Нийгэм – seruuleg.mn https://seruuleg.mn Tue, 07 May 2024 02:12:57 +0000 en-US hourly 1 https://wordpress.org/?v=6.5.3 “Эрдэнэт үйлдвэр” 3.4 сая мод тарьж, Монголын анхны ойн үрийг хадгалах, генетик нөөцийг хамгаалах төвийг байгуулжээ https://seruuleg.mn/?p=4498 https://seruuleg.mn/?p=4498#respond Tue, 07 May 2024 02:12:57 +0000 https://seruuleg.mn/?p=4498

Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн санаачилсан “Тэрбум мод” үндэсний хөдөлгөөний хүрээнд уул уурхайн үндэсний тэргүүлэгч компани болох “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ нь 100 сая мод тарьж, ургуулахаа амласан.

“Эрдэнэт үйлдвэр” 2021 оноос хойш нийт 3,4 сая мод тарьж, 500 мянган модны тарьц үржүүлж, Хангал голын дагуух татмын ойг нөхөн сэргээх, байгалийн бургасан ойн плантац байгуулах ажлыг гүйцэтгэсэн байна. “Эрдэнэт үйлдвэр” энэ жил гурван байршилд 500 мянган мод тарина.

Мөн мод тарьж, арчлан, ургуулах ажлыг нийт 13 аймгийн бүс нутагт хэрэгжүүлэх ерөнхий төлөвлөгөө, техник эдийн засгийн үндэслэлийг 2022 онд боловсруулжээ. Түүнчлэн 2031 он хүртэл дараах байршилд 100 сая мод тарьж, ургуулах юм. Үүнд:

  • Хангайн бүсийн доройтсон ойг нөхөн сэргээх зорилгоор 33 сая мод,
  • Говь хээрийн бүсэд цөлжилт, газрын доройтлыг сааруулах зорилгоор 30 сая мод,
  • Орхон аймгийн ногоон байгууламжийг нэмэгдүүлэхэд 27 сая мод,
  • Хамгаалалтын ойн зурваст 10 сая мод тарьж, арчлан ургуулахаар төлөвлөжээ.

Тус ажлын явцтай танилцахаар ЕТГ-ын дэд дарга А.Үйлстөгөлдөр, Ерөнхийлөгчийн Байгаль орчин, Ногоон хөгжлийн бодлогын зөвлөх Н.Батхүү, Ерөнхийлөгчийн Хэвлэлийн төлөөлөгч Ө.Золбаяр нараар ахлуулсан баг Эрдэнэт хотыг зорьсон юм. Эхний очих газар бол Монголын анхны ойн үрийг хадгалах, генетик нөөцийг хамгаалах төв юм.

зураг

“Эрдэнэт-100 сая” хөтөлбөрийг хэрэгжүүлэх бэлтгэл ажлын хүрээнд 2022 онд Ногоон хөгжлийн төслийн нэгжийг Эрдэнэт үйлдвэрийн дэргэд байгуулжээ.
Ингэснээр Монголын анхны ойн үрийг хадгалах, генетик нөөцийг хамгаалах “Ойн генетик нөөцийн Эрдэнэт төв”-ийн үйл ажиллагааг 2022 онд эхлүүлсэн байна.

]]>
https://seruuleg.mn/?feed=rss2&p=4498 0
Үндэсний Номын Сангийн Үнэт ховор номын музей энэ сарыг дуустал олон нийтэд үнэгүй үйлчилнэ https://seruuleg.mn/?p=4495 https://seruuleg.mn/?p=4495#respond Tue, 07 May 2024 02:09:37 +0000 https://seruuleg.mn/?p=4495

Монгол Улсын Үндэсний Номын Сангийн Үнэт ховор номын музей тавдугаар сарыг дуустал олон нийтэд үнэгүй үйлчлэхээр болсон байна.

Үндэсний бичиг үсгийн баярыг тохиолдуулан Үнэт ховор номын музейд “Үндэсний бичиг соёлын гайхамшигт дурсгалууд үзэсгэлэн” нээгдсэн бөгөөд үзэсгэлэнгийн агуулгад “ЮНЕСКО-д бүртгэлтэй монгол өв”, ЮНЕСКО-гийн болон Монгол Улсын хосгүй үнэт өвд бүртгэлтэй Үнэт ховор номын музейн үзмэрүүд, монгол бичгээр бичигдсэн ном хэвлэл, сонин сэтгүүлийн дээжис багтаж байна гэж Монгол Улсын Үндэсний номын сангаас мэдээллээ.

Тус номын сангийн сан хөмрөгт монголчуудын төдийгүй Азийн олон орны бичиг соёлын 1.5 сая гаруй үнэт өв, ховор чухал дурсгалууд, гар бичмэл, бар хэвлэл хадгалагддаг.

]]>
https://seruuleg.mn/?feed=rss2&p=4495 0
Ж.Шижир: Amjilt.com-ын хөгжүүлэлтэд 10 орчим тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалт хийгдсэн https://seruuleg.mn/?p=4491 https://seruuleg.mn/?p=4491#respond Mon, 06 May 2024 07:14:27 +0000 https://seruuleg.mn/?p=4491

Амжилтын Ж.Шижир гэдгээрээ мэдээлэлийн технологийн болон бизнесийн салбарт танигдсан энэ эрхэм боловсролын салбарт хүч үзээд нилээдгүй хугацааг өнгөрүүлжээ. Амжилт кибер, Цонжин боардинг зэрэг сургуулиудын үүсгэн байгуулагч тэрбээр Amjilt.com сайтаа боловсролын платформ болгон хөгжүүлснээр түүнийгээ өөрийн сургуульдаа нэвтрүүлж багш сурагчиддаа алтан боломж эдлүүлсэн гэгддэг. Энэ удаад түүнтэй сургуулийнх нь талаар бус топ хандалттай мэдээллийн сайт байсан Amjilt.com сайтаа яагаад боловсролын платформ болгон хөгжүүлсэн талаар нь  ярилцлаа.

Amjilt.com сайт одоо байгаа юу? Сайт дөнгөж хөгжиж байх үед топ хандалттай сайтуудын нэг байсан

Amjilt.com сайт одоо ч идэвхтэй үйл ажиллагаа явуулсаар байна. Хөгжүүлэлтийнхээ эхэн үед энэ сайт Монголд хамгийн өндөр хандалттай сайтуудын нэг байсан, харин одоо боловсрол, технологийн салбарт томоохон нөлөө үзүүлэхээр ажиллаж байна.

Би анх багшаар ажиллаж байхдаа боловсролд технологийг нэвтрүүлэх нь маш чухал давуу талтай гэдгийг олж харсан. Үүнээс үүдэн суралцагчдад чанартай боловсролыг илүү хүртээмжтэй болгох эрмэлзэлтэй Amjilt.com сайтыг үүсгэн хөгжүүлэх санаа төрсөн юм. Энэ платформоор дамжуулан боловсролын байгууллага  багш сурагчдыг холбосон  цахим шилжилтийг бий болгохыг зорьсон.

Тэгэхээр сайт үйл ажиллагааны чиглэлээ өөрчилж байгууллага болон боловсролын салбар руу чиглэсэн платформ болсон гэсэн үг үү?

Тийм ээ, Amjilt.com платформ нь  хүмүүсийн өдөр тутмын амьдрал, бизнесийн үйл ажиллагаанд технологийн дэвшлийг нэвтрүүлэх зорилгоор  үндсэн дөрвөн төрлөөр хөгжүүлэлт хийгдэж байна.  “Amjilt Learn” боловсролын байгууллагуудад тохирсон нэгдсэн систем, “Amjilt Work” байгууллагуудын үйл ажиллагааг оновчтой удирдах систем, “Amjilt POS” худалдаа үйлчилгээний салбарт борлуулалт, бүртгэлийг нэгтгэх шийдэл, “Amjilt Booking” захиалгын менежментийг сайжруулах зорилготой. Эдгээр нь хэрэглэгчдэд хүний нөөц, цаг хугацаа хэмнэж, бүтээмжийг нэмэгдүүлэх боломжийг олгоно.

Байгууллага  болон боловсрол руу чиглэсэн  цогц программ болгоход хөгжүүлэлтэд хичнээн жилийг зарцуулж байна вэ?

Amjilt.com сайтын хөгжүүлэлт 2007 оноос эхэлсэн бөгөөд өнөөдрийг хүртэл 16 жилийн турш тасралтгүй үргэлжилсээр байна. Бид энэ  хугацаанд тус сайтыг байнга шинэчилж, сайжруулж, шинэ технологи, боломжуудыг нэвтрүүлж иржээ.

16 жилийн турш хөгжүүлсэн гэхээр  хэр их хэмжээний хөрөнгө оруулалт хийгдэв?

Одоогоор “Amjilt.com” болон түүнтэй холбоотой бусад платформуудыг хөгжүүлэхэд нийт 10 орчим  тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалт хийсэн гэж тооцогддог. Гэхдээ нарийн дүн, задаргааг компанийн удирдлага олон нийтэд дэлгэдэггүй бөгөөд энэ нь компанийн дотоод мэдээлэлд хамрагддаг.

Гаргасан хөрөнгө оруулалтынхаа хэдэн хувийг нөхөж олж байна вэ?

Amjilt.com эхний 10 гаруй жил хөрөнгө оруулалтаа нөхөж чадахгүй алдагдалтай байсан. Харин одоо бол анхны хөрөнгө оруулалтаа аль хэдийн олчихсон яваа. Мэдээллийн технологийн бүтээгдэхүүн өөрөө байнгын хөрөнгө оруулалтыг шаардаж байдаг. Цаг хугацаа нь болсон тренд үеэрээ гаргасан хөрөнгө оруулалтаа хэд дахин нугалж олох боломжтой бизнес юм.

Өрсөлдөгч ямар ямар платформууд байна?

Монголын зах зээл дээр Амжилт компанийн өрсөлдөгчид цөөнгүй бий. Тухайлбал, боловсролын салбарт “Багшийн Мэдээллийн Сан”, “Боловсрол.мн” зэрэг сайтууд үйл ажиллагаа явуулж байна. Харин программ хангамжийн хувьд “Smartlogic”, “ICT Group” зэрэг компаниуд ижил төстэй бүтээгдэхүүнүүдийг санал болгож байна. Гэхдээ эдгээр өрсөлдөгчидтэй харьцуулахад бид технологийн шийдэл, үйлчилгээний цар хүрээгээрээ давуу талтай хэвээр байгаа юм.

Amjilt.com-ыг авч хэрэглэх боловсролын байгууллагуудад санхүүгийн болоод хүний нөөцийн хувьд ямар бодит хэмнэлт гарах вэ?

Amjilt.com-ыг  ашиглах байгууллагуудад цаг хугацаа, хүн хүч, санхүүгийн хувьд ихээхэн хэмнэлт бий болгодог. Тухайлбал:

– Автоматжуулсан процессууд нь ажилтнуудын цаг хугацаа, хүч хэмнэх боломж олгодог.

– Бичиг хэргийн зардал, цаасны хэрэглээг бууруулж, байгаль орчинд ээлтэй үйл ажиллагаа явуулахад нь тусалдаг.

– Алдаанаас сэргийлж, үр ашгийг нэмэгдүүлэх замаар байгууллагын санхүүд эерэг нөлөө үзүүлдэг.

– Дата дээр суурилсан шийдвэр гаргах боломжийг бүрдүүлснээр удирдлагын багийн цаг хугацаа, нөөцийг хэмнэдэг.

– Системийг нэвтрүүлэх, ашиглахад ихээхэн хөрөнгө шаардагддаггүй учир жижиг, дунд бизнесүүдэд ч хүртээмжтэй байдаг.

]]>
https://seruuleg.mn/?feed=rss2&p=4491 0
Хорогдсон 5.6 сая малын сэг зэмийг устгах, булшлах ажлыг зохион байгуулжээ https://seruuleg.mn/?p=4482 https://seruuleg.mn/?p=4482#respond Thu, 02 May 2024 03:56:52 +0000 https://seruuleg.mn/?p=4482

УОК-ын даргын шийдвэрээр өвөлжилт, хаваржилт хүндэрсэнтэй холбогдуулан зүй бусаар хорогдсон мал, амьтны сэг зэмийг устгах арга хэмжээг зохион байгуулахад дэмжлэг үзүүлэх  УОК-ын Шуурхай штабаас томилогдсон “Шуурхай бүлэг”  өнгөрөгч дөрөвдүгээр сарын 22-29-ний өдрүүдэд орон нутагт ажиллалаа.

Шуурхай бүлгийн бүрэлдэхүүн нийт хорогдсон 7.1 сая малын сэг зэмийн 5.6 сая буюу 77.8 хувийг булшлах ажлыг газар дээр нь зохион байгуулж, мэргэжил, аргазүйн зөвлөгөө өгч ажилласан юм. Ингэснээр малын сэг зэмийг устгах ажил өмнөх долоо хоногоос 50 хувиар өссөн үзүүлэлттэй байна.

]]>
https://seruuleg.mn/?feed=rss2&p=4482 0
АНУ-руу хийх анхны нислэгийг зургаадугаар сард төлөвлөжээ https://seruuleg.mn/?p=4475 https://seruuleg.mn/?p=4475#respond Thu, 02 May 2024 03:50:46 +0000 https://seruuleg.mn/?p=4475

МИАТ ТӨХК болон AerCap компаниуд 2023 оны тавдугаар сард гэрээ байгуулж хоёр ширхэг Боинг 787-9 /Dreamliner/ төрлийн агаарын хөлгийг үйл ажиллагааны урт хугацааны түрээсээр авахаар болсон.

Гэрээний дагуу эхний 787-9 агаарын хөлгийг өнгөрсөн оны наймдугаар сард /2023.08.11/ хүлээн авсан бол хоёр дахь агаарын хөлгийг энэ сарын 17-ны өдөр /2024.04.17/ хүлээн авсан. АНУ-ын чиглэлд нислэг үйлдэхээр төлөвлөж буй энэхүү боинг 787-9 агаарын хөлгийг “Мөнххаан” гэж нэрлэхээр болсон байдаг. Тухайн хөлгийг түрээлэж авснаар АНУ руу хоёр дахин хямд үнээр, 2-3 дахин бага хугацаанд нисдэг болох юм. Цаашид тухайн хөлгөөр Австрали, Канад зэрэг улс орон руу шууд нислэг үйлдэхээр төлөвлөж байгаа ажээ.  Тэгвэл АНУ руу ирэх сард анхны нислэгийг хийх гэж буй талаар эх сурвалж мэдээллээ.

]]>
https://seruuleg.mn/?feed=rss2&p=4475 0
Хөгжлийн Банкнаас хоёр тэрбум гаруй төгрөгийн зээл аваад төлөөгүй гэх мэдээллийг УЕПГ үгүйсгэв https://seruuleg.mn/?p=4472 https://seruuleg.mn/?p=4472#respond Wed, 01 May 2024 03:25:05 +0000 https://seruuleg.mn/?p=4472

Өмгөөлөгч Б.Баяраа өөрийн цахим хуудсанд “Хөгжлийн Банкны 2018-2022 оны олон улсын аудитлагдсан санхүүгийн тайланд тусгагдсанаар Авлигатай Тэмцэх Газар, Цагдаагийн Ерөнхий Газар, Улсын Ерөнхий Прокурорын Газар хамтдаа хоёр тэрбум гаруй төгрөгийн зээл аваад, төлж дуусгаагүй байна” гэсэн мэдээлэл гаргасан байна.

Энэ талаар Улсын Ерөнхий Прокурорын Газар (УЕПГ)-ын Олон нийттэй харилцах албанаас дараах мэдээллийг өглөө. 



-УЕПГ Хөгжлийн Банкнаас зээл авсан гэсэн мэдээлэл байна, энэ үнэн үү?

-Хөгжлийн Банкнаас зээл авсан гэдэг нь ташаа мэдээлэл байна. Прокурорын байгууллага Хөгжлийн Банктай гэрээ байгуулж, санхүүгийн зээл авч байсан тохиолдол байхгүй.

Харин АСЕМ-ын үйлчилгээнд ашиглагдаж байсан 43 автобусыг зарим төрийн байгууллагуудад шилжүүлсэн, үүнээс манай байгууллагад нэг автобусны үндсэн төлбөрийг 10 жилийн хугацаанд төлж барагдуулах нөхцөлтэйгөөр, “Ди Би Эм лизинг” ХХК-тай байгуулсан санхүүгийн түрээсийн гэрээгээр 2018 онд шилжүүлсэн.

Одоо прокурорын байгууллага дээрх нэг автобусны төлбөрийг хуваарийн дагуу, хэвийн төлж байгаа.

“Ди Би Эм лизинг” ХХК нь Хөгжлийн Банкны охин компани учраас тус банкны 2018 оны санхүүгийн нэгтгэсэн тайланд дээрх төлбөрийн асуудал тусгагдсан байх. Үүнийг өмгөөлөгч Б.Баяраа сайтар нягталж, тодруулалгүйгээр “Улсын Ерөнхий Прокурорын Газрыг Хөгжлийн Банкнаас зээл авсан” мэтээр буруу ойлгож бичсэн байна.

]]>
https://seruuleg.mn/?feed=rss2&p=4472 0
Соёолжийн нүхэн гарц орчмоос Нарантуул захын уулзвар хүртэлх замыг энэ сарын 6-наас түр хааж, засварлана https://seruuleg.mn/?p=4469 https://seruuleg.mn/?p=4469#respond Wed, 01 May 2024 03:20:20 +0000 https://seruuleg.mn/?p=4469

Баянзүрх дүүргийн 25 дугаар хороо, Соёолжийн нүхэн гарц орчмоос Нарантуул олон улсын худалдааны төвийн уулзвар хүртэлх авто замыг тавдугаар сарын 6-ны өдрийн 22:00 цагаас тавдугаар сарын 9-ний өдрийн 06:00 цагийн хооронд хааж хэсэгчлэн засварлаж, шинэчилнэ.

Тус ажлын хүрээнд тэгш байдал алдагдсан, суулт үүссэн авто замын хашлагыг асфальт бетон хучилтын түвшинд тааруулан засварлах, инженерийн шугам сүлжээний худгийн тагийг асфальт бетон хучилтын түвшинд тааруулах, авто замын зорчих хэсгийг хүчитгэх асфальт бетон хучна.

Мөн хэвтээ тэмдэг тэмдэглэгээ болон босоо тэмдэг суурилуулах, явган хүний замын гарц хийнэ. Иймд иргэд, жолооч та бүхэн бусад замыг сонгон хөдөлгөөнд оролцоно уу.

 

Эх сурвалж: НЗДТГ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтэс

]]>
https://seruuleg.mn/?feed=rss2&p=4469 0
Төрийн банк хувьцаа эзэмшигчдийн ээлжит хурлаа хийлээ https://seruuleg.mn/?p=4461 https://seruuleg.mn/?p=4461#respond Tue, 30 Apr 2024 03:01:12 +0000 https://seruuleg.mn/?p=4461

“Төрийн банк” ХК-ийн хувьцаа эзэмшигчдийн ээлжит хурал өчигдөр буюу 04 дүгээр сарын 29-ний өдөр Корпорэйт зочид буудлын “Эвент холл” танхимд боллоо.

Энэ удаагийн ээлжит хуралд хувьцаа эзэмшигчид танхим болон цахим хосолсон хэлбэрээр оролцон 2023 оны Үйл ажиллагааны болон Санхүүгийн тайлан, Ногдол ашиг хуваарилалтын тайлан, 2023 оны санхүүгийн үр дүнгээс ногдол ашиг хуваарилах тухай тайлангуудтай танилцаж, хэлэлцлээ.

Хурлын үеэр “Төрийн банк” ХК-ийн 2023 оны үйл ажиллагааны болон санхүүгийн тайлангийн талаар Төлөөлөн удирдах зөвлөлөөс гаргасан дүгнэлтийг батлах тухай тогтоолын төслийн баталсан байна. “Төрийн банк” ХК нь 2023 онд 94.8 тэрбум төгрөгийн ашигтай ажиллаж, сүүлийн гурван жилд нийт активаа дунджаар 15.9 хувиар нэмэгдүүлсэн үзүүлэлттэй гарсан юм.

“Төрийн банк” ХК нь Дундаж давхаргыг дэмжигч банк байх зорилтдоо уялдуулан цахим болон бусад үйлчилгээний цар хүрээгээ тэлж, нийгмийн хариуцлагын хүрээнд байгаль орчин, нийгэм, боловсролын салбарт чиглэсэн хэд хэдэн төсөл хөтөлбөрүүдийг санаачлан, хэрэгжүүлээд зогсохгүй Тогтвортой хөгжилд чиглэсэн бодлого, тайлагналаа олон улсын стандартад нийцүүлэхэд анхаарал хандуулан ажиллажээ.

]]>
https://seruuleg.mn/?feed=rss2&p=4461 0
Илон Маск жолоочгүй автомашины туршилтыг зөвшөөрүүлэхээр Хятадад иржээ https://seruuleg.mn/?p=4451 https://seruuleg.mn/?p=4451#respond Mon, 29 Apr 2024 02:20:18 +0000 https://seruuleg.mn/?p=4451

Тесла компанийн гүйцэтгэх захирал Илон Маск жолоочгүй буюу автомат жолоодлоготой автомашины туршилтыг зөвшөөрүүлэх зорилготой Хятадын нийслэл Бээжин хотод ирээд байгааг хэвлэлүүд олж мэдээлжээ.

Тэрбээр FSD (Full Self Driving) горимыг Хятадын эрх баригчдаар зөвшөөрүүлж, тус улсын зах зээлээс цуглуулсан өгөгдлөө бусад улсын зах зээлд нэвтрүүлэх алгоритмд ашиглах зорилготойг эх сурвалжууд мэдээлж байна.

Одоогоор FSD горимыг АНУ зэрэг дэлхийн цөөхөн улс хүлээн зөвшөөрсөн байдаг.

Хятад тэргүүтэй ихэнх улс орнууд ийм систем хангалттай боловсронгуй болж чадаагүй тул эрсдэлтэй гэж үздэг юм.

Саяхан АНУ-ын эрх баригчид Тесла компанийн автомат жолоодлогын горимоор замын хөдөлгөөнд оролцсон автомашинууд 13 осол гаргасныг тогтоосон юм. Эдгээрийн нэг тохиолдолд хүний амь үрэгдэж байжээ.

Хятадын ерөнхий сайд Ли Чянтай уулзахдаа Маск харилцан ашигтай хамтын ажиллагааг гүнзгийрүүлэх сонирхолтой байгаагаа илэрхийлснийг Бээжингийн албаны эх сурвалж мэдээлсэн байна.

Хариуд нь ерөнхий сайд Хятад улсын зах зээл гадаадын хөрөнгө оруулагчдад үргэлж нээлттэй байдгийг онцолжээ.

Хятад улс бол Тесла компанийн хувьд хоёр дахь том зах зээл нь юм.

Гэхдээ сүүлийн үед Хятадын цахилгаан автомашин үйлдвэрлэгчдийн зүгээс өрсөлдөөн эрчимжиж байгаа.

Ням гарагт болсон уулзалтын үеэр Маск үүнийг хүлээн зөвшөөрснийг эх сурвалж мэдээлжээ. Тухайлбал тэр Хятадын үйлдвэрлэгчдийг “дэлхийн хамгийн хүчтэй өрсөлдөгчид” гэж тодорхойлсон байна.

2024 онд багтаан бүрэн автомат жолоодлоготой “робот такси” танилцуулахаа Маск энэ сарын эхээр амлаж байв.

Гэхдээ түүний амлалтад итгэхэд хэцүү байдаг. 2015 онд тэр бүрэн автомат жолоодлогын системийг 2018 онд нэвтрүүлэхээ амлаж байлаа. Өнөөдөр яригдаж буй робот таксийг Маск нэг жилийн дотор танилцуулахаа 2019 онд зарлаж байжээ.

Түүнийг компанийнхаа хувьцааны ханшийг өсгөхийн тулд автомат жолоодлогын системийн талаар үргэлж хэтрүүлэн ярьдаг гэж зарим ажиглагчид шүүмжилдэг.

2024 он Тесла компанийн хувьд хүндхэн эхэлж байгаа. Энэ оны нэгдүгээр улиралд тус компанийн борлуулалт 13 хувиар унаж, $17.3 тэрбумд хүрсэн юм.

Цэвэр ашиг нь өнгөрсөн оны нэгдүгээр улиралд $2.51 тэрбум байсан бол энэ оны эхний улиралд $1.13 тэрбум болж огцом буурсан байна.

2024 он гарснаас хойш Тесла компанийн хувьцааны ханш 32 хувиар унажээ.

Үүнд гол нь Хятадын автомашин үйлдвэрлэгчдийн өрсөлдөөн нөлөөлж байна.

 

Эх сурвалж: BBC

]]>
https://seruuleg.mn/?feed=rss2&p=4451 0
Морьтон энтертайнментын ээлжит өргөн дэлгэцийн бүтээл “АНДГАЙ” УСК Кино нь 2024.04.26-нaас бүх кино театруудад нээлтээ хийнэ https://seruuleg.mn/?p=4448 https://seruuleg.mn/?p=4448#respond Wed, 24 Apr 2024 06:16:54 +0000 https://seruuleg.mn/?p=4448

Морьтон энтертайнментын ээлжит өргөн дэлгэцийн бүтээл “АНДГАЙ” УСК Кино нь 2024.04.26-нaас бүх кино театруудад нээлтээ хийх бөгөөд тус кинонд нөхөрлөл гэдэг зүйлийн үнэ цэнэ, бусдад өгсөн андгай амлалтандаа хэрхэн хүрэх ёстой талаар харуулах юм.

Гол дүрүүдэд: Л. Сумъяабазар, А. Энхжин, Х. Цасчихэр, О. Самданпүрэв, Б. Ганжаргал

Ерөнхий ивээн тэтгэгч: ТЭЦҮ ДЭЛГЭРЭХ БИЙЛДИЙНГ ХХК

Хамтран ажиллагч байгууллага: Hunnu Air Nomin Motors/ Номин Моторс Luxury brand store

]]>
https://seruuleg.mn/?feed=rss2&p=4448 0