлээр тив алгасагч баллистик пуужингийн туршилтад аавтайгаа хамт оролцохдоо олны нүдэнд ил гарсан юм.

Тэр үеэс хойш тэр Ким Жон Уны оролцсон батлан хамгаалах болон эдийн засгийн салбарын олон арга хэмжээнд дагалдаж байв.

Ингэх бүрд түүнийг нэрлэх нэр томьёо “хайртай хүүхэд”, “хүндлэгдсэн хүүхэд”, “шинэ залуу генерал” гэх зэргээр өөрчлөгдөж байжээ.

 

Эх сурвалж: Korea Times

]]>
https://seruuleg.mn/?feed=rss2&p=4292 0
Оросын эрх баригчид Украины дайныг санхүүжүүлэх зорилгоор сонгуулийн дараа татвараа нэмэх гэнэ https://seruuleg.mn/?p=4284 https://seruuleg.mn/?p=4284#respond Tue, 12 Mar 2024 08:34:56 +0000 https://seruuleg.mn/?p=4284

Оросын эрх баригчид Украинд явуулж буй дайнаа санхүүжүүлэх зорилгоор удахгүй болох ерөнхийлөгчийн сонгуулийн дараа татвараа өсгөх талаар судалж буйг эх сурвалжууд мэдээлжээ.

Тухайлбал аж ахуйн нэгжийн болон өндөр орлоготой хувь хүмүүсийн татварыг их хэмжээгээр нэмэх хувилбарыг хэлэлцэж байгааг уг асуудалд ойр ажилладаг нэрээ нууцалсан хоёр хүн баталсан байна.

Жилийн орлого нь таван сая рублиэс ($55,000) давдаг хувь хүмүүсийн татварыг одоогийн 15 хувиас 20 хувь болгох, компаниудын татварыг одоогийн 20 хувиас 25 хувь болгох хувилбарыг идэвхтэй хэлэлцэж байгаа ажээ.

ОХУ-ын ерөнхийлөгчийн ээлжит сонгуулийн санал хураалт энэ долоо хоногийн сүүлээр зохион байгуулагдах юм.

Одоогийн ерөнхийлөгч Владимир Путин энэ сонгуулиар дахин зургаан жил үргэлжлүүлэн ажиллах эрхээ олж авах зорилготой байгаа.

Хоёрдугаар сарын 29-ний өдөр Оросын хууль тогтоох дээд байгууллагад тавьсан жил тутмын илтгэлдээ тэр “өндөр орлоготой хувь хүмүүс болон аж ахуйн нэгжүүдэд татварын дарамтыг тэгш хуваарилах” төлөвлөгөөтэй байгаагаа дурдаж байв.

Одоо ОХУ-д жилийн орлого нь таван сая рубль хүрдэггүй хувь хүмүүс 13 хувийн татвар төлдөг бол давсан тохиолдолд 15 хувийг төлдөг.

Шинэ төлөвлөгөөгөөр 15 хувийн босгыг нэг сая рубль болгон бууруулж магадгүй байгаа гэнэ. Өөрөөр хэлбэл жилд нэг саяас бага орлого олдог хүн амын хэсэгт татварын хэмжээ өөрчлөгдөхгүй бол бусад бүх хэсэгт нэмэгдэх бололтой.

Оросын Холбооны Статистикийн Албаны гаргасан тоо баримтаас үзвэл 2023 онд тус улсын иргэдийн жилийн дундаж цалингийн хэмжээ 884,508 рубль байжээ.

Ерөнхийлөгчийн сонгуулийн ээлжит бүрэн эрхийн хугацааны эхэнд олон нийтэд таалагдахгүй арга хэмжээг авч хэрэгжүүлдэг нь Оросын эрх баригчдын хувьд уламжлал болсон үзэгдэл.

2018 онд Путинийг дахин сонгогдсоны дараахан тэтгэврийн насыг өсгөх, нэмүү өртгийн албан татварын хэмжээг 18 хувиас 20 хувь болгон өсгөх шийдвэрүүд гарч байжээ.

Украины дайн Оросын төрийн сан хөмрөгийг нэлээд дундалж байгаа нь тодорхой байгаа.

Өнгөрсөн оны сүүлийн байдлаар тус улсын үндэсний баялгийн сангийн нөөц бараг талдаа хүртэл буурсан нь сангийн яамны тоо баримтаас харагдаж байв.

 

Эх сурвалж: Bloomberg

]]>
https://seruuleg.mn/?feed=rss2&p=4284 0
Украины фронтод хууртагдаж очсон Энэтхэгийн иргэд засгийн газраасаа тусламж хүсэв https://seruuleg.mn/?p=4254 https://seruuleg.mn/?p=4254#respond Thu, 07 Mar 2024 05:20:23 +0000 https://seruuleg.mn/?p=4254

Украины дайнд Оросын талд тулалдахаар хууртагдаж фронтод очсон Энэтхэгийн хэсэг иргэд засгийн газраасаа тусламж гуйсныг тус улсын хэвлэлүүд өчигдөр мэдээлжээ.

Энэтхэгийн NDTV сувгийн нийтэлсэн дүрс бичлэгт долоон эрэгтэй зэрэгцэж зогсоод дайны галын шугамаас татаж авахыг гуйж байсан юм.

Тэд өнгөрсөн оны арванхоёрдугаар сарын 27-нд шинэ жил тэмдэглэхээр ОХУ-д очиж, дараа нь хөрш Беларусьт аялахаар болж байжээ.

“Жуулчлалын агент бидэнд Беларусьт аялахыг зөвлөсөн. Гэхдээ ингэхийн тулд виз хэрэгтэйг бид мэдээгүй. Беларусьт очсоны дараа агент биднээс мөнгө аваад зугтаж алга болсон” гэж тэдний нэг 19 настай Харш ярьсан байна.

Тэрбээр цааш нь “Цагдаа нар биднийг баривчлаад Оросын талд хүлээлгэж өгсөн. Тэнд биднээр нэг гэрээнд гарын үсэг зуруулаад одоо Украины эсрэг хүчээр байлдуулах гэж байна” гэж ярьжээ.

Харшийн ээж NDTV сувагт “Оросын цэргүүд түүнийг баривчлаад дайнд явахгүй бол 10 жил шоронд хорихоор сүрдүүлсэн гэж бидэнд хэлсэн. Дараа нь түүнийг хүчээр байлдааны сургуулилалтад хамруулсан байна. Хүүг минь эсэн мэнд буцааж авчрахыг засгийн газраас гуйя” гэж ярьсан юм.

Энэтхэгийн гадаад хэргийн яам 20 орчим иргэн нь Оросын армид хүчээр дайчлагдсан тухай мэдээлэл аваад тэднийг суллахаар ажиллаж буй тухай өнгөрсөн долоо хоногт мэдэгдэж байв.

Украины дайн эхлээд удаагүй байхад Оросын арми Төв Азийн орнуудын цагаачдыг дайчилж эхэлсэн тухай мэдээлэл бий. Харин сүүлийн үед Энэтхэг, Куба, Балба зэрэг улсын иргэдийг өндөр цалин, иргэний харьяалал олгох нөхцөлөөр татах болсон байна.

 

Эх сурвалж: AFP

]]>
https://seruuleg.mn/?feed=rss2&p=4254 0
Энэтхэгт гарсан галт тэрэгний ослын үеэр жолооч нар нь гар утсан дээр тэмцээн үзэж байсныг тогтоожээ https://seruuleg.mn/?p=4241 https://seruuleg.mn/?p=4241#respond Tue, 05 Mar 2024 02:25:34 +0000 https://seruuleg.mn/?p=4241

Өнгөрсөн оны аравдугаар сард Энэтхэгийн Андра Прадеш мужид хоёр галт тэрэг мөргөлдсөн томоохон осол гарч, 14 хүн амиа алдаж байсан юм.

Тэгвэл энэхүү ослын шалтгааныг олж тогтоосноо тус улсын төмөр замын сайд Ашвини Вайшнав өчигдөр мэдээлжээ.

Сайдын өгсөн мэдээллээр галт тэрэгний хоёр жолооч тухайн үед гар утсан дээрээ крикетийн дэлхийн аваргын тэмцээнийг шууд хүлээн авч үзэж байсан гэнэ.

Осол гарсан өдөр Энэтхэгийн баг Английн багтай тоглоод хожиж байжээ. Энэтхэг улс 2023 оны крикетийн дэлхийн аварга шалгаруулах тэмцээнийг зохион байгуулж, олон зуун сая хүн багаа хөгжөөн дэмжиж байсан юм.

Харамсалтай нь галт тэрэгний хоёр жолооч хоёул ослын үеэр амиа алджээ.

“Зүтгүүрийн жолооч болон туслах жолооч нар хоёул крикетийн тэмцээн үзэж, анхаарлаа сарниулаад байсан нь тогтоогдлоо” гэж Вайшнав сайд хэлсэн байна.

Тухайн үед Висахапатнам-Паласа чиглэлд аялж байсан зорчигч тээврийн галт тэрэг араас нь явж байсан өөр нэг галт тэрэгтэй мөргөлдөх үеэр гурван вагон нь замаас гарч, онхолдсон юм. Жолооч нар энэ үеэр гар утас руугаа харж яваад замын дохионы улаан гэрлийг анзаараагүй гэж шалгалтын хэсэг дүгнэсэн байна.

Энэхүү ослын дараа жолооч нарын анхаарал сарнихаас сэргийлдэг аюулгүй байдлын системийг бүх галт тэрэгт нэвтрүүлэхээр болсныг сайд мэдэгджээ.

Энэтхэг бол өдөр бүр олон сая зорчигч тээвэрлэдэг дэлхийн хамгийн том төмөр замын сүлжээтэй улсуудын нэг.

Энэ хэрээрээ томоохон осол эндэгдэл байнга гардаг.

1981 онд Бихар мужид галт тэрэг замаасаа гарсны улмаас 800 орчим зорчигч амиа алдсан нь хамгийн том осолд тооцогддог юм.

Сүүлийн нэг жилийн дотор хэд хэдэн томоохон осол гарсан.

Тухайлбал өнгөрсөн оны зургаадугаар сард Одиша мужид гурван галт тэрэг мөргөлдөхөд 300 хүн амиа алдсан юм.

Дөнгөж өнгөрсөн сард Жамму Кашмир мужаас 53 вагонтой ачааны галт тэрэг 70 гаруй километр замыг жолоочгүй туулсан тохиолдол гарч байжээ.

100 км/цаг хурдтай явж байсан энэ цувааг Пунжаб мужийн нутагт ирэхэд зам дээр нь модоор саад байгуулан зогсоож байв.

 

]]>
https://seruuleg.mn/?feed=rss2&p=4241 0