Урлаг – seruuleg.mn https://seruuleg.mn Wed, 01 Nov 2023 03:31:32 +0000 en-US hourly 1 https://wordpress.org/?v=6.5.3 Хасагдсан эрэгтэй таван багийн тамирчид Үндэсний дээд лигт оролцох эрхтэй болсон ч эзэд нь 2026 он дуустал ХОРИГТ орлоо https://seruuleg.mn/?p=607 https://seruuleg.mn/?p=607#respond Wed, 01 Nov 2023 03:31:32 +0000 https://seruuleg.mn/?p=607  

Монголын сагсан бөмбөгийн холбооноос зохион байгуулдаг Үндэсний дээд лигийн тоглолтууд энэ долоо хоногт эхлэх гэж байгаа билээ.

Гэвч аравдугаар сарын 20-ноос хойш Монголын Сагсан Бөмбөгийн Холбоо (МСБХ) болон Мэргэжлийн Сагсан Бөмбөгийн Багийн Эзэд, Хөрөнгө Оруулагчдын Холбоо (МСББЭХОХ) хоорондын үүссэн асуудлаас болж Erdenet Miners, ВСН Garid, Тэнүүн-Өлзий Металл, Zavkhan Brothers, IHC Apes гэсэн таван багийг Үндэсний дээд лигээс хасах шийдвэрийг МСБХ-оос гаргасан. Улмаар Хөгжлийн лигийн багуудыг Үндэсний дээд лигт оролцуулж, шинэ улирлаа эхлүүлэх болсон юм.

Хасагдсан таван багийн эзэд Монголын Мэргэжлийн Сагсан Бөмбөгийн Лиг (ММСБЛ)-ийг үүсгэн байгуулж, удахгүй тоглолтуудаа эхлэх талаар өнгөрсөн долоо хоногт зарласан. Мөн өнгөрсөн амралтын өдрүүдэд хоорондоо нөхөрсөг тоглолтууд зохион байгуулаад амжсан. Гэхдээ энэ долоо хоногийн Даваа гаригт багуудын эздийн холбооноос тамирчдын уриалгыг хүндэтгэн үзэж, хэлэлцээрийн ширээний ард суух уриалга гаргасан билээ.

Харин Монголын сагсан бөмбөгийн тамирчдын Ирээдүй холбооны гишүүд Т.Санчир, Б.Билгүүн, Г.Баттөр болон хасагдсан багийн тамирчид өчигдөр хэвлэлийн хурал хийсэн. Энэ үеэр тамирчид нэгдсэн нэг лигт тоглох хүсэлтэй буйгаа дуу нэгтэйгээр зарласан.

Тэгвэл МСБХ-оос дээрх уриалга, хүсэлтийг үндэслэн хасагдсан “Erdenet Miners, ВСН Garid, Тэнүүн-Өлзий Металл, Zavkhan Brothers, IHC Apes гэсэн таван багийн тамирчдыг Үндэсний дээд лигт оролцох эрхтэй болсон талаар МСБХ-ны Удирдах зөвлөлийн тогтоол гаргасан байна.

Энэ тогтоолын хариуд багуудын эздийн холбооноос ямар нэгэн хариу өгөөгүй байна. Гэхдээ хасагдсан эрэгтэй таван багийн тавьсан найман шаардлагын талаар МСБХ-оос ямар нэгэн шийдтэй зүйл дурдаагүй.

Зөвхөн тамирчдын “Ирээдүй холбооноос гаргасан хүсэлт болон тамирчдын эрх ашгийг хамгаалах, нийт тамирчдыг Лигийн тэмцээнд оролцуулах боломжийг хангах, сагсан бөмбөгийн спортын үзэгч, дэмжигчдийн хүсэл сонирхлыг хүндэтгэн” хэмээн тодотгосон байгаа нь багийн эздийн тавьсан шаардлагатай холбоотой зүйлүүдийг асуудал хэвээр үлдээсэн байх магадлалтай.

Гэвч Erdenet Miners, ВСН Garid, Тэнүүн-Өлзий Металл, Zavkhan Brothers, IHC Apes гэсэн эрэгтэй таван багийн эзэд, менежер, төлөөлөх эрх бүхий этгээдүүдийг Лигийн журам, Хамтран ажиллах гэрээ”-ний заалтуудыг зөрчиж, багийн тамирчид, үзэгчдийг хохироосон гэх үндэслэлээр МСБХ-оос зохион байгуулах аливаа үйл ажиллагаанд оролцох эрхийг 2026 оны арванхоёрдугаар сарын 31-ний өдрийг дуустал хасахаар болсон талаар хариуцлага тооцох бичиг гаргаж албажуулжээ.

]]>
https://seruuleg.mn/?feed=rss2&p=607 0
ЗУНЫ ХАМГИЙН ТОМ ШОУ 7 сарын 1-нд болно https://seruuleg.mn/?p=393 https://seruuleg.mn/?p=393#respond Tue, 27 Jun 2023 08:03:16 +0000 https://seruuleg.mn/?p=393

Төв аймгийн Аргалант сумын, хулстайн нуруу явах замд Молцог элс хэмээх газарт Сэртэн Морьтон цогцолбор сүндэрлэж байна.

Монголын үндэсний өв соёлын уламжлалыг шингээсэн энэ цогцолборын 2 га талбайг үзүүлбэрийн талбай, 300м2 Монгол гэр бүхий зоогийн газар, соёл уламжлалыг харуулсан музей болон бусад жуулчдад зориулсан хэсгүүдээс бүрдэх юм.

3000 жилийн өмнөх Монголчуудын нүүдэлчин ахуй соёл, амьдралын хэв маяг таван хошуу мал, хувцас хэрэгсэл уламжлалт цагаан идээ, ан хийх, цэрэг дайчдын чадварлаг тулаан, зоог тэргүүтнийг үзэж мэдрэхийг хүсдэг. Тэгвэл энэхүү арга хэмжээг цогц хөтөлбөр болгон одоо цагийн техник технологт тулгуурлан хийх зорилготойгоор хийж хэрэгжүүлж байна.

Цаашлаад дэлхийд Монголын өв соёлыг сурталчилан таниулж Монгол гэх тодотголтой өв соёлыг зөвхөн Монголоос тольдох боломжийг бий болгож байгаа томоохон цогцолбор юм.

Тодруулбал, байгалын үзэсгэлэнт газарт байрлалтай  2500 гаруй суудалтай тус цогцолборт Морьтны гайхамшиг тоглолт өдөрт 2 удаа, Оройн шоу тоглолт /Морьтон шоу, Этник, язгуур, урлаг, рок поп/ Эртний эдлэлийн дэлгүүр болон бусад худалдаа үйлчилгээ, Сэртэн морьтон дөрвөн улирлын амралт ресорт, Мини амьтны хүрээлэн, Музей, Морь унах үйлчилгээ, Нум сум харваа Зураг авхуулах хэсгүүдтэй юм. Тэгвэл хаашаа явж, юу хийхээ төлөвлөж амжаагүй байгаа бол “Сэртэн Морьтон цогцолбор”-ыг зорьж энэ зуны хамгийн том шоу, арга хэмжээнд оролцож байгалийн үзэсгэлэнт газарт тасаглалыг мэдэрч нэгэн өдөр хэзээч мэртэгдахааргүй өнгөрүүлээрэй.

“Сэртэн Морьтон” цогцолборын нээлтийн арга хэмжээний хөтөлбөр

/Үндсэн 2 хэсгээс бүрдэнэ/

1-Р ХЭСЭГ:

Хаана: Сэртэн Морьтонг Цогцолбор

Хэзээ: 2023.07.01-07.30

Зохион байгуулагч : Сэртэн Морьтон Цогцолбор

Тоглолтын төрөл: Морьтон циркийн жүжигчилсэн тоглолт

Үргэлжлэх хугацаа: 60 минут

Насны ангилал: Бүх насныханд

Тасалбарын үнэ: 49.000, 19.000,99.000, 150,000 төгрөг

“Чүрэ Андури морьтон циркийн жүжиглэсэн тоглолт

2023 оны 07-р сарын 01-нд Сэртэн Морьтон цогцолборийн нээлтийн үйл ажиллагаа

11:40-13:40 Албан ёсны нээлт, арга хэмжээ 2 цаг үргэлжилнэ

14:00-15:00 “Чүрэ Андури” морьтон циркийн жүжиглэсэн тоглолт

Хаяг байршил: Төв аймгийн Аргаланат сумийн 1-р баг, Хустайн нуруу, Молцог элсний ард Сэртэн уулын баруун талд байрлах “Сэртэн Морьтон Цогцолбор” байрлаж байна.

2-Р ХЭСЭГ

Сэртэн морьсон шоу тоглолт

Шоу тоглолтод

17:00-18:30 Залуу уран бүтээлчдийн тоглолт

19:00-21:30 Рок попын бүх оддын нэгдсэн оройн шоу тоглолт

Уран бүтээлчид

Харанга Лхавгаа

Хар сарнай Амраа

Камертон Ганаа

Freezone хамтлаг

Дурсамж хамтлаг

Madness хамтлаг

Fire хамтлаг

Хөсөгтөн хамтлаг

Дуучин Минжинсор

Дуучин Болор-Уянга

Дуучин Батух

Реппер Young Mog

Реппер Nene

Дуучин Roza

Дуучин Ариунгоо болон бусад хамтлаг дуучид, уран бүтээлчид оролцоно.

21:40-21:45 Ёслолын солют буудлага

22:00-02:00 DG-Deez banger

Мөн 10:00, 12:00,16:00,18:00 цагуудад Драгон төвөөс автобус ҮНЭ ТӨЛБӨРГҮЙ үйлчилнэ.

Жич: 0-8 насны хүүхэд үнэгүй

Илүү дэлгэрэнгүй мэдээллийг авахыг хүсвэл 88156660 дугаараар холбогдож мэдээлэл авна уу.

Монгол түмний цугларалт Сэртэн Морьсон цогцолборт

]]>
https://seruuleg.mn/?feed=rss2&p=393 0
“Монгол хаан” дэлхийн тайзыг тамгална https://seruuleg.mn/?p=343 https://seruuleg.mn/?p=343#comments Fri, 20 Jan 2023 08:15:28 +0000 https://seruuleg.mn/?p=343

Улиран одож буй бар жилд Монголын урлаг соёлын салбарт тэсрэлт хийж, оны шилдэг бүтээлийн тоонд зүй ёсоор багтах уран бүтээл бол “Hero” энтертайнментийн найруулагч Б.Баатарын Улсын драмын эрдмийн театрын тайзнаа найруулан тавьж, 117 удаа тоглосон “Тамгагүй төр” жүжиг. Үндэсний өв соёл, онцлог, найруулга, оролцсон уран бүтээлчид, соёлын судалгаа, үзэгчдийн тоо, олсон ашгаараа энэхүү жүжиг нь Монголын орчин үеийн театрын урлагийн түүхэнд анхдагч болж чадсан.

Хөдөлмөрийн баатар, Ардын уран зохиолч, Төрийн соёрхолт Б.Лхагвасүрэнгийн зохиол “Тамгагүй төр” жүжиг Монголын театрын тайзнаа 25 жилийн өмнө (1998 он) найруулагч Ч.Найдандоржийн найруулгаар анх тавигдаж байсан түүхтэй. Энэ жүжгийг 2022 онд найруулагч Б.Баатар шинэчлэн найруулж, физикл драм хэлбэрээр тавьсан нь олон улсын мэргэжилтнүүдээс өндөр үнэлгээ авсан юм.

Үндэсний соёл урлагийн бахархал болж, олон зуун авъяаслаг чадвартай уран бүтээлчийг нэгтгэн, тэдний авъяас билэг, хүч хөдөлмөрөөр хамтран бүтсэн “Тамгагүй төр” жүжиг Лондонгийн West End-н тайзнаа “Монгол хаан” нэрээр амилах гэж байна. Дэлхийд Нъю-Йоркийн Broadway, Лондонгийн West End гэх театрын хоёр ноён оргил байдаг. У.Шекспир, А.Дюмагийн бүтээлүүдээс эхлээд дэлхийн сор болсон бүтээлүүд шигшигдэн тоглогддог ноён оргилийн нэг болох Английн West End-д “Монгол хаан” жүжгийг монгол уран бүтээлчид анх удаа бүрэн баг бүрэлдэхүүнээрээ тоглох гэж байна. Бөмбөрцгийн олон сая үзэгчдийн мэлмийг баясгаж, Монгол соёлоо дэлхийд сурталчилж тамгална гэдэг нь монголчуудын мөрөөдөл.

“Монгол хаан” жүжгийг дэлхийн тайзнаа хамтран тавих олон улсын продюсерууд өнгөрсөн онд манай улсад ирж “Тамгагүй төр” жүжгийг үзэхдээ уг зохиолыг У.Шекспирийн бүтээлтэй адилтган, харьцуулалт хийж, дүгнэлт өгсөн нь Монголын зохиолч, найруулагч, уран бүтээлчдийн хувьд үнэлэхийн аргагүй магтаал юм. Урлаг бол дэлхийн хэл гэдэг. Энэ утгаараа Монгол улс дэлхийд гарах гишгүүр нь урлаг соёл юм. Хүннү рок- Hu хамтлаг, дуурийн дуучид гээд Монгол гэдэг нэрийг дэлхийд дуурсгаж байгаа зүтгэлтнүүд Монголын бахархал мөн билээ. Тэдэн дээр драмын урлагийн шилдгүүд, 100 гаруй мэргэжлийн уран бүтээлчдээс бүрдсэн Монголын баг хамт олон орчин цагийн дэлхийн шилдэг креатив уран бүтээлчидтэй нэгдэн Монголын театрын нэрийг олон улсад дуурсгах анхны алхмаа хийж байна. Энэ нь Монголын урлаг соёлын салбарт түүхэн үйл явдал агаад дараа дараагийн уран бүтээлчдийг дэлхийд гаргах шинэ жим болох биз ээ.

Монголын урлаг соёл, өв заншил, аялал жуучлалын нэрийн хуудас болох “Монгол хаан” жүжгийг дэлхийн үзэгчдэд зориулан англи болон монгол хэлээр толилуулна.

]]>
https://seruuleg.mn/?feed=rss2&p=343 2