Монгол эмэгтэйчүүдийн сарын дундаж цалин 48%-аар нэмэгджээ

access_time 2021-03-05
remove_red_eye 112

Монгол Улсад 2020 оны байдлаар нийт хүн амын 1.6 сая нь эмэгтэйчүүд байна.

Тэдний 5.4 хувь нь өрх толгойлсон бөгөөд 54.4 хувь нь сонгуульдаа идэвхтэй оролцдог талаар Үндэсний статистикийн хорооны мэдээлэлд дурджээ.

Монгол эмэгтэйчүүдийн дундаж наслалт 76 бөгөөд гурван эмэгтэй тутмын нэг нь дээд боловсролтой байна.

Мөн нийт эмэгтэйчүүдийн 529.7 мянга нь ажил, хөдөлмөр эрхэлдэг бөгөөд улсын хэмжээнд үйл ажиллагаа явуулж буй аж ахуйн нэгж байгууллагын захирлуудын 36.7 хувь нь эмэгтэй хүн байгаа юм.

Түүнчлэн 2020 оны байдлаар монгол эмэгтэйчүүд дунджаар 26 насандаа гэрлэж, сард дунджаар 1.14 сая төгрөгийн цалин авч байна.

Үүнийг гурван жилийн өмнөхтэй буюу 2018 оны статистик судалгаатай харьцуулбал гэрлэх нас 1.8 жилээр хойшилж, сард авдаг дундаж цалин 362.9 мянгаар буюу 48 хувиар нэмэгджээ.

 

Холбоотой мэдээ

© 2021 Бүх эрх хуулиар хамгаалагдсан.

Холбоо барих: 8900-4549