ЭМЯ: Шинээр 983 тохиолдол бүртгэгдэж, дөрвөн хүн нас барлаа

access_time 2021-04-17
remove_red_eye 132

Эрүүл мэндийн яамнаас өнөөдөр (2021.04.17) Covid-19-ийн нөхцөл байдлын талаар цаг үеийн мэдээлэл хийлээ.

ЭМЯ-ны Хэвлэлийн төлөөлөгч Б.УУГАНБАЯР:

-Монгол Улсад сүүлийн 24 цагт 13635 хүнд шинжилгээ хийхэд Covid-19-ийн 983 шинэ тохиолдол бүртгэгджээ. Халдварын нийт тохиолдол 20655 болсон байна. Covid-19-ийн улмаас дөрвөн хүн нас баржээ. Covid-19-ийн шалтгаант нийт нас баралт 41 боллоо. 406 хүн эдгэрсэн. Нийт 11450 хүн эдгэрээд байна. 83 настай эмэгтэй, 70 настай эмэгтэй, 85 настай эрэгтэй, 70 настай эмэгтэй тус тус Covid-19-ийн улмаас нас барлаа.

Биеийн байдал нь хөнгөн 2060, хүндэвтэр 791, хүнд 223, маш хүнд 57 хүн байна. Биеийн байдал нь маш хүнд хүмүүс өдрөөс өдөрт нэмэгдэж байна. Хүний нөөцийн тал дээр бэрхшээл бий. Эрчимт эмчилгээний тасагт ажиллаж буй хүний нөөц хязгаарлагдмал.

ДАРХЛАА МУУТАЙ, СУУРЬ ӨВЧТЭЙ ХҮМҮҮСИЙН БИЕИЙН БАЙДАЛ АМАРХАН ХҮНДЭРЧ БАЙНА

ХӨСҮТ-ийн Эрчимт эмчилгээний тасгийн их эмч Б.БОЛОР-ЭРДЭНЭ:

-Хүнд өвчтөн нэмэгдэх хэрээр нас баралт нэмэгдэж байна. Манай тасагт яг одоо найман хүн эмчлүүлж байна. Өчигдөр уг нь 10 байсан боловч хоёр хүн нас барлаа. Дураараа өөрсдийгөө эмчлэх гэж оролдсон хүмүүс байна. Дархлаа муутай, суурь өвчтэй хүмүүсийн биеийн байдал амархан хүндэрч байна. Зайлшгүй биш л бол гарах шаардлагагүй. Гарахаар бол халдвар хамгааллын дэглэмээ сайн сахих хэрэгтэй. Сувилагч нар маань 5-7 цагийн турш өвчтөний хажууд байж байна. Covid-19-ийн өвөрмөц эмчилгээ хийхгүй байгаа ч өндөр хөгжилтэй орнуудын хийдэг эмчилгээг л хийж байна. Бид эрчимт эмчилгээний тасагт 14 хоног тасралтгүй ажилладаг. Ажлаа дуусгаад тусгаарлалтад долоон хоног байдаг. Одоо 22 хоног эрчимт эмчилгээний тасагт хэвтэж буй хүн байна. Амьсгалж чадахгүй, амьсгалын аппараттай амьсгалдаг. Нэг өрөөнд гурван өвчтөн байна. Нас баралтын тоо сүүлийн үед өндөр байна. Тиймээс хамгийн гол нь халдвар авахгүй, тараахгүй байх хэрэгтэй. Зовиур илэрвэл заавал эмнэлгийн байгууллагад ханд.

Халдварын тохиолдол:

Улаанбаатар хотод – шинээр 895 тохиолдол
Баян-Өлгий аймагт –шинэ тохиолдол бүртгэгдээгүй
Увс аймагт – шинээр 3 тохиолдол
Ховд аймагт- шинээр 2 тохиолдол
Хөвсгөл аймагт – шинээр 5 тохиолдол
Завхан аймагт –шинэ тохиолдол бүртгэгдээгүй
Булган аймагт – шинэ тохиолдол бүртгэгдээгүй
Архангай аймагт – шинэ тохиолдол бүртгэгдээгүй
Баянхонгор аймагт – шинээр 1 тохиолдол
Өвөрхангай аймагт – шинэ тохиолдол бүртгэгдээгүй
Төв аймагт – шинэээр 4 тохиолдол
Дорнод аймагт – шинээр 2 тохиолдол
Сүхбаатар аймагт – шинээр 18 тохиолдол
Хэнтий аймагт – шинээр 3 тохиолдол
Дархан-Уул аймагт – шинээр 28 тохиолдол
Орхон аймагт – шинээр 13 тохиолдол
Сэлэнгэ аймагт- шинээр 2 тохиолдол бүртгэгдэж, нийт тохиолдол 312
Говьсүмбэр аймагт – шинээр 1 тохиолдол
Дорноговь аймагт – шинэ тохиолдол бүртгэгдээгүй
Зөөвөрлөгдсөн – шинээр 3 тохиолдол тус тус бүртгэгдэв.

Холбоотой мэдээ

© 2021 Бүх эрх хуулиар хамгаалагдсан.

Холбоо барих: 8900-4549