1328 тохиолдол нэмэгдэж таван хүн нас барлаа

access_time 2021-04-22
remove_red_eye 69

Коронавирусийн шалтгаант цар тахлын халдварын нөхцөл байдлын талаар Эрүүл мэндийн яам, Халдварт өвчин судлалын үндэсний төвөөс мэдээлэл хийлээ. Улсын хэмжээнд сүүлийн 24 цагт 1328 хүнээс коронавирусийн халдвар илэрч ​Монгол Улсад халдварын нийт тохиолдол 26692 боллоо. Мөн таван хүн нас барсан байна.

Шинээр илэрсэн тохиолдлын ихэнх нь нийслэл Улаанбаатар хотын төвийн дүүргүүдээс гарчээ. Сүүлд бүртгэгдсэн халдварын 1325 нь дотоодын, гурван тохиолдол нь зөөвөрлөгдсөн байна. Шинээр гарсан 1328 тохиолдлын 80 нь орон нутагт бүртгэгджээ. Сүүлийн 24 цагт 303 хүн эмнэлгээс, 123 хүн гэрийн тусгаарлалтаас гарсан байна.

Холбоотой мэдээ

© 2021 Бүх эрх хуулиар хамгаалагдсан.

Холбоо барих: 8900-4549