Дөрвөн жилийн турш төрсөн охиноо хүчирхийлсэн ЭТГЭЭДИЙГ СААТУУЛЛАА

access_time 2021-05-17
remove_red_eye 171

Дархан-Уул аймгийн иргэн, 48 настай Б гэгч дөрвөн жилийн турш төрсөн охиноо хүчирхийлж байсан нь тогтоогджээ.

Хохирогч охин 15 настай бөгөөд энэ талаарх мэдээллийг өөрөө цагдаагийн байгууллагад мэдэгдсэн байна.

Мөрдөн шалгалтын явцад сэжигтэн Б нь 2017 оноос хойш төрсөн охиноо удаа дараа хүчирхийлж, бэлгийн харьцаанд орсон нь тогтоогдсон талаар эх сурвалж мэдээллээ.

Сэжигтэн Б-д эрүүгийн хэрэг үүсгэж, мөрдөн шалгах ажиллагааг үргэлжлүүлж байгаа аж.

Холбоотой мэдээ

© 2021 Бүх эрх хуулиар хамгаалагдсан.

Холбоо барих: 8900-4549