Эдийн засаг – seruuleg.mn https://seruuleg.mn Thu, 25 Jan 2024 06:53:08 +0000 en-US hourly 1 https://wordpress.org/?v=6.5.2 Тендерт оруулсан ААН-ээсээ үл хөдлөх авч бусдын дансаар их хэмжээний орлого хүлээн авсан гэх албан тушаалтныг шалгаж байна https://seruuleg.mn/?p=3461 https://seruuleg.mn/?p=3461#respond Thu, 25 Jan 2024 06:52:48 +0000 https://seruuleg.mn/?p=3461

Удирдах албан тушаалтан “Б”-гийн хахуулийн шинжтэй үйлдлийг ХОМ-ийн хяналт шалгалтаар тогтоож эрүүгийн хэрэг үүсгэн шалгаж байгаа талаар Авлигатай Тэмцэх Газар (АТГ)-аас мэдээллээ. 

Тодруулбал тэрбээр албаны чиг үүргийн дагуу харилцаж сонгон шалгаруулалт явуулсан аж ахуйн нэгжээс хамаарал бүхий этгээдийнхээ нэр дээр үл хөдлөх эд хөрөнгө хүлээн авч өмчилсөн ба уг хөрөнгийг түрээслүүлсэн орлогоо бусдын нэр дээрх дансаар хүлээн авч, өөрөө ашигласан аж.

Хамаарал бүхий этгээдийн нэр дээр бүртгэлтэйгээр автомашин өмчилсөн ч тэр нь тухайн албан тушаалтны хууль ёсны орлогоос давсан үнэлгээтэй, эх үүсвэр нь хууль ёсны орлогоор нотлогдоогүй байна.

Мөн өдөр тутмын орлого, зарлагын гүйлгээ хийхдээ бусдын нэр дээрх харилцах данс ашигладаг, уг дансаар их хэмжээний орлого хүлээн авсан, хахуулийн шинжтэй үйлдлийг ХОМ-ийн хяналт шалгалтаар тогтоожээ.

]]>
https://seruuleg.mn/?feed=rss2&p=3461 0
Эдийн засгийн тэргүүлэх салбаруудад Японы хувийн хэвшлийнхнийг хөрөнгө оруулж, хамтарч ажиллахыг Сангийн сайд уриалав https://seruuleg.mn/?p=3173 https://seruuleg.mn/?p=3173#respond Wed, 17 Jan 2024 05:47:04 +0000 https://seruuleg.mn/?p=3173

Монгол улсаас Япон улсад суух Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Б.Баярсайханыг Итгэмжлэх жуух бичгээ өргөн барьсантай холбогдуулан Гадаад харилцааны яамнаас хоёр улсын эдийн засгийн харилцаа, хамтын ажиллагааг жуулчдын тоог нэмэгдүүлэх зорилгоор энэ сарын 15-нд Токио хотноо хүндэтгэлийн арга хэмжээг зохион байгуулсан байна.

Сангийн сайд Б.Жавхлан тус арга хэмжээнд оролцох үеэрээ 50 гаруй жилийн түүхэн харилцаатай манай хоёр улсын хамтын ажиллагааг шинэ агуулгаар баяжуулах, Монгол Улсын Засгийн газраас дэвшүүлсэн “Шинэ сэргэлтийн бодлого”-ын хүрээнд эдийн засгийн тэргүүлэх салбаруудад Японы хувийн хэвшлийнхнийг хөрөнгө оруулж, хамтарч ажиллахыг уриалсан аж.

Түүнчлэн Монгол Улсын Засгийн газраас гадаад, дотоодын хөрөнгө оруулагчдын эрх ашгийг хамгаалах, төрийн үйлчилгээний салбарт төр, хувийн хэвшлийн түншлэлийг бэхжүүлэх, хөрөнгө оруулалтыг дэмжих, татварын болон хөрөнгө оруулалтын орчныг сайжруулах чиглэлээр хууль, эрх зүйн орчныг бүрдүүлэн ажиллаж байгааг танилцуулжээ.

Япон улсын Парламентын Зөвлөхүүдийн болон Төлөөлөгчдийн танхимын Япон, Монголын найрамдлын бүлгийн 17 гишүүн, Гадаад хэргийн дэд сайд Ё.Цүгэ, Батлан хамгаалахын дэд сайд Ш.Миякэ, Сангийн дэд сайд М.Канда зэрэг улс төр, эдийн засаг, хувийн хэвшил, олон нийт, соёлын салбарын 600 гаруй төлөөлөл тус хүндэтгэлийн арга хэмжээнд оролцсон байна.

 

Эх сурвалж: Сангийн Яам

]]>
https://seruuleg.mn/?feed=rss2&p=3173 0
Төрийн захиргааны албан хаагчийн тангараг өргөлөө https://seruuleg.mn/?p=1769 https://seruuleg.mn/?p=1769#respond Mon, 27 Nov 2023 09:02:59 +0000 https://seruuleg.mn/?p=1769

Монгол Улсын Засгийн газрын агентлагийн эрх зүйн байдлын тухай хуулийн 8 дугаар зүйлийн 8.4, Төрийн албаны тухай хуулийн 36 дугаар зүйлийн 36.1 дэх хэсэг, Монгол Улсын Ерөнхийлөгчийн 1995 оны 109 дүгээр зарлигаар баталсан “Төрийн захиргааны албан хаагчийн тангараг өргөх ёслолын журам”-ыг үндэслэн Төрийн жинхэнэ албан тушаалд томилогдсон Татварын ерөнхий газар болон харьяа нэгж, Нийслэлийн татварын газар, дүүргийн татварын хэлтсийн төрийн захиргааны 55 албан хаагч өнөөдөр тангараг өргөлөө.

Улс тунхагласан өдрийг тохиолдуулан Төрийн жинхэнэ албан хаагчдын тангараг өргөсөн албан хаагчдад ажлын амжилт хүсч, өргөсөн тангарагтай үнэнч, амжилт бүтээл дүүрэн ажиллахыг хүсье.

]]>
https://seruuleg.mn/?feed=rss2&p=1769 0
Төрийн банкны гялсбанк шинэчлэгдэн гялсбанк 3.0 хувилбар нэвтэрлээ https://seruuleg.mn/?p=1425 https://seruuleg.mn/?p=1425#respond Thu, 23 Nov 2023 05:50:12 +0000 https://seruuleg.mn/?p=1425 Төрийн банкнаас харилцагчдадаа илүү шуурхай, илүү хялбар үйлчилгээ үзүүлэх зорилгоор банкны бүх төрлийн үйлчилгээг зайнаас авах, төлбөр тооцоогоо түргэн шуурхай гүйцэтгэх хамгийн өргөн боломж бүхий Гялсбанк үйлчилгээг санал болгодог бөгөөд одоогийн байдлаар 800,000 гаруй харилцагч Төрийн банкны Гялсбанк үйлчилгээг сонгон ашиглаж байна. Төрийн банкнаас Гялсбанк үйлчилгээгээ тогтмол хөгжүүлж ирсэн бөгөөд өнөөдөр үйлчилгээгээ шинэчлэн Гялсбанк 3.0 хувилбарыг харилцагчдадаа санал болгож байна. Гялсбанк 3.0 хувилбарыг хөгжүүлэхдээ цахим банк хэрэглэгчдийн зан төлөвийг Технологийн хүлээн зөвшөөрөх загвар (Technology acceptance Model)–ыг ашиглан судалсны үндсэн дээр илүү хялбар, илүү үр ашигтай байлгах зорилгоор дараах
хөгжүүлэлтүүдийг хийж, загвар дизайнаа шинэчиллээ.

Үүнд

– Цалин, Тэтгэвэр, ПОС-ын орлого барьцаалсан, Гялс зээл зэрэг 4 төрлийн цахим зээл авах;

– Виртуал карт шинээр нээн, и-пин код үүсгэх;

– Шинээр данс нээх, хадгаламжийн хугацаа сунгах захиалга өгөх, данс хаах, хадгаламж цуцлах, данс нэмэх болон хасах болон үлдэгдэл нуух;

– Карт шинээр болон дахин захиалах, картын дэлгэрэнгүй мэдээлэл харах, и-пин код авах, пин код үүсгэх;

– Бүтээгдэхүүн үйлчилгээнд бүртгүүлэх, мэдээлэл засварлах /мессеж мэдээ, хувийн дугаар, автомат хуримтлал, захиалгат шилжүүлэг, даатгалын мэдээлэл авах, гүйлгээний лимит нэмэх, арилжааны хэлцэл хийх/;

– Хувийн мэдээлэл болох и-мэйл хаяг, гэрийн хаяг засварлах болон нэг удаагийн нууц үг авах төрлөө өөрчлөх;

– Хандсан төхөөрөмжүүдийн мэдээллийн түүх болон баталгаажуулсан төхөөрөмжүүдийг идэвхжүүлэх, цуцлах;

– Хэрэглээний төлбөрийг 6 төрлөөр хайх, холбох болон хялбар бүртгэл үйлчилгээнд бүртгэх;

– Торгуулийн төлбөр дээр хайлтын төрлийг нэмэгдүүлж автомашин, мотоцикл, чиргүүлийн торгуулийг төлөх;

– Загвар дизайны хувьд dark болон light загвартай болгон UI/ UX-ийг сайжруулсан;

– Two Factor Authentication бүртгүүлэх, цуцлах;

– Харилцагч өөр төхөөрөмжөөс хандах үед нууцлал аюулгүй байдлыг хангасан баталгаажуулалт хийж байгаа тул нууц асуулт хариулт бүртгэх болон түлхүүр зургийн баталгаажуулалтыг Гялсбанк 3.0 хувилбар дээр ашиглахгүй.

– Гүйлгээ хийх бүтээгдэхүүн, үйлчилгээ авах хурд нэмэгдсэн зэрэг шинэчлэл хийгджээ.

Мөн харилцагч та бүхэндээ Гялсбанк 3.0 хувилбартай бүрэн танилцах боломж олгох зорилгоор Гялсбанк үйлчилгээний хуучин 2.0 хувилбар буюу хуучин веб, аппликейшнаа 2024 оны 01 дүгээр сарын 31-ний өдөр хүртэл зэрэг ашиглах боломжийг олгож байгаа болно.

Харилцагч та яг одоо App Store болон Play Store-оос Statebank гэж хайж Гялсбанк 3.0 хувилбараа шинэчлэн татаж аваарай.

Илүү Гялс-Илүү хялбар Гялсбанк

]]>
https://seruuleg.mn/?feed=rss2&p=1425 0
Сугалааны тохирлын мэдээ https://seruuleg.mn/?p=1766 https://seruuleg.mn/?p=1766#respond Wed, 22 Nov 2023 09:02:18 +0000 https://seruuleg.mn/?p=1766

Өнөөдөр буюу 2023 оны 11 дүгээр сарын 22-ны өдөр НӨАТ-ын урамшууллын сугалааны тохирлын шууд нэвтрүүлэг шинэчлэгдсэн журмын дагуу ebarimt аппликэйшн болон Боловсрол суваг телевизээр орон даяар шууд явагдлаа.
Энэ удаагийн тохиролд 2023 оны 10 дугаар сарын 01-нээс 31-ний өдрийн хооронд худалдан авалт хийж, 2023 оны 11 дүгээр сарын 21-ны өдрийн 12 цаг 59 минутаас өмнө цахим төлбөрийн системд бүртгүүлсэн 44 553 405 баримт хамрагдсанаас:
8 орон таарсан 1,
7 орон таарсан 3,
6 орон таарсан 40,
5 орон таарсан 374,
4 орон таарсан 3957,
3 орон таарсан 39969 баримт тохиролд таарч азтан боллоо.
Хамгийн олон азтан тохирол таарснаас хамгийн өндөр нь Сүхбаатар дүүрэг 9875 азтан, Хан-уул дүүрэг 7634 азтан, Баянгол дүүрэг 5435 азтан, Баянзүрх дүүрэг 5154 азтан, Чингэлтэй дүүрэг 4442, Сонгинохайрхан дүүрэг 3410, Дархан-уул аймаг 914 азтан, Орхон аймаг 797 азтан, Сүхбаатар аймаг 709, Дорнод аймаг 650, Өмнөговь аймаг 586 азтан тохирол таарсан байна.
Шинэчилэн батлагдсан “Сугалааны тохирлоор урамшуулал олгох, түүнийг явуулах журам”-ын 3.8-д заасны дагуу урамшууллын зэрэг, ангиллаас хамаарч гарсан сугалааны үндсэн урамшууллын дүнг азтанд олгохдоо байршлын нэмэгдэл урамшууллын дүнгээр нэмэгдүүлж олгож байгаа юм.
Цахим төлбөрийн баримт хэвлэлтийн өсөлтийн хувь хамгийн өндөр нь Багахангай дүүрэг +25%,   Дорнод аймаг +20%, Сонгинохайрхан дүүрэг +15%, Өмнөговь аймаг +15%, Орон аймаг +12%, Сүхбаатар аймаг +12% байлаа.
Та бусад дэлгэрэнгүй мэдээлэл авах бол sugalaa.ebarimt.mn цахим хуудаснаас авах боломжтой.

]]>
https://seruuleg.mn/?feed=rss2&p=1766 0
Баримтаа бүртгүүлээд сугалаандаа хамрагдана уу https://seruuleg.mn/?p=1763 https://seruuleg.mn/?p=1763#respond Mon, 20 Nov 2023 09:01:41 +0000 https://seruuleg.mn/?p=1763

НӨАТ-ын урамшууллын 2023 оны арван нэгдүгээр сарын сугалааны тохирол тааруулах шууд нэвтрүүлгийг 2023 оны 11 дүгээр сарын 22-нд 13.00 цагт ибаримт аппликейшн болон Боловсрол суваг телевизээр орон даяар шууд дамжуулна.
Иргэн та 2023 оны 10 дугаар сарын 01-нээс 31-ний өдрийн хооронд худалдан авалт хийсэн цахим төлбөрийн баримтаа 11 дүгээр сарын 21-ны өдрийн 12 цаг 59 минутаас өмнө бүртгүүлж, сугалаандаа хамрагдана уу.
Сугалааны шинэчлэлээр тохирол таарсан азтанд урамшуулал олгохдоо тухайн худалдан авалт хийсэн аймаг, дүүргийн баримт хэвлэлтийн өсөлтийн хувиар урамшууллыг нэмэгдүүлэн олгодог болсон ба дэлгэрэнгүй мэдээллийг https://sugalaa.ebarimt.mn/ цахим хуудаснаас үзээрэй.
]]>
https://seruuleg.mn/?feed=rss2&p=1763 0
Хуримтлал өсөх нь эдийн засагт дархлааг бий болгодог бол банкны секторт эх үүсвэрийг нэмэгдүүлдэг https://seruuleg.mn/?p=1332 https://seruuleg.mn/?p=1332#respond Fri, 17 Nov 2023 06:44:11 +0000 https://seruuleg.mn/?p=1332

“Дэлхийн хуримтлалын өдөр” болж өнгөрсөнтэй холбогдуулан Монголбанкны Дэд ерөнхийлөгч Г. Энхтайвантай ярилцлаа.

Жил бүрийн 10 дугаар сарыг “Дэлхийн хуримтлалын өдөр”-ийн аян болгон дэлхийн улс орнууд өргөн хүрээнд тэмдэглэн өнгөрүүлдэг. Тэгвэл энэхүү аяны онцлог, ач холбогдлын талаар мэдээлэл хуваалцана уу?

Дэлхийн хуримтлалын өдрийг 1924 оны 10-р сарын 31-нд Италийн Милан хотод болсон Олон улсын хадгаламжийн банкны 1-р их хурлын үеэр (Дэлхийн хадгаламжийн банкнуудын холбоо) баталж байсан түүхтэй. Одоо дэлхийн 90-д улс орнууд жил бүр энэхүү хөдөлгөөнд идэвх санаачилгатайгаар оролцож байна. Хуримтлалын аяны онцлог гэвэл улс орон болгон өөрийн гэсэн “Хуримтлалын бэлгэ тэмдэг”-ийг бий болгодог явдал юм. Хуримтлалын бэлгэ тэмдэг бий болгох нь хуримтлалыг иргэдэд таниулахад чухал ач холбогдолтой бөгөөд хуримтлалыг дадал болгох зорилгоор иргэд болзошгүй эрсдэлд санхүүгийн хувьд бэлэн байх, санхүүгийн нөөц бий болгох зорилготой. Жишээлбэл, бид бүхний сайн мэддэг Герман улсынх бол бид бүхний сайн мэддэг хуримтлалын гахай байдаг.

Манай улсын хувьд 2017 онд Бүгд Найрамдах Герман Улсын Шпаркассэ банкны сангаас хамтын ажиллагааны санал ирж Монголбанк, Хадгаламжийн даатгалын корпорац, Монголын банкны холбоо хамтран энэхүү өдрийг тэмдэглэн өнгөрүүлэх санал, санаачилгыг анхлан гаргаж байв. Энэ хүрээнд  Монгол Улс ч өөрийн бэлгэ тэмдэгтэй болсон. Ингэхдээ нүүдэлчин соёл, уламжлалаа бодолцож авдар тээсэн тэмээгээр дүрсэлсэн нь эртний торгоны замаас өнөөг хүртэл жин тээж, эд баялаг тээвэрлэж ирсэн гэдэг утгаар, мөн бие махбодын хувьд  бөхөндөө ус нөөцөлж чаддаг, ус тэжээл ховордсон эрсдэлтэй үеийг даван туулах чадвартайг нь онцолсон байдаг. Мөн эрт дээр үеэс нүүдэлчин соёлтой Монголчууд гэрийнхээ авдарт хамгийн үнэ цэнтэй, нандин бүхнээ хадгалж ирснийг ч давхар бодолцсон хэрэг. Яг л энэ агуулгаар улсынхаа санхүүгийн тогтвортой байдал, санхүүгийн зах зээлийг дэмжиж банканд хадгаламж нээлгэх, эсхүл хуримтлалаа нэмэгдүүлэх зэргээр өөрсдийн ирээдүйн төлөө бодитой алхам хийхийг, мөн санхүүгийн боловсролоо дээшлүүлэхийг  иргэд, олон нийтэд уриалсаар ирсэн. Нэг үгээр хэлбэл, хуримтлалын аян нь олон нийтэд хуримтлуулах соёлыг хэвшүүлэх өндөр ач холбогдолтой арга хэмжээ юм. Монголбанкны тухайд олон нийтийн санхүүгийн суурь мэдлэгийг дээшлүүлэх нь бидний зайлшгүй анхаарах ёстой ажил гэж үздэг тул бодлого, үйл ажиллагааныхаа нэгэн чухал зорилтуудын нэг болгож, анхнаас нь дэмжиж бас идэвх, санаачилгатай оролцож ирсэн. Үр дүнд нь өдгөө “Дэлхийн хуримтлалын өдөр”-ийг уламжлал болгон өргөн хүрээнд тэмдэглэж дадсан бөгөөд жил ирэх тусам уг аяны ач холбогдлыг ойлгож хамтран нэгдэх байгууллагуудын тоо нэмэгдэж, үүнийг дагаад санхүүгийн мэдлэг боловсролыг илүү олон хүнд түгээх боломж ч нэмэгдсээр байна.

Санхүүгийн боловсролтой байх нь хувь хүний амьдралд болоод улс орны нийгэм, эдийн засагт яг ямар ач холбогдолтой байдаг вэ?

Санхүүгийн боловсрол гэдэг нь ажил мэргэжил, эр эм, нас хүйс хэн байхаас үл хамаарч нийгмийн харилцаанд оролцож байгаа бүх хүнд хамаатай суурь мэдлэг юм. Иргэдэд санхүүгийн сахилга бат, хариуцлагатай байдал, санхүүгийн зөв шийдвэр гаргалт, санхүүгийн залилан луйвраас хэрхэн сэргийлэх зэрэг олон чадварыг гагцхүү санхүүгийн боловсролоор л дамжуулж олгоно. Тухайлбал, хүүхэд, залуучуудад бэлэн мөнгөтэй  харилцах соёл, хуримтлал болон хэрэглээний шийдвэр гаргалтад нь туслах мэдлэг мэдээллийг олгох нь хувь хүний хөгжил, төлөвшилд болоод ирээдүйд олж авах мэдлэг боловсролынх нь суурь нь болж өгдөг. Тийм ч учраас аль болох бага насанд нь санхүүгийн мэдлэг боловсролыг олгох нь амьдралынх нь туршид дадал, хэвшил болж төлөвших маш чухал үр дүнтэй гэж олон улсад хүлээн зөвшөөрдөг. Цаашлаад энэ бүгд нь цогцоороо улс орны, санхүүгийн тогтвортой байдалд, эдийн засгийн өсөлт хөгжилд ч чухал нөлөөг үзүүлдэг.

Энэ жилийн аяны хүрээнд ямар ажлууд хийгдэв? Мөн ямар байгууллагуудтай хамтран ажилласан бэ?

“Дэлхийн хуримтлалын өдөр-2023” аяны нэгдсэн үйл ажиллагаанд арилжааны банкнууд манлайлан оролцсоны дээр орон нутаг дахь Монголбанкны салбар, хэлтсүүд болон Төв аймаг, Өмнөговь аймгууд идэвхтэй оролцож, аяны албан ёсны нэгдсэн арга хэмжээнүүдийг ч дээрх аймгуудад зохион байгууллаа. Аравдугаар сарыг дуусталх хугацаанд зохион байгуулагдсан энэ аянд Монголбанк, Монголын Банкны холбоо, Хадгаламжийн даатгалын корпорац, Холбооны Бүгд Найрамдах Герман Улсын Шпаркассэ банкны сан, арилжааны банкнууд болон Моней маркет фанд зэрэг бусад оролцогч байгууллагууд ч өргөн хүрээнд хамтран ажилласныг дурдахад таатай байна. Энэ жилийн тухайд “Хамтдаа хуримтлуулж, ирээдүйгээ бүтээцгээе” уриатайгаар бид Төв аймгийн Зуунмод суманд аяныг эхлүүлсэн. Аяны нээлтийн хүрээнд Төв аймгийн Засаг Даргын Тамгын Газар, Хадгаламжийн даатгалын корпорац болон бусад оролцогч байгууллагууд дэлхийн хуримтлалын өдөр, хуримтлалын ач холбогдол зэрэг сэдвээр мэдээлэл түгээж, Төв аймгийн ЕБС-ийн шилдэг сурагчдад хадгаламжийн батламж гардуулж өгсөн.

Эцэст нь асуухад та бүхний өнөөдрийг хүртэл хэрэгжүүлсэн аянуудын хүрээнд тодорхой үр дүнгүүд гарч байгаа нь ойлгомжтой. Тухайлбал иргэдийн хадгалах, хуримтлуулах дадалд хэр зэрэг ахиц дэвшил гарч байна вэ?

2023 оны 8 дугаар сарын байдлаар улсын хэмжээнд 19.4 их наяд төгрөгийн хадгаламж байна. Хуримтлал өсөх нь эдийн засагт дархлааг бий болгодог бол банкны секторт эх үүсвэрийг нэмэгдүүлдэг. Эх үүсвэр хүрэлцээтэй байх нь зээлийн санхүүжилтийг хийх бололцоог олгодгийг та бид мэднэ. Хадгаламж өссөнөөр түүний төлөөх өрсөлдөөн буурах, улмаар хүүг бууруулах зэрэг давуу талтай. Жишээ нь 2022 оны 8-р сард Монгол Улсын инфляц 14.4 хувьтай байсан бол 2023 оны 8 сарын байдлаар 10 хувь хүртэл буурч, хуримтлал үүсгэж эхлэхэд таатай орчин бүрдэж эхэлж байна.

]]>
https://seruuleg.mn/?feed=rss2&p=1332 0
БНСУ-ын хөрөнгө оруулалттай аж ахуйн нэгж, татвар төлөгчдөд татварын сургалт зохион байгууллаа https://seruuleg.mn/?p=1759 https://seruuleg.mn/?p=1759#respond Thu, 16 Nov 2023 09:00:43 +0000 https://seruuleg.mn/?p=1759

Монголын Татварын Алба Бүгд Найрамдах Солонгос Улсын Татварын Албатай 2023 оны 07 дугаар сарын 18-ны өдөр байгуулсан “Хамтран ажиллах санамж бичиг”-ийн хүрээнд БНСУ-ын хөрөнгө оруулалттай 169 аж ахуйн нэгжийн төлөөлөл, татвар төлөгчдөд “Татварын хууль тогтоомж” сэдэвт сургалтыг зохион байгууллаа.
Сургалтыг Татварын ерөнхий газрын дэд дарга А.Энхболд нээж, хөтөлбөрт тусгагдсан “Татварын скоринг үнэлгээ”, “Татвар төлөгчийн эрсдэлийн үнэлгээ”, “Олон улсын татвар”, “Давхар татварын гэрээ”, “Үнэ шилжилт”, “Аж ахуйн нэгжийн орлогын албан татвар” болон “Хувь хүний орлогын албан татвар” сэдвийн хүрээнд амжилттай зохион байгууллаа.
]]>
https://seruuleg.mn/?feed=rss2&p=1759 0
Азийн хөгжлийн банктай хамтран хэрэгжүүлэх түншлэлд санал авав https://seruuleg.mn/?p=991 https://seruuleg.mn/?p=991#respond Tue, 07 Nov 2023 09:32:41 +0000 https://seruuleg.mn/?p=991

БОАЖ-ын Сайд Б.Бат-Эрдэнэ Азийн хөгжлийн банкны Зүүн Өмнөд Азийн газрын зөвлөх Келли Бөөрд, Азийн хөгжлийн банкны Монгол дахь суурин төлөөлөгч Шаннон Коулин, тус байгууллагын Ахлах эдийн засагч Эдварт Фабер болон албаны хүмүүсийг хүлээн авч уулзлаа.

Уулзалтаар Азийн хөгжлийн банкнаас хэрэгжүүлдэг төсөл хөтөлбөрийн хэрэгжилтийн талаар мэдээлэл солилцохоос гадна уур амьсгалын өөрчлөлтийг сааруулах чиглэлд тусгай мэргэжлийн баг ажиллуулж, АХБ-ны бүтцэд өөрчлөлт оруулж байгааг Зүүн Өмнөд Азийн газрын зөвлөх Келли Бөөрд онцолж байв. Тодруулбал уур амьсгалын өөрчлөлтийг сааруулах чиглэлд, бодлогод суурилсан зээл олгох боломжтой ба үүнд мэргэжил арга зүйн дэмжлэг үзүүлж ажиллах, БОАЖЯ-ны мэргэжилтэн томилуулах, мөн аялал жуулчлалын салбарт дэмжлэг үзүүлэх, хөрөнгө оруулалтын талаар санал солилцов.

]]>
https://seruuleg.mn/?feed=rss2&p=991 0
Жендэрийн тэгш байдлын чадавхыг бэхжүүлэх сургалтад Сангийн яам, Татварын ерөнхий газрын албан хаагчид хамрагдаж байна https://seruuleg.mn/?p=1322 https://seruuleg.mn/?p=1322#respond Sun, 05 Nov 2023 09:38:52 +0000 https://seruuleg.mn/?p=1322

НҮБ-ын Хөгжлийн хөтөлбөрийн “Төрийн байгууллагуудад хэрэгжих жендэрийн тэгш байдлын гэрчилгээжүүлэлт” төсөл Татварын Ерөнхий Газарт хоёр жилийн хугацаатай хэрэгжиж эхэлсэн бөгөөд төслийн хүрээнд НҮБХХ-ийн “EQUANOMICS/ЭКВАНОМИКС” багийн хамт олон ТЕГ-ын ажилтнуудын жендэрийн тэгш байдлын чадавхыг бэхжүүлэх сургалтыг 2 өдрийн хугацаанд зохион байгуулж байна.

НҮБХХ-ийн “EQUANOMICS/ЭКВАНОМИКС” хэмээх томоохон санаачилга нь төсвийн бодлогыг жендэрийн тэгш байдалтай уялдуулж, төрийн санхүү, нөөц бололцоог дайчлах, жендэрийн мэдрэмжтэй, хүртээмжтэй татварын системийг дэмжих зорилготой юм. Монгол Улсыг оролцуулаад дэлхий дахинд нийт найман улс энэхүү санаачилгад хамрагдан үйл ажиллагаа явуулж байгаа ба жендэрт нийцсэн татварын тогтолцоог бий болгох хүрээнд ажиллаж байгаа юм.

Энэхүү төслийн хүрээнд ТЕГ нь НҮБ-ын Хөгжлийн хөтөлбөр, Жендэрийн Үндэсний Хороотой нягт хамтран ажиллаж, төлөвлөлт, менежмент; байгууллагын бүтэц, чадавх; ажиллах орчин; оролцоо, түншлэл, хариуцлага; төрийн бодлогын үр дүн, нөлөөлөл гэсэн нийт таван хүрээнд жендэрийн эрх тэгш байдлыг 20 стандарт, 40 жишиг үзүүлэлтийн дагуу сайжруулан ажиллах юм. Энэхүү хоёр өдрийн сургалтад Сангийн яамны холбогдох мэргэжилтнүүд болон ТЕГ-ын 40 албан хаагч оролцож байна.

]]>
https://seruuleg.mn/?feed=rss2&p=1322 0