seruuleg.mn https://seruuleg.mn Wed, 24 Apr 2024 06:16:54 +0000 en-US hourly 1 https://wordpress.org/?v=6.5.2 Морьтон энтертайнментын ээлжит өргөн дэлгэцийн бүтээл “АНДГАЙ” УСК Кино нь 2024.04.26-нaас бүх кино театруудад нээлтээ хийнэ https://seruuleg.mn/?p=4448 https://seruuleg.mn/?p=4448#respond Wed, 24 Apr 2024 06:16:54 +0000 https://seruuleg.mn/?p=4448

Морьтон энтертайнментын ээлжит өргөн дэлгэцийн бүтээл “АНДГАЙ” УСК Кино нь 2024.04.26-нaас бүх кино театруудад нээлтээ хийх бөгөөд тус кинонд нөхөрлөл гэдэг зүйлийн үнэ цэнэ, бусдад өгсөн андгай амлалтандаа хэрхэн хүрэх ёстой талаар харуулах юм.

Гол дүрүүдэд: Л. Сумъяабазар, А. Энхжин, Х. Цасчихэр, О. Самданпүрэв, Б. Ганжаргал

Ерөнхий ивээн тэтгэгч: ТЭЦҮ ДЭЛГЭРЭХ БИЙЛДИЙНГ ХХК

Хамтран ажиллагч байгууллага: Hunnu Air Nomin Motors/ Номин Моторс Luxury brand store

]]>
https://seruuleg.mn/?feed=rss2&p=4448 0
“Ногоон Бүс” Ажлын хүрээнд цагдаагийн байгууллагаас хяналтын камерын тоог нэмэгдүүлсээр байна https://seruuleg.mn/?p=4445 https://seruuleg.mn/?p=4445#respond Wed, 24 Apr 2024 05:49:39 +0000 https://seruuleg.mn/?p=4445

Цагдаагийн байгууллага гэмт хэрэг зөрчлийн гаралтыг бууруулах, илрүүлэлтийг ахиулах чиглэлээр төрийн болон хувийн хэвшлийн оролцоо дэмжлэгтэй улсын теле хяналтын камерын тоог нэмэгдүүлж аюулгүй “Ногоон бүс” бий болгох ажлыг сүүлийн 2 жилийн хугацаанд эрчимжүүлж байгаа.

Уг ажлын хүрээнд Чингэлтэй дүүргийн Засаг даргын Тамгийн газартай хамтран тус дүүргийн бүх хороодыг теле хяналтын камерын бүрэн хяналтанд авсанаар иргэдийн аюулгүй орчинд амьдрах нөхцөл бүрдэж, сүүлийн 2 жилийн хугацаанд гэмт хэргийн дуудлага мэдээлэл 41.4 хувиар буурч, гэмт хэргийн илрүүлэлт 40 хувиар өссөн үзүүлэлттэй байна.

Сайн туршлагын нэвтрүүлэх зорилгоор энэ оны 4 дүгээр сард “Тайван хот – Таны оролцоо” гэсэн уриа дор нийслэлийн 5 дүүргийн 12 хороог тухайн орчинд үйл ажиллагаа явуулдаг төрийн болон төрийн бус байгууллага, аж ахуйн нэгж, иргэдийн дэмжлэгтэйгээр “Ногоон бүс” болгон камержуулж, иргэдийн эрүүл, аюулгүй орчинд амьдрах нөхцөлийг бүрдүүлэх зорилго тавин ажиллаж байгаа юм.

Тус хороодыг телекамержуулснаар бусад хороод ижил түвшинд камертай болох ажлын эхлэл тавигдаж, нийслэл хотод үйлдэгдэж байгаа гэмт хэрэг, зөрчил буурах, иргэний эрүүл аюулгүй орчинд амьдрах аюулгүй байдлын баталгаа хангагдах нөхцөл бүрдэж байна.

]]>
https://seruuleg.mn/?feed=rss2&p=4445 0
“Монголын хөрөнгө оруулалтын долоо хоног” арга хэмжээ Нью-Йорк хотноо болж байна https://seruuleg.mn/?p=4442 https://seruuleg.mn/?p=4442#respond Wed, 24 Apr 2024 03:33:46 +0000 https://seruuleg.mn/?p=4442

Монголбанкны Ерөнхийлөгч Б.Лхагвасүрэн, СЗХ, Сангийн яамны удирдлагууд, Монголын банк, санхүүгийн салбарын төлөөллүүд АНУ-ын Нью-Йорк хотноо “Монголын хөрөнгө оруулалтын долоо хоног” нэгдсэн арга хэмжээнд оролцож байна. Энэ сарын 22-ны өдрөөс эхэлсэн арга хэмжээний эхний өдөр Монголбанкны Ерөнхийлөгч Б.Лхагвасүрэн тэргүүтэй төлөөлөгчид Нью-Йоркийн хөрөнгийн биржийн үйл ажиллагаатай танилцлаа.

Энэ үеэр тус биржийн дэд ерөнхийлөгч, Олон улс хариуцсан зөвлөх газрын тэргүүн Крис Тэйлор болон бусад удирдлагуудтай уулзалт хийж, Монголын компаниуд, тэр дундаа банкнууд Нью-Йоркийн хөрөнгийн бирж дээр гарах боломжийн талаар санал солилцов.

Арга хэмжээний хоёр дахь өдөр буюу дөрөвдүгээр сарын 23-нд Нью-Йорк хотноо “Монголын банкны форум” зохион байгуулагдаж, Монголбанкны Ерөнхийлөгч Б.Лхагвасүрэн, СЗХ-ны дарга Д.Баярсайхан тэргүүтэй төрийн байгууллагууд болон арилжааны банкнуудын төлөөлөл оролцож, илтгэл тавьж, панел хэлэлцүүлэг өрнүүллээ.

зураг

Энэ үеэр Монголбанк, СЗХ болон Монголын банкны холбооны удирдлагууд Монголын банкны салбарын томоохон банкнууд дотоодын хөрөнгийн бирж дээр IPO хийж, нээлттэй хувьцаат компани болсон нь чухал алхам болсон бөгөөд тус салбарын хөрөнгө оруулалтын өгөөж 19.4 хувь байгаа нь Төв Азийн орнууд дундаа харьцангуй өндөрт тооцогдох үзүүлэлт гэдгийг онцлов.

Форумд гадаадын 50 гаруй хөрөнгө оруулагч, шинжээч оролцсоны дотор BNP Paribas, JP Morgan, Morgan Stanley, Standard Chartered Banks, Moody’s Rating Agency, Fitch Rating Agency зэрэг АНУ-д төвтэй томоохон банк, санхүүгийн байгууллагууд, хөрөнгө оруулалтын сангууд багтсан. “Монголын хөрөнгө оруулалтын долоо хоног” болон “Монголын банкны форум” үйл ажиллагааг хөрөнгө оруулалтын харилцаа, судалгааны чиглэлээр Нью-Йорк хотод үйл ажиллагаа явуулдаг “Capital Market Mongolia” компани Монголбанктай хамтран анх удаа зохион байгуулснаараа онцлог байв.

Эх сурвалж: Монголбанк

]]>
https://seruuleg.mn/?feed=rss2&p=4442 0
Үндэсний номын сангийн шинэ барилгыг тавдугаар сарын 1-нд нээнэ https://seruuleg.mn/?p=4439 https://seruuleg.mn/?p=4439#respond Wed, 24 Apr 2024 02:42:15 +0000 https://seruuleg.mn/?p=4439

Монгол Улсын Үндэсний номын сангийн захиргаанаас тус номын сан шинэ байрандаа салбарлан нүүх бэлтгэл ажил хийхтэй холбоотойгоор 2024 оны гуравдугаар сарын 1-ний өдрөөс эхлэн уншлага, үйлчилгээг хэсэг хугацаанд хаах болсныг албан ёсны цахим хуудсаараа дамжуулан мэдэгдсэн юм.

Үндэсний номын сангийн шинэ барилга 16 уншлагын танхимтайгаар, 530 хүнд үйлчлэхээр Сүхбаатар дүүргийн 7-р хорооны нутаг дэвсгэрт АНУ-ын Элчин Сайдын Яамны урд хэсэгт баригдаж буй. Харин хуучин барилга нь Баримтат өвийн судалгаа, мэдээллийн болон монгол судлалын эрдэм шинжилгээний төв болох юм. Тэгвэл Үндэсний номын сангийн шинэ барилгыг энэ оны тавдугаар сарын 1-нд ашиглалтанд оруулахаар болжээ.

]]>
https://seruuleg.mn/?feed=rss2&p=4439 0
Хүний эрүүл мэндэд хохирол учруулаад зугтсан этгээдийг “Шувуу” ажиллагааны хүрээнд Туркээс авчиржээ https://seruuleg.mn/?p=4436 https://seruuleg.mn/?p=4436#respond Wed, 24 Apr 2024 02:39:55 +0000 https://seruuleg.mn/?p=4436

Олон Улсын Эрүүгийн цагдаагийн байгууллага Интерполын “Хөх булант” зар мэдээгээр эрэн сурвалжлагдаж байсан Монгол Улсын иргэн “Н”-г холбогдох хууль тогтоомжийн хүрээнд энэ оны 04 дүгээр сарын 20-ны өдөр Бүгд Найрамдах Турк Улсаас Монгол Улсад албадан авчирч мөрдөн шалгах ажиллагааг үргэлжлүүлэн явуулж байна.

Уг этгээд нь “Шувуу” ажиллагааны хүрээнд эрэн сурвалжлагдаж байгаа оргодол этгээдүүдийн жагсаалтад багтсан ба хүний эрүүл мэндэд хохирол учруулсан хэрэгт холбогдон шалгагдаж байхдаа шүүхийн шатнаас гадаад улсад оргон зайлсан. Түүнийг Монгол улсад авчрах ажиллагааг Хууль зүй, дотоод хэргийн яам, Гадаад хэргийн яам, Цагдаагийн Ерөнхий Газар хамтран зохион байгууллаа.

]]>
https://seruuleg.mn/?feed=rss2&p=4436 0
“Тогтвортой хөгжил – Ногоон ирээдүй” үзэсгэлэн худалдаа эхэллээ https://seruuleg.mn/?p=4433 https://seruuleg.mn/?p=4433#respond Tue, 23 Apr 2024 08:23:34 +0000 https://seruuleg.mn/?p=4433

Төрийн банкнаас санаачлан зохион байгуулж буй “Тогтвортой хөгжил-Ногоон ирээдүй” үзэсгэлэн худалдаа МҮЭСТО-д өчигдөр нээлтээ хийлээ.

“Тогтвортой хөгжил-Ногоон ирээдүй” үзэсгэлэн худалдаа нь байгальд ээлтэй бизнес эрхлэгчдийн бүтээгдэхүүн үйлчилгээ, хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн бизнесийг олон нийтэд сурталчлан таниулах, борлуулалтыг нь нэмэгдүүлэхэд дэмжлэг үзүүлж, бизнесийн хамтын ажиллагаагаа өргөжүүлэх нөгөө талаас иргэдэд байгаль орчинд ээлтэй сонголт хийх боломжийг бүрдүүлэхийг зорьж байгаагаараа онцлог аж.

Үзэсгэлэнгийн үеэр “Амины орон сууцны шинэ технологийн шийдэл, өртөг бууруулах боломж, чанар стандарт, ногоон зээлийн хүртээмж нэмэгдүүлэх боломж” сэдэвт нээлттэй хэлэлцүүлгийг өрнүүлэн байгальд ээлтэй шийдлийг нэвтрүүлэхээр зорьж буй бизнес эрхлэгчид болон байгууллагуудын саналыг сонсож шийдлийг эрэлхийлжээ.

Мөн энэ үеэр эрчим хүчний хэмнэлттэй амины орон сууц барих болон энэ төрлийн төсөл хөтөлбөр хэрэгжүүлэхээр зорьж буй харилцагчдад зөвлөмж өгөх зорилгоор мэргэжлийн экспертүүд илтгэл тавьсан юм.

Эрхэм харилцагч та үзэсгэлэн худалдаанд хүрэлцэн ирснээр дараах зээлүүдийг шуурхай шийдвэрлүүлэн авах боломжтой.

  • Эрчим хүчний хэмнэлттэй амины орон сууц;
  • Сэргээгдэх эрчим хүчний тоног төхөөрөмж;
  • Эко бохирын систем;
  • Дулаалгын материал;
  • Эко тээврийн хэрэгсэл;
  • Эрчим хүчний хэмнэлттэй цахилгаан бараа;
  • Унадаг дугуй, скүүтер;
Үзэсгэлэн МҮЭСТО-д энэ сарын 28-ныг дуустал долоо хоногийн турш 11:00-19:00 цагт нээлттэй байх юм. Эрхэм харилцагч таныг “Тогтвортой хөгжил- Ногоон ирээдүй” үзэсгэлэн худалдаагаар зочлон байгаль орчинд ээлтэй сонголт хийхийг уриалж байна.
]]>
https://seruuleg.mn/?feed=rss2&p=4433 0
Мөрийтэй тоглоомд мөнгө алдсан гэж хоёр иргэнийг хууль бусаар хорьж, биед нь халдсан этгээдүүдийг яллагдагчаар татав https://seruuleg.mn/?p=4430 https://seruuleg.mn/?p=4430#respond Tue, 23 Apr 2024 03:37:25 +0000 https://seruuleg.mn/?p=4430

Цагдаагийн байгууллагаас өнгөрөгч долоо хоногт эрэн сурвалжлалтын чиглэлээр оргодол дөрөв, гэмт хэрэгт сэрдэгдсэн этгээд тав, сураггүй алга болсон хүн 30, шүүхээс даалгасан хүн 9, зөрчил үйлдсэн хоёр хүнийг дэвшилтэт технологи ашиглан олж тогтоосон байна.

Түүнчлэн Эрүүгийн цагдаагийн албанаас нэр бүхий этгээдүүд 2021 оны есдүгээр сарын 20-ны өдөр хоёр иргэнд мөрийтэй тоглоомын сайтад мөнгө өгч тоглуулан улмаар мөнгөө алдсан гэх шалтгаанаар Баянгол, Сүхбаатар, Сонгинохайрхан дүүргийн нутаг дэвсгэрт зорчих эрхийг нь хязгаарлаж, бие махбодод нь хүч хэрэглэн, хүнийг хууль бусаар хорих зэргээр хүний халдашгүй, чөлөөтэй байх эрхийн эсрэг үйлдэлд мөрдөн шалгах ажиллагаа явуулжээ.

Нэр бүхий этгээдүүдэд Эрүүгийн хуулийн 17.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар хэрэг үүсгэж, яллагдагчаар татан, хэргийг шүүхэд шилжүүлэх саналтай прокурорын байгууллагад хүргэсэн байна.

Мөн цахим хэрэгсэл ашиглан 2024 оны нэгдүгээр сарын 7-8-нд шилжих шөнө удаа дараа үргэлжилсэн үйлдлээр амь насанд заналхийлсэн агуулга бүхий зурвасыг илгээж, бусдыг заналхийлсэн “Н”-д эрүүгийн хэрэг үүсгэж, яллагдагчаар татан, хэргийг прокурорын байгууллагад шилжүүлжээ. Түүнд Эрүүгийн хуулийн 13.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар эрүүгийн хэрэг үүсгэсэн байна.

Эрүүгийн хуулиас

17.6 дугаар зүйл.Бусдын эд хөрөнгийг авахаар заналхийлэх

1.Бусдыг эд хөрөнгө, эдийн, эдийн бус хөрөнгийн эрхээ шилжүүлэн өгөхийг шаардаж өөрт нь, түүний ойр дотны хүнд хүч хэрэглэсэн, хүч хэрэглэхээр заналхийлсэн, эрх, хууль ёсны ашиг сонирхолд нь ноцтой хор уршиг учруулж болохуйц баримт, мэдээлэл тараахаар сүрдүүлсэн бол арван мянган нэгжээс дөчин мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох, эсхүл хоёр жилээс найман жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ.

13.5 дугаар зүйл.Заналхийлэх

1.Бусдыг тодорхой үйлдэл хийх, хийхгүй байхыг шаардаж өөрт нь, түүний ойр дотны хүнд хүч хэрэглэсэн, хүч хэрэглэхээр заналхийлсэн, эсхүл эрх, хууль ёсны ашиг сонирхолд нь хохирол учруулж болохуйц баримт, мэдээлэл тараахаар сүрдүүлсэн бол дөрвөн зуун тавин нэгжээс хоёр мянга долоон зуун нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох, эсхүл хоёр зуун дөчин цагаас долоон зуун хорин цаг хүртэл хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх, эсхүл нэг сараас зургаан сар хүртэл хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ял шийтгэнэ.

]]>
https://seruuleg.mn/?feed=rss2&p=4430 0
О.Номинчимэг: “Хангай” зочид буудлын барилгыг нураах цаг болсон. Бусдад сүрхий шаардлага тавьдаг хүн барилгаа цэгцэлмээр байна https://seruuleg.mn/?p=4427 https://seruuleg.mn/?p=4427#respond Tue, 23 Apr 2024 03:32:47 +0000 https://seruuleg.mn/?p=4427

“Улаанбаатар хотын төвд байрлах “Хангай” зочид буудлын байшинг нураана” хэмээн НЗД-ын даргын орлогч мэдэгджээ.

“Хангай” зочид буудлын барилга 1982 онд баригдсан байна.

Энэ талаар Нийслэлийн Засаг даргын нийгмийн салбар, ногоон хөгжил болон агаар, орчны бохирдлын асуудал хариуцсан орлогч О.Номинчимэг “1982 онд баригдсан “Хангай” зочид буудлын барилга балгас болоод 30 гаруй жил болж байна. Хотын төв цэгт, хамгийн үнэ цэнтэй байршилд байдаг балгасыг нураах, дахин төлөвлөх цаг болсон гэж бодож байна.

Зочид буудлын нэгдүгээр давхрыг Б.Жаргалсайхан, “Номин”-гийн Т.Баярсайхан нарын хамтарсан компани эзэмшиж, түрээсэлдэг. Балгас болсон хэсэг нь үл хөдлөхөөр бүртгүүлсэн мөртлөө улсад татвар төлдөггүй.  Дахин төлөвлөх талаар хөндөхөөр эзэмшигч нь “Та нарт ямар хамаатай юм” гээд хөдөлдөггүй.

Хот дүрэмтэй, барилга нь өнгө үзэмжтэй байх хэрэгтэй. Зарчмын асуудал ярихаар загнаад өнгөрдөг үе ард хоцорсон.

Бусдад сүрхий шаардлага тавьдаг хүн өөртөө ганц удаа шаардлага тавиад балгас болсон барилгаа цэгцэлмээр байна” гэв.

]]>
https://seruuleg.mn/?feed=rss2&p=4427 0
Хятадын өмнөд нутагт буусан үерт дөрвөн хүний амь үрэгдэж, 10 хүн сураггүй болжээ https://seruuleg.mn/?p=4424 https://seruuleg.mn/?p=4424#respond Tue, 23 Apr 2024 03:28:49 +0000 https://seruuleg.mn/?p=4424

Өнгөрсөн долоо хоногийн сүүлээр Хятадын өмнөд эргийн Гуандун мужид хүчтэй аадар бороо орсны улмаас үер бууж, олон сая хүний амьдрал, аж ахуйд нөлөөлсөн билээ.

Даваа гарагийн байдлаар муж даяар дөрвөн хүн амиа алдаж, 10 хүн сураггүй болсон нь тогтоогджээ.

Үүнээс гадна 110,000 хүнийг орон гэрээс нь нүүлгэн шилжүүлсэн байна.

Гуандун мужийн төв Гуанжоу хотод дөрөвдүгээр сарын турш унасан нийт хур тунадасны хэмжээ 60.9 см хүрсэн нь албан ёсны бүртгэл эхэлсэн 1959 оноос хойших нэг сарын хамгийн их хэмжээ болсныг цаг уурчид өчигдөр мэдээлжээ.

Тус мужийн Заочин, Шаогуань хотууд үерийн гамшигт хамгийн их нэрвэгдээд байна. Заочин хотод гурван хүн амиа алдсан бол Шаогуань хотод нэг аврагч амиа алджээ.

Нэг үе “дэлхийн үйлдвэрийн талбар” гэгддэг байсан 127 сая хүн амтай Гуандун муж нь жил бүрийн зун үер усны гамшигт автах эрсдэлтэй байдаг.

Өнгөрсөн долоо хоногийн Пүрэв гарагаас эхлэн ер бусын хүчтэй аадар бороо тасралтгүй орсон нь ердийн үед тав, зургаадугаар сард эхэлдэг үерийн улирлыг наашлуулжээ.

Үерийн гамшиг энэ долоо хоногоос хөрш Жянси мужийн нутагт шилжиж, одоогоор 459 хүнийг нүүлгэн шилжүүлсэн байна. Тус мужид 1,500 га тариалангийн талбай усанд автсан нь 41 сая юанийн ($5.7 сая) эдийн засгийн хохирол учруулжээ.

 

Эх сурвалж: Reuters

]]>
https://seruuleg.mn/?feed=rss2&p=4424 0
Наадмыг нээх, хаах ёслолыг Ц.Батнайрамдал найруулна https://seruuleg.mn/?p=4420 https://seruuleg.mn/?p=4420#respond Mon, 22 Apr 2024 06:58:37 +0000 https://seruuleg.mn/?p=4420

Улаанбаатар, 2024 оны дөрөвдүгээр сарын 18 /МОНЦАМЭ/. Үндэсний их баяр наадмыг зохион байгуулах хороо өчигдөр хуралджээ.

Тус хуралдаанаар Ардын хувьсгалын 103 жилийн ойн баяр наадмын нээлт, хаалтын ёслолыг найруулах найруулагчийг эцэслэн баталсан байна. Сүүлийн шатанд “Скин” энтертайментын Б.Анар, “Монгол туургатан” театрын найруулагч Ц.Батнайрамдал нар тунаж үлдсэн юм.

Тэгвэл шинэ технологи, дэвшилтэт төхөөрөмжийг үүх түүхтэй хослуулан хийх шинэ санаа бүхий зохиол төлөвлөгөө танилцуулснаар үндэсний хорооны гишүүдийн олонхын саналаар Ц.Батнайрамдалыг наадмын найруулагчаар сонголооТиймээс энэ жилийн наадмын нээлт Ц.Батнайрамдал найруулагчийн боловсруулсан “Эх дэлхий, эх оршихуй цадиг” сэдэвтэй байх аж.

Ц.Батнайрамдал Үндэсний баяр наадмын хамгийн бага хөрөнгө оруулалтын саналыг дэвшүүлжээ. Б.Анар 5.7 тэрбумыг санал болгосон бол Ц.Батнайрамдал 2.9 тэрбумаар наадмын нээлт, хаалтыг хийх төсөв оруулж ирсэн байна.  

]]>
https://seruuleg.mn/?feed=rss2&p=4420 0