“Буянт-Ухаа” спортын ордонд ор дэлгэж байна

access_time 2021-04-16
remove_red_eye 112

Манай улсад халдварын нөхцөл байдал хүндэрч, өдөрт илэрч буй өвчтнүүдийн тоо эрс нэмэгдэж байгаа билээ. Тиймээс “Буянт-Ухаа” спортын ордонд 400 хүний ор дэлгэн ажиллаж байна. Энэхүү шийдвэрийг өнгөрсөн сарын 24-нд гаргаж байсан юм. Халдварын тархалт эрчимтэй, нийслэл тэр чигтээ нэг том голомт болсон учир хэвтэн эмчлүүлэгсдэд шаардлагатай тусламж, үйлчилгээ хомсдох эрсдэл учраад байна. Халдварын тоо нэмэгдсэнээр хүндэвтэр, хүнд, нэн хүнд өвчтөний тоо 28-30 хувиар ихэссэн талаар ЭМЯ-аас мэдээлсэн билээ.

Хэрэв халдварын тоо энэ хэвээр нэмэгдсээр байвал эндэгсдийн тоо улам өсөж, эмч, эмнэлгийн ажилтнууд ачааллаа дийлэхгүйд хүрнэ хэмээн мэргэжлийн байгууллагын зүгээс мэдээллээд байна.

Холбоотой мэдээ

© 2021 Бүх эрх хуулиар хамгаалагдсан.

Холбоо барих: 8900-4549