Улс төр – seruuleg.mn https://seruuleg.mn Wed, 17 Apr 2024 06:35:55 +0000 en-US hourly 1 https://wordpress.org/?v=6.5.2 Б.Дэлгэрсайхан: Хот, тосгоны эрхзүйн байдлын тухай хуульд өөрчлөлт оруулснаар нийслэл бие дааж шийдвэр гаргадаг болно https://seruuleg.mn/?p=4395 https://seruuleg.mn/?p=4395#respond Wed, 17 Apr 2024 06:35:55 +0000 https://seruuleg.mn/?p=4395

Засгийн газраас өнөөдрийн хурлаар Хот, тосгоны эрхзүйн байдлын тухай хуульд өөрчлөлт оруулах асуудлаар үүрэг өгснийг Монгол Улсын сайд, Нийслэл Улаанбаатар хотын авто замын түгжрэлийг бууруулах Үндэсний хорооны дарга Б.Дэлгэрсайхан танилцууллаа. 

Тэрбээр “Өнөөдрийн Засгийн газрын хуралдааны гол сэдэв нь нийслэл хотын эрхзүйн байдал болон бүтээн байгуулалтын асуудал байлаа.

Хотын эрхзүйн байдлын тухай хуульд өөрчлөлт оруулах асуудлаар ирэх долоо хоногт бүлгийн хурлаар оруулаад УИХ-д өргөн барих үүргийг Засгийн газраас өглөө. Хот тосгоны эрхзүйн байдлын тухай хуулийг анх 1993 онд санаачлан батлуулсан. Үүнээс хойш 31 жил өнгөрч, орчин нөхцөл өөрчлөгдсөн, мөн зарим аймгийн хот, тосгон бие даан эдийн засгаа бүрдүүлэх болсонтой холбоотойгоор шинэчлэх шаардлагатай байгаа юм.

Манай улсын эдийн засаг цаашид өргөжин тэлснээр төсвөө өөрсдөө бүрдүүлэх чадамжтай хот, тосгон нэмэгдэх хандлагатай байгаа тул эрхзүйн байдлыг нь шинэчлэхгүй бол зөвхөн Засгийн газрын шийдвэрийг харсан, баригдмал явцуу байдлаар орон нутгийн хөгжилд саад болох эрсдэлтэй гэдгийг онцолъё.

Хот тосгоны эрхзүйн байдлын тухай хуулийг шинэчлэх зорилгоор Ажлын хэсэг байгуулж ажиллахыг Засгийн газраас үүрэг болгосны дагуу чиг үүргийн яамнуудад, тэр тусмаа нийслэл хотод төвлөрсөн Ажлын хэсэг байгуулахаар болсон.

Нийслэл Улаанбаатар хот өөрийн бие даасан хуультай болбол бүтээн байгуулалт, түгжрэл болон тулгарч буй асуудлыг саадгүй шийдэх эрхзүйн орчныг бүрдүүлж өгснөөр төлөвлөсөн ажил хийгдэхэд тулгардаг ихэнх бэрхшээл алга болно гэж үзэж байна.

Үүнээс гадна Төр, хувийн хэвшлийн түншлэлийн хуульд нэмэлт өөрчлөлт оруулахаар болсон. Ингэснээр хот өөрсдөө хувийн хэвшлийн байгууллагуудтай бие дааж хамтран ажиллах боломж бүрдэх юм” гэв.

]]>
https://seruuleg.mn/?feed=rss2&p=4395 0
Нийтээр тэмдэглэх тэмдэглэлт өдөр болох гэж буй “Шүүхийн өдөр” нь ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн төрсөн өдөртэй давхацжээ https://seruuleg.mn/?p=4339 https://seruuleg.mn/?p=4339#comments Tue, 09 Apr 2024 05:21:16 +0000 https://seruuleg.mn/?p=4339

УИХ-ын дэд дарга Л.Мөнхбаатар, гишүүн Ц.Мөнх-Оргил нар энэ сарын 05-нд Нийтээр тэмдэглэх баярын болон тэмдэглэлт өдрүүдийн тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төслийг УИХ-д өргөн мэдүүлсэн.

Хууль санаачлагчид “Шүүх байгуулах тухай хууль анх батлагдсан өдөр буюу зургаадугаар сарын 14-ний өдрийг “Шүүхийн өдөр” хэмээн тэмдэглэлт өдөр болгох тухай заалтыг Нийтээр тэмдэглэх баярын болон тэмдэглэлт өдрүүдийн тухай хуульд нэмэхээр хуулийн төсөлд тусгасан.

Ингэснээр шүүхийн үйл ажиллагааг олон нийтэд сурталчлан таниулах, шүүхийн үйл ажиллагааны талаар олон нийтэд үнэн зөв, бодит мэдээллийг хүргэх ач холбогдолтой” хэмээн танилцуулсан юм.

Тэдний өргөн барьсан хуулийн төсөл нь нэг зүйлтэй байх бөгөөд Нийтээр тэмдэглэх баярын болон тэмдэглэлт өдрүүдийн тухай хуулийн 5 дугаар зүйлд “Шүүхийн өдөр, 6 дугаар сарын 14” заалт нэмэхээр тусгажээ.

Нийтээр тэмдэглэх баярын болон тэмдэглэлт өдрүүдийн тухай хуулийн тавдугаар зүйлд зөвхөн “тэмдэглэлт өдрүүд”-ийг бичсэн байдаг.

Тэгвэл нийтээр тэмдэглэх тэмдэглэлт өдөр болох гэж буй зургаадугаар сарын 14-ний “Шүүхийн өдөр” нь одоогийн ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн төрсөн өдөртэй давхцаж байгаа аж. Тэрбээр 1968 оны зургаадугаар сарын 14-нд Улаанбаатар хотын Сүхбаатар дүүрэгт төржээ.

Нийтээр тэмдэглэх баярын болон тэмдэглэлт өдрүүдийн тухай хуулийн 6.1-д “Нийтээр тэмдэглэх баярын болон тэмдэглэлт өдрүүдийг тэмдэглэн өнгөрүүлэхэд төрийн ёслолын арга хэмжээг зохион байгуулж болно. Төрийн ёслолын журмыг Монгол Улсын Ерөнхийлөгч батална” гэж заасан.

  • Нийтээр тэмдэглэх баярын өдөр гэж улс орны хэмжээнд нийтээр амарч, баяр болгон тэмдэглэдэг өдрийг
  • Нийтээр тэмдэглэх тэмдэглэлт өдөр гэж түүхэн болон тодорхой үйл явдалтай холбоотой, нийгмийн тодорхой давхаргыг хамарсан, бүх нийтээр тэмдэглэж заншсан өдрийг хэлнэ хэмээн уг хуульд заажээ.

Нийтээр тэмдэглэх баярын өдрүүд: 

  • Үндэсний их баяр наадам, Ардын хувьсгалын ойн баяр: 7 дугаар сарын 10, 11, 12, 13, 14, 15;
  • Цагаан сар: билгийн тооллын хаврын тэргүүн сарын шинийн 1, 2, 3;
  • Шинэ жил: 1 дүгээр сарын 1;
  • Олон улсын эмэгтэйчүүдийн өдөр: 3 дугаар сарын 8;
  • Хүүхдийн баяр: 6 дугаар сарын 1.
  • Үндэсний эрх чөлөө, тусгаар тогтнолоо сэргээсний баярын өдөр: 12 дугаар сарын 29.
  • Их Эзэн Чингис хааны өдөр: Их Эзэн Чингис хаан мэндэлсэн билгийн тооллын өвлийн тэргүүн сарын шинийн 1.
  • Бүгд Найрамдах Улс тунхагласан өдөр: 11 дүгээр сарын 26.
  • Бурхан багшийн Их дүйчин өдөр: билгийн тооллын зуны тэргүүн сарын шинийн 15.

Нийтээр тэмдэглэх тэмдэглэлт өдрүүд: 

  • Монгол Улсын Үндсэн хуулийн өдөр: 1 дүгээр сарын 13;
  • Монгол цэргийн өдөр: 3 дугаар сарын 18;
  • Эрүүл мэндийг хамгаалах өдөр: 4 дүгээр сарын 7;
  • Оюуны өмчийг хамгаалах өдөр: 4 дүгээр сарын 26;
  • Гэр бүлийн өдөр: 5 дугаар сарын 15;
  • Залуучуудын өдөр: 8 дугаар сарын 25;
  • Улс төрийн хэлмэгдэгсдийн дурсгалын өдөр: 9 дүгээр сарын 10;
  • Байгаль орчныг хамгаалах өдрүүд: 9 дүгээр сарын дөрөв дэх долоо хоног;
  • Ахмадын өдөр: 10 дугаар сарын 1;
  • Монгол Улсын нийслэл хотын өдөр: 10 дугаар сарын 29;
  • Ардчилал, хүний эрхийн өдөр: 12 дугаар сарын 10;
  • Шинэ ургацын өдрүүд: 9 дүгээр сарын 5-наас 10 дугаар сарын 20;
  • Монгол Улсын төрийн далбааны өдөр: 7 дугаар сарын 10.
  • Үндэсний бичиг соёл, номын өдрүүд: 5 болон 9 дүгээр сарын гурав  дахь долоо хоногийн Бямба, Ням гараг.

 

Эх сурвалж: Legalinfo.mn, Parliament.mn, President.mn

]]>
https://seruuleg.mn/?feed=rss2&p=4339 1
Кибер халдлагад өртсөн иргэдийн хохирлыг барагдуулахаар эмзэг, хувийн мэдээллийг алдсан байх тохиолдол бүрийг шалгана https://seruuleg.mn/?p=4281 https://seruuleg.mn/?p=4281#respond Tue, 12 Mar 2024 08:33:40 +0000 https://seruuleg.mn/?p=4281

Өнөөдөр Кибер Аюулгүй Байдлын Зөвлөл хуралдсантай холбогдуулан цахим халдлага зөрчлийн өнөөгийн нөхцөл байдал, түүний эсрэг авч хэрэгжүүлж буй арга хэмжээ, тулгамдаж буй асуудлын талаар Цахим Хөгжил, Харилцаа, Холбооны (ЦХХХ) сайд Н.Учрал мэдээлэл өглөө.

Тэрбээр “Кибер аюулгүй байдлын хуультай болохоор Кибер Аюулгүй Байдлын Зөвлөлийн даргаар Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ, дэд даргаар нь би ажилладаг. Өнөөдөр манай зөвлөл хуралдаж тодорхой шийдвэр гаргалаа.

Манай улсад 2024 оны хоёрдугаар сарын байдлаар цахим орчинд 7,560 гэмт хэрэг бүртгэгдсэн.Үүний 83 хувийг нь кибер залилан эзэлдэг. Кибер орчинд 1,512 гэмт хэрэг гарчээ.

Сүүлийн үед кибер халдлагууд эрс өсөж байна. Зөвхөн манайд ч гэлтгүй олон улсын хэмжээнд ч ийм төрлийн гэмт хэргийн тоо эрс өссөн баримт бий. Дэлхийн даяар кибер орчин дахь гэмт хэргийн улмаас 2023 онд есөн их наяд ам.долларын хохирол учирсан гэх судалгааг бидэнд танилцуулсан.

Энэ тоо 2050 онд 10 их наяд ам.долларт хүрч өснө гэж судлаачид таамаглаж байна. Дэлхийн нийт иргэдийн 66 хувь нь интернэтийг идэвхтэй хэрэглэж байна. Манайд ч гэсэн цахим орчин дахь идэвхтэй хэрэглэгчдийн тоо эрс нэмэгдэж буй. Үүнийг дагаад кибер гэмт хэргийн тоо ч гэсэн өсөж байгааг онцолъё.

Өнөөдрийн хурал дээр хамгийн их сэтгэл түгшээсэн асуудал нь 2021 онд “dark web” буюу кибер орчин дахь хар зах дээр манай иргэдийн мэдээллийг зарсан тохиолдол бүртгэгдсэн. Тодруулбал 2.3 сая цахим хэрэглэгчийн гэрийн хаяг, утасны дугаар гэх мэт хувийн мэдээллийг 700 “ногоон”-оор зарсан тохиолдол бий.

Манай улсад кибер аюулгүй байдлын тухай хууль батлагдаад хоёр жил ч болоогүй байна. Хувь хүний мэдээллийг хамгаалах тухай хуулийг ч бас батлаад хоёр жил, хэрэгжээд жил хагасын л хугацаа өнгөрлөө.

Эрүүл мэнд, генетикийн мэдээллийг хувь хүний эмзэг мэдээлэл гэж үзэж хуулиар нууцалдаг журамтай. Иргэдийн ийм мэдээллийг зочид буудал, аялал жуулчлалын чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг компаниуд өөрсдийн цахим хуудсан дээр бүртгэж авдаг. Үүгээр нь дамжаад уг мэдээллийг авах, улмаар хар зах дээр зарсан тохиолдол ч бий.

Иймэрхүү үл үзэгдэгч дээрэмчидтэй яаж тэмцэх вэ гэдэг нь нэн тулгамдсан асуудал болоод байна.

Өдөрт 4,000-5,000, долоо хоногт 40,000-50,000 кибер халдлага олон улсаас ирдэг. Төрийн мэдээллийн сүлжээ рүү ч халдлага хийдэг, хувь хүний сонор сэрэмжгүй байдлаас шалтгаалан хортой код ашиглаж халдлага их гардаг.

Тэр ч бүү хэл 2020 онд нэр бүхий зарим арилжааны банкууд хэрэглэгчдийнхээ мэдээллийг хар захын наймаачдад алдсанаас болоод хувь хүний мэдээллийг зарсан тохиолдлыг манай хууль хүчнийхэн бүртгэж авч хариу арга хэмжээ авсан.

Цагдаагийн байгууллагын мэдээлснээр “Call Center” буюу дуудлагын төв ажиллуулаад 960 санал гомдол хүлээж авсан. Энд ирсэн гомдлууд дээр дүгнэлт хийхэд иргэд 2.9 тэрбум төгрөгийн кибер залиланд өртсөн баримт бий. Үүний 1.7 тэрбум төгрөгийн гомдлыг царцаасан.

Иргэдэд дахин сануулахад цахим хаяг, банкны аппликэйшн руу нэвтрэхдээ “strong password” буюу хүчирхэг нууц үг үүсгэж байх шаардлагатай байна. Янз бүрийн хортой код агуулсан линкүүд дээр дарахгүй байхыг анхааруулъя. Энэ асуудал дээр кибер зөвлөлийн зүгээс “Бод тэгээд Товш” гэсэн уриалга гаргасан.

Хөдөө орон нутагт иргэд малын хулгайгаас илүү цахим залиланд өртсөн гэх судалгаа гарсан. Тиймээс иргэн бүрийг сонор сэрэмжтэй байх шаардлагатай байна.

Энэ мэт асуудлаас шалтгаалж өнөөдрийн кибер зөвлөлийн хурал дээр кибер халдлагад өртсөн иргэдийн хохирлыг барагдуулах ажлын хэсэг байгуулсан. Энэ ажлын хэсэгт хувь хүний эмзэг болон хувийн мэдээллийг алдсан байж болзошгүй тохиолдол бүрийг шалгаад дараагийн Зөвлөлийн хурал дээр танилцуулах юм.

Саяхан Ерөнхий сайдын захирамжаар Эрүүл мэндийн салбар дахь цахимжилтыг эрчимжүүлэх ажлын хэсэг байгуулагдсан. Үүнтэй холбогдуулаад Дэлхийн Банкнаас хэрэгжүүлж байсан цахим эрүүл мэнд төслийг зогсоосон. Аудитын дүгнэлтээр хэрэгжилт нь хангалтгүй гэж үзсэн тул уг төслийг хэрэгжүүлж байсан эрх бүхий хүмүүсийг Авлигатай тэмцэх газарт шалгуулахаар хүсэлт гаргасан.

Энэ хэргийн явцад Эрүүл мэндийн салбарыг цахимжуулах ажлын хүрээнд программ хангамж нэвтрүүлж байсан компаниуд хувь хүний эмзэг мэдээллийг алдсан байж болзошгүй гэх мэдээлэл манай дээр ирсэн. Ер нь иймэрхүү гомдлууд иргэдийн зүгээс их ирдэг тул эдгээрийг шалгах нь ажлын хэсгийн гол зорилго юм” гэж ярилаа.

Өмнө нь хар зах дээр иргэдийн мэдээллийг зарсан байж болзошгүй хэргүүдийг цагдаагийн байгууллага шалгаад хариу арга хэмжээ авсан. Одоогоор зөвхөн иргэдийн гомдол дээр үндэслээд мэдээлэл алдагдсан байж болзошгүйг шалгаж байгааг салбарын сайд онцлов. Түүнчлэн иргэдийн зүгээс цахим мөрийтэй тоглоомын талаар ч санал гомдол ихээр ирдэг тул энэ чиглэлээр хариу арга хэмжээ авахаар ажиллаж байгаа аж.

]]>
https://seruuleg.mn/?feed=rss2&p=4281 0
Байдрагийн гол дээр усан цахилгаан станц барих төслийг эхлүүлэхээр боллоо https://seruuleg.mn/?p=4271 https://seruuleg.mn/?p=4271#respond Thu, 07 Mar 2024 05:51:51 +0000 https://seruuleg.mn/?p=4271

Унгар УлсынҮндэсний Ассамблейн дарга Көвер Ласлогийн урилгаар Монгол Улсын Их Хурлын дарга Г.Занданшатар тус улсад айлчилж байна. Энэхүү айлчлалын үеэр Баянхонгор аймгийн Байдраг гол дээр усан цахилгаан станц байгуулах төслийн талаар яриа хэлэлцээ боллоо.

Айлчлалын бүрэлдэхүүнд ажиллаж буй Улсын Их Хурлын гишүүн, Сангийн сайд Б.Жавхлан, Унгар Улсын Гадаад харилцаа, худалдааны сайд Петер Сияяартотай уулзалт хийлээ. “Байдрагийн усан цахилгаан станц” төслийг Унгар Улсын Засгийн газрын хөнгөлөлттэй зээлийн санхүүжилтээр хэрэгжүүлэх саналыг манай талаас тавьсан байна. Харин Унгарын тал төслийг хөнгөлөлттэй зээлийн хүрээнд хэрэгжүүлэх асуудлаар яриа хэлэлцээг эхлүүлэхээ илэрхийлсний дагуу айлчлалын хүрээнд энэхүү уулзалт болсон. Баянхонгор аймгийн Байдраг гол дээр усан цахилгаан станц байгуулах төслийн техник-эдийн засгийн үндэслэлийг боловсруулсан бөгөөд Сангийн сайд Б.Жавхлан энэхүү баримт бичгийг Унгарын талд хүлээлгэн өглөө.

Монгол Улс эрчим хүчний салбарыг илүү байгальд ээлтэй болгохын тулд эрчим хүчний хэрэглээнд сэргээгдэх эрчим хүчний эзлэх хувь хэмжээг нэгдсэн сүлжээний тогтвортой найдвартай үйл ажиллагаанд сөргөөр нөлөөлөхгүйгээр нэмэгдүүлэхийг зорьж байна. “Байдраг усан цахилгаан станц барих төсөл”-ийг хэрэгжүүлснээр Байдраг голын урсцад олон жилийн тохируулга хийж 30 МВт хүртэлх хүчин чадалтай сэргээгдэх эрчим хүчний эх үүсвэрийг бий болгоно. Ингэснээр төвийн бүсийг цахилгаан эрчим хүчний найдвартай хэрэглээг хангах ач холбогдолтой юм. Мөн Байдрагийн усан цахилгаан станц нь төвийн бүсийн эрчим хүчний системд сэргээгдэх эрчим хүчний эх үүсвэрийг нэмэгдүүлэх, цахилгааны эрчим хүчний оргил ачаалал болон ослын үед тохируулгын горимоор ажиллах бөгөөд импортын эрчим хүчний хэрэглээг бууруулах давуу талтай юм гэж Улсы

]]>
https://seruuleg.mn/?feed=rss2&p=4271 0
Б.Жаргалан: Нэг тойрогт дунджаар ₮1 тэрбумын зардал гаргах нь эмэгтэй нэр дэвшигчдэд маш хүнд тусна https://seruuleg.mn/?p=4267 https://seruuleg.mn/?p=4267#respond Thu, 07 Mar 2024 05:41:52 +0000 https://seruuleg.mn/?p=4267

Ардчилсан Эмэгтэйчүүдийн Холбоо (АЭХ)-ноос олон улсын эмэгтэйчүүдийн эрхийг хамгаалах өдрийг тохиолдуулан хийж буй ажлуудынхаа талаар өнөөдөр мэдээлэл өглөө.

АЭХ-ноос эмэгтэйчүүдэд тулгамдаж буй асуудлыг олон нийтэд хүргэх зорилгоор маргааш буюу гуравдугаар сарын 8-ны 14:00-16:00 цагийн хооронд Сүхбаатарын талбайд тайван цуглаан зохион байгуулах аж.

Мөн хэрэгжүүлж буй ажлынхаа талаар Ардчилсан Эмэгтэйчүүдийн Холбооны Ерөнхийлөгч Б.Жаргалан танилцуулав. 

Тэрбээр “Монголын нийгмийн амьдрал хүнд байгаа. Өнгөрсөн хугацаанд үнийн өсөлт, амьжиргааны өртгийн асуудал эмэгтэйчүүдийн хувьд маш хүнд сэдэв болсон.

Ийм үед АЭХ-ноос эмэгтэйчүүдийн долоо хоногийг зохион байгуулж байгаа нь нийгэмд тулгамдсан олон асуудалд эрх баригчдын анхаарлыг татах, олон нийтийн санаа бодлыг нэгтгэх, тэмцлийг өрнүүлэх зорилгыг агуулж байгаа юм.

Тус долоо хоногийн хүрээнд эмэгтэйчүүдийн эдийн засгийн эрх мэдэл гэх сэдвийг чухалчилж ярьсан. Эмэгтэйчүүд эдийн засгийн эрх мэдэлгүй, орлого муу, хөдөлмөрийн зах зээлээс шахагдаж байна гэсэн асуудлыг хөндсөн.

Хоёрдугаар сарын 29-нд аудитын газраас сонгуулийн зардлын дээд хэмжээг баталсан. Нэр дэвшигч нэг тойрогт дунджаар нэг тэрбум төгрөгөөс дээш зардал гаргахаар байгаа. Энэ нь эмэгтэй нэр дэвшигч нарт маш хүндээр тусна.

Улс төрийн санхүүжилт цэвэр байлгах зорилгоор АЭХ-ноос “улс төрд эмэгтэйчүүдийг дэмжих сан”-г байгуулсан. Их бага хэмжээгээр хандив цуглуулж эмэгтэй нэр дэвшигч нараа дэмжих зорилготой” хэмээн ярилаа.

]]>
https://seruuleg.mn/?feed=rss2&p=4267 0
“Аймгийн төвд ажилладаг төрийн захиргааны ажилтнуудын таван жилийн урамшуулал энэ оны төсөвт суугаагүй” https://seruuleg.mn/?p=4261 https://seruuleg.mn/?p=4261#respond Thu, 07 Mar 2024 05:27:20 +0000 https://seruuleg.mn/?p=4261

Монгол Улсын Засгийн газар бүрэн бүрэлдэхүүнээрээ аймаг, нийслэлийн Засаг дарга нарын хамт өчигдөр Монголын Үйлдвэрчний Эвлэлүүдийн Холбооны төлөөлөлтэй уулзлаа. 

Энэ үеэр Үйлдвэрчний Эвлэл(ҮЭ)-ийнхний илэрхийлсэн байр суурийг хүргэе.

МҮЭ-ийн холбооны Ерөнхийлөгч С.Эрдэнэбат: Бид өнгөрсөн нэг жилийн хугацаанд нийгмийн түншлэлийн гурван талт хэлэлцээрийг шинэ шатанд гаргая гэж ярилцсан. Энэ хүрээнд гурван талт хэлэлцээрийнхээ саналыг холбогдох газруудад хүргүүлсэн.

Зарим асуудлыг хуулиар шийдвэрлүүлэх шаардлага байсан. Хамгийн түрүүнд, цалин, тэтгэвэр тэтгэмжийг түүхэндээ хамгийн өндөр хувиар нэмэгдүүлсэн. Мөн олон жил ярьсан бүсийн нэмэгдлийг олгож байна. Энэ нүдээ олсон шийдвэр. Үйлдвэрчний эвлэл бүсчилсэн хөгжлийг дэмжиж байгаа ч оролцооны асуудал байна.

З.Цогтгэрэл: Шинжлэх ухааны салбарын оюуны үнэлэмж маш доогуур байна

Боловсрол, шинжлэх ухааны үйлдвэрчний эвлэлийн холбооны дарга З.Цогтгэрэл: Шинжлэх ухааны салбарын тухай хуулийг батлуулах шаардлагатай байна. Энэ салбарт ажлын ачаалал, оюуны үнэлэмж маш доогуур байдаг. Төрийн үйлчилгээний албан хаагчдын цалин хөлс доогуур, үүнд дорвитой арга хэмжээ авахыг хүсэж байна.

Эрчим хүч, геологи, уул уурхайн ажилтны ҮЭ-ийн холбооны дарга Д.Долгор: Манай салбарын цалинг өнгөрсөн нэгдүгээр сард нэмэхээр тусгасан. Гэхдээ одоогоор ялгаатай байдал хэвээр байна. Уул уурхайн салбар нийт экспортын 93 хувийг бүрдүүлдэг хэр нь хөдөлмөрийн мөлжлөгт өртөж байна. Илүү цагийн хөлсөө жигд авдаггүй.

Тээвэр, холбоо, газрын тосны ажилтны ҮЭ-ийн холбооны дарга М.Болдсайхан: Төр ялгавартай шийдвэр гаргаж байна. Тухайлбал орон сууцны ипотекийн зээлийн хүү харилцан адилгүй байгаа. Залуус ялгавартай шийдвэрийг арилгаж өгөхийг хүсэж байна.

Монголын хөнгөн үйлдвэрийн ажилтны ҮЭ-ийн холбооны дарга Э.Тамир: Монгол Улсад хөдөлмөр эрхэлж буй 1.3 сая хүн байгаагийн 80 хувь нь хувийн хэвшилд ажиллаж байна. Засгийн газар ногоон санхүүжилтийг дэмжихдээ хамтын гэрээ хэлэлцээртэй байгууллагуудыг түлхүү дэмжвэл зүгээр байна. Хөрөнгө оруулалт хийж буй компани руу бодлогоо чиглүүлэх нь чухал.

Баянхонгор аймгийн ҮЭХ-ны дарга н.Гүрсэд: Хөдөлмөр нийгмийн түншлэлийг орон даяар шинээр авч үзэх хэрэгтэй байна.

Нэгдүгээрт аймаг, сумын хөдөлмөр, нийгмийн гурван талт хэлэлцээрийг төрийн бодлогын баримт бичиг болгох чухал. Аймаг, сумын төрийн албан хаагчдын цалинг нэмсэнд талархаж байгаа ч цалин, хөлсний ялгаатай байдал хэвээр байна. Аймгийн төвд ажиллаж буй төрийн захиргааны ажилтнуудын таван жилийн урамшуулал энэ оны төсөвт суугаагүй байх жишээтэй.

Уулзалтын төгсгөлд Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ “Засгийн газар бүрэн бүрэлдэхүүнээрээ, аймаг, нийслэлийн удирдлагуудын хамт Үйлдвэрчний эвлэлүүдийн үгийг сонсож, ярилцаж байна гэдэг нэгдсэн ойлголтод хүрэхэд ойрхон байна гэсэн үг. Асуудлаа хэлэлцээд үе шаттай шийдээд явах нь чухал.

Өнөөдөр яригдсан асуудлуудыг Хөдөлмөр нийгмийн хамгааллын яам, МҮЭХ-той хамтраад тавдугаар сарын 1-н хүртэл дүгнэе. Үйлдвэрчний эвлэлүүдийн холбооны эрх зүйн орчныг шинэчлэхийг Засгийн газар дэмжинэ” гээд Хууль зүй, дотоод хэргийн яам, Хөдөлмөр нийгмийн хамгааллын яам, МҮЭХ саналаа нэгтгээд Засгийн газрын хуралдаанаар хэлэлцүүлэхийг үүрэг болгов.

Мөн хамтын хэлэлцээр байгуулаагүй Сэлэнгэ, Говьсүмбэр, Өмнөговь, Архангай аймаг тавдугаар сарын 1-ний дотор хэлэлцээрээ шинэчлэхийг аймгийн Засаг дарга нарт даалгалаа гэж Засгийн газрын Хэвлэл мэдээлэл олон нийттэй харилцах газраас мэдээллээ. 

]]>
https://seruuleg.mn/?feed=rss2&p=4261 0
Зудтай байгаа сумын малчдад гадаад, дотоодын байгууллагууд болон иргэдээс ₮3.1 тэрбумын хандив цугларчээ https://seruuleg.mn/?p=4257 https://seruuleg.mn/?p=4257#respond Thu, 07 Mar 2024 05:23:04 +0000 https://seruuleg.mn/?p=4257

УОК-оос зудын нөхцөл байдлын талаар өнөөдөр хэвлэлийн хурал зохион байгуулж, мэдээлэл өглөө.

Шадар сайд С.Амарсайхан “Төмөр зудтай 50, цагаан зудтай 135 суманд Засгийн газрын нөөцөөс 14,000 тонн өвс тэжээл болон бусад тусламжийг хүргэж байна.

Нийт 116,000 малчин өрхөд малын хоргодол ихтэй, ахуйн асуудал хүндэрсэн, орлого буурсан хүндрэл үүсжээ. Эдгээр өрхөд гурил, будаа зэрэг 1,700 тонн хүнсний тусламжийг хүргэж байна.

Өнөөдрийн байдлаар цасанд дарагдсан 97,000 км замыг айл өрх, сум, баг руу гаргалаа. Малын хашаа, гэр нь хунгарт дарагдсан 1,400 өрхийн цасыг төрийн цэргийн байгууллагын алба хаагчид цэвэрлэж, 188 өрхийн гэр, хашааг цаснаас гаргаж, 116 өрхийг нүүлгэжээ.

Дорнод, Дорноговь, Дундговь, Төв, Завхан, Булган, Хөвсгөл, Сүхбаатар, Өвөрхангай, Хэнтий, Архангай, Баянхонгор зэрэг аймагт 8,865 гаруй тонн малын тэжээлийн буудайг нийлүүлж байна.

Цаашид айл өрхүүдэд малын тэжээл хүргэх ажлыг үргэлжлүүлнэ.

Өвс, тэжээл болон тусламжийн бараа бүтээгдэхүүнийг малчдад хүргэх талаар зөрүүтэй мэдээлэл гарч байна. Зудын хүндрэлтэй нөхцөл байдлыг улс төрийн болон хэсэг бүлэг хүний хувийн сонирхлын зуд болгохгүйн тулд өдөр бүр хэвлэлийн хурал зохион байгуулж байгаа юм. Зарим аймаг, орон нутгийн удирдлагуудын зүгээс УОК, Засгийн газар ялгавартай хандаж байна гэж болохгүй. Мал сүргээ өсгөж, хүн ардаа мах, цагаан идээгээр хангаж яваа малчдад хүргэж буй тусламж дэмжлэгийн талаар буруу ойлголт гаргахгүй байх талд онцгой анхаарч ажиллана.

Хууль зөрчсөн, хулгай хийсэн, элдэв нугалаа гаргасан асуудлуудыг орон нутгийн болон улсын хэмжээнд бүх шатанд таслан зогсоож, хуулийн хариуцлага тооцох хүртэл анхаарч ажиллах талаар аймаг, орон нутгийн удирдлагуудад албан даалгав хүргүүлсэн байгаа.

УОК-ын Шуурхай Штабын зургаан бүлэг явуулын түргэн тусламжийн үйлчилгээг иргэдэд хүргэж байгаа. Он гарснаас хойш 63,000 иргэнийг эрүүл мэндийн оношилгоонд оруулсан.

Эрүүл мэндийн тусламж үйлчилгээний баг 170 иргэнд эмнэлгийн тусламж, 350 өрхөд зөвлөмж өгчээ.

Нийт 12 суманд туулах чадвар сайтай, стандарт хангасан, эмнэлгийн түргэн тусламжийн 60 автомашиныг ЭМЯ-аар дамжуулан хуваарилж байна” хэмээн мэдээллээ.

“Өвөлжилт, хаваржилт хүндэрсэн сумын малчдад хандив тусламж ирсээр байна. Өнөөдрийн байдлаар 44 иргэн, 26 ААН, 61 төрийн байгууллага, 23 ТББ, гадаадын нэг байгууллагаас нийт 3.1 тэрбум төгрөгийн хандив цуглажээ.

Мөн 805 сая төгрөгийн бараа материалын тусламж ирүүлсэн байна. Үүнээс 701 сая төгрөгийн 41,484 ширхэг бараа бүтээгдэхүүнийг эздэд нь хүргээд байгаа. Олон улсын хүмүүнлэгийн байгууллагын тусламж, дэмжлэгийн хүрээнд 3.2 сая ам.долларын санхүүжилт босож, айл өрхүүдэд 560,000 төгрөг, өвс тэжээлийн 150,000 төгрөгийг тухайн байгууллагууд өөрсдөө шууд хүргэж байна. Өөрөөр хэлбэл амьдрал нь хүндэрсэн айл өрхүүдийн дансанд мөнгийг бэлнээр өгсөн.

Өнөөдрийн байдлаар олон улсын 20 гаруй байгууллагаас зорилтот бүлгийн 11,134 айл өрхөд дээрх хэмжээний бэлэн мөнгийг өгөх ажлыг зохион байгуулж байна. Тусламж авч байгаа айл өрхүүд мөнгөө дансанд орсон эсэх талаарх бодит мэдээллийг бидэнд өгөхийг уриалж байна.

Ямар замаар, хэн гэдэг иргэнд хандив тусламж хүрснийг шилэн дансанд байршуулж байгаа, мэдээллүүд зөрөхгүй. Тусламжийн бараа замдаа өөр хүнд очих, дутаах асуудал гаргаж болохгүй. Ийм асуудал байвал иргэд УОК-т мэдээлэл ирүүлж болно” хэмээн хэллээ.

Сүүлийн арав хоногийн байдлаар гурван сая гаруй толгой мал зудын улмаас хорогджээ. Сүхбаатар аймагт хамгийн их буюу 942 мянган толгой мал хорогдсон байна. Малын сэг зэмийг устгах ажилд хяналт тавьж байгаа аж. Өвөлжилт хүндэрсэн нийслэлийн хоёр дүүргийн айл өрхөд ч тусламж үзүүлж байгааг хэллээ.

]]>
https://seruuleg.mn/?feed=rss2&p=4257 0
Дамбадаржаа дэд төвийн бүтээн байгуулалт 57 хувьтай явагдаж байна https://seruuleg.mn/?p=4232 https://seruuleg.mn/?p=4232#respond Tue, 05 Mar 2024 01:41:18 +0000 https://seruuleg.mn/?p=4232

Дамбадаржаа орчмын бүсийн хөгжлийн асуудлаар Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ, Нийслэлийн Засаг даргын Эдийн засаг, дэд бүтцийн асуудал хариуцсан нэгдүгээр орлогч П.Сайнзориг тэргүүтэй албаныхан Сүхбаатар дүүргийн төрийн албан хаагчидтай өчигдөр уулзлаа.

Энэ бүсэд тус дүүргийн 13, 14, 15, 16, Баянзүрх дүүргийн 21, 29 дүгээр хороо хамаардаг бөгөөд гэр хорооллын дахин төлөвлөлтийг хэрэгжүүлэхэд хамгийн тохиромжтой бүсийн нэг юм.

Уулзалтын үеэр Нийслэлийн Засаг даргын нэгдүгээр орлогч П.Сайнзориг “Сэлбэ дэд төвийн дэд бүтцийн ажил дууссан, газар чөлөөлөлт, барилгын ажлыг энэ онд эхлүүлнэ. Дамбадаржаа дэд төвийн хувьд бүтээн байгуулалт нь 57 хувьтай байна. Цаашид зургаан дэд төвд түшиглэн Улаанбаатар хотыг бүсчлэн хөгжүүлнэ” хэмээлээ.

зураг

Улс болон нийслэлийн төлөвлөлтийг бүх шатны нэгж хамтран хийх хэрэгтэй тул анхан шатны нэгжид ажиллаж буй албан хаагчидтай уулзаж, санал хүсэлтийг нь сонсох нь чухал болохыг Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ онцлов.

зураг

Сүхбаатар дүүрэгт 39,984 өрхийн 141,537 иргэн амьдарч байна. Анх 1965 онд байгуулагдсан бөгөөд 20 хороо, 20,800 га газар нутагтай. Тус дүүргийн 1-8 дугаар хороо орон сууц, 9-11 дүгээр хороо гэр, байшин хороолол хосолсон, 12-16 дугаар хороо гэр хороолол бүхий хороо бол 17-20 дугаар хороо нь бүхэлдээ зуслангийн бүс юм.

Хороодод оршин суух хүн амын тоо нэмэгдэж, төрийн бүх төрлийн үйлчилгээний хүртээмжийг сайжруулах шаардлагатай болоод байгаа тул нийслэлийг бүсчлэн хөгжүүлэх нь чухал болохыг уулзалтад ирсэн албан хаагчид хэлж байлаа.

Эх сурвалж: НЗДТГ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтэс

]]>
https://seruuleg.mn/?feed=rss2&p=4232 0
Өмнөд Солонгосын эмч нар засгийн газрынхаа шийдвэрийг эсэргүүцэн жагсав https://seruuleg.mn/?p=4227 https://seruuleg.mn/?p=4227#respond Mon, 04 Mar 2024 04:10:13 +0000 https://seruuleg.mn/?p=4227

Ням гарагт олон мянган эмч нарын оролцсон эсэргүүцлийн жагсаал Өмнөд Солонгосын нийслэл Сөүл хотод зохион байгуулагдлаа.

Өнгөрсөн сард тус улсын засгийн газар анагаах ухааны сургуулиудад элсэгчдийн тоог энэ оны хичээлийн жилээс эхлэн 2,000-аар нэмж, жил бүр 5,000 мэргэжилтэн бэлддэг болгох шийдвэр гаргасан юм.

Эрүүл мэндийн салбарт тулгараад буй олон бэрхшээлийг зөвхөн мэргэжилтний тоог нэмэх замаар шийдвэрлэх ёсгүй гэж үзсэн эмч нар шийдвэрийг эсэргүүцжээ. Тухайлбал эмч мэргэжилтнүүдийн ажлын байрны нөхцөлийг сайжруулах, цалин хангамжийг нэмэх нь хамгийн гол шийдэл гэж тэд үзэж байгаа юм.

Засгийн газрын шийдвэртэй холбоотойгоор дадлагажигч эмч нар хоёрдугаар сарын 21-нээс эхлэн ажил хаяад байгаа.

Өнгөрсөн хугацаанд Өмнөд Солонгос даяар нийтдээ 8,000 дадлагажигч эмч ажлаас гарах өргөдлөө өгсөн байна.

Өмнөд Солонгос бол хүн ам нь эрчимтэй хөгширч байгаа улс.

Тус улсын эрүүл мэндийн яамны мэдээлснээр өндөр настнуудын асрамжийн газрын тоо 2017 онд 76,000 байснаа 2022 онд 89,643 болж нэмэгджээ.

Тиймээс эрүүл мэндийн салбарын мэргэжилтнүүдийн тоог өсгөх шаардлага эрх баригчдад тулгараад байгаа.

Мягмар гарагт хэлсэн үгэндээ Өмнөд Солонгосын ерөнхийлөгч Юн Сүк Ёл засгийн газар нь төлөвлөгөөнөөсөө ухрахгүйг анхааруулсан юм.

“Хүүхэд, өндөр настан, хөгжлийн бэрхшээлтэй иргэд зэрэг хүмүүсийг хамгаалах нь эмзэг бүлгийн хүн амын эрүүл мэндийн халамжийг сайжруулах засгийн газрын үндсэн бодлоготой шууд холбоотой. Тиймээс салбарын шинэчлэл нь тохиролцох, буулт хийх асуудал биш” гэж тэр мэдэгджээ.

Пүрэв гарагт засгийн газар дадлагажигч эмч нараас ажилдаа буцаж орохыг шаардаж, биелүүлэхгүй бол лицензийг нь цуцлахыг анхааруулсан юм.

Гэсэн хэдий ч эмч нар өөрсдийн шаардлагаа биелэх хүртэл тэмцлээ үргэлжлүүлэхээ мэдэгдээд байна.

Эмч нарын ажил хаялтын үеэр эрүүл мэндийн тусламж үйлчилгээг хэвийн явуулахын тулд засгийн газар зэвсэгт хүчний салбарын эмч, сувилагч нарыг дайчлан ажиллуулж байгаа.

Ням гарагийн жагсаалд 30,000 орчим хүн оролцсон гэж зохион байгуулагчид нь мэдээлсэн бол цагдаагийн байгууллага 15,000 гэж мэдээлжээ.

 

Эх сурвалж: CNN

]]>
https://seruuleg.mn/?feed=rss2&p=4227 0
Х.Нямбаатар: Зорчиж буй хүний толгойг тоолдог системийг бүх автобусанд ирэх сарын 15-наас суурилуулна https://seruuleg.mn/?p=4162 https://seruuleg.mn/?p=4162#respond Thu, 29 Feb 2024 04:46:36 +0000 https://seruuleg.mn/?p=4162
Гуравдугаар сарын 15-наас нийтийн тээврийн төлбөр тооцооны шинэ системийг олон нийтэд танилцуулж, шилжихээр төлөвлөжээ.

Энэ талаар Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Х.Нямбаатар “Хотын өмнөх даргын үед хийж байсан судалгаа, өгөгдлийг үндэслэн ажиллаж байгаа. Төрийн бодлого, ажлын залгамж халаа алдагдаагүй. Төрөөс мөнгө зарж хийсэн ажлыг үнэгүйдүүлсэн асуудал байхгүй.

Нийтийн тээврийн салбарын зардал нэмэгдэж байгаа шалтгаан нь жолооч нарын цалинг нэмж байгаатай холбоотой. Жолооч нарын цалинг 1 саяас 3.5 сая болгож нэмэгдүүлэхгүй бол энэ салбарт ажиллах хүчин дутагдаж байна.

Гуравдугаар сарын 15-наас нийтийн тээврийн төлбөр тооцооны шинэ системийг олон нийтэд танилцуулж, шилжихээр төлөвлөж байгаа. Тодруулбал зорчиж буй хүний толгойг тоолдог системийг бүх автобусанд суурилуулна.

Оюутан, ахмад настан, хөгжлийн бэрхшээлтэй иргэн, хүндэт донор зэрэг хөнгөлөлттэй зорчдог иргэдийн картыг нийтийн тээврийн салбарт өгч буй төсвөөс цэнэглэж өгнө. Ингэснээр тухайн иргэний толгой тоологдож, картаа төхөөрөмжид уншуулсантай нь таарах ёстой.

Хэрэв энэ нь зөрвөл тухайн автобусны жолоочид шаардлага тавих юм. Бэлэн мөнгө хийх зориулалттай, шууд онгойдоггүй савыг жолоочийн хажууд байрлуулсан ч өдөрт 30-40 мянган төгрөг жолооч нарын халаасанд орж байна. Энэ асуудлыг шийдвэрлэж, нийтийн тээврийн салбарт орох ёстой орлогыг олуулахын тулд карт уншигч болон толгой тоолох төхөөрөмжийн зорчигчийг бүртгэсэн тоо таарах ёстой юм.

Автобусны чиглэлүүдийг шинэчлэхэд дата мэдээлэл зөрсөн асуудал гарсан. Бид тухайн шинэчлэлийг хийхдээ “Улаанбаатар смарт карт”-д бүртгэгдсэн зорчилт хөдөлгөөний дата мэдээлэлд үндэслэж, тооцоо хийсэн. Гэвч карт уншигчид бүртгэгддэггүй зорчилт их байсан. Тиймээс энэ алдааг засаж, нийтийн тээврийн салбарт өгдөг татаасыг ирэх жилээс 50 хүртэл хувиар бууруулах төлөвлөлт хийн ажиллаж байгаа юм.

Цаашид нийтийн тээврийн салбарыг өөрөө өөрийгөө санхүүжүүлдэг, татвар төлөгчдийн мөнгөнөөс татаас авдаггүй болгохыг зорьж байна” хэмээн НИТХ-ын хурлын үеэр мэдэгдсэн юм.

]]>
https://seruuleg.mn/?feed=rss2&p=4162 0