Турк энэ сараас иргэдээ үнэгүй вакцинжуулна

access_time 2020-12-01
remove_red_eye 286

Энэ сараас иргэдийг коронавирусний вакцинд үнэгүй хамруулж эхэлнэ гэж Туркийн Ерөнхийлөгч Режеп Тайип Эрдоган мэдэгджээ.
“Бид коронавирусний вакциныг 12 дугаар сард эхлүүлэх бөгөөд эхний ээлжинд 50 сая тунг вакцин нийлүүлэх хэлэлцээр байгуулсан. Коронавирусний вакцинжуулалтад бид иргэдээ үнэгүй хамруулна” хэмээн Э.Эрдоган Анкарад болсон сайд нарын танхимын хуралдааны дүнд онцлон тэмдэглэжээ.

Вакцинжуулалтыг эмнэлгийн ажилтнуудаас эхлүүлэх аж. Оросын вакцины хоруу чанарын шинжилгээг манай улсад ойрын хугацаанд эхлүүлнэ гэж Туркийн Эрүүл мэндийн сайд Фахреттин Кожа 11 дүгээр сарын 25-нд мэдэгдсэн байна.
Дэлхийн анхны коронавирусний вакциныг ОХУ 8 дугаар сарын 11-нд бүртгэж, “Спутник V” гэж нэрлэсэн юм. Вакцины эмнэлзүйн туршилтыг Ф.Гамалея-гийн нэрэмжит Халдвар судлал, бичил биологийн Үндэсний судалгааны төвийн мэргэжилтнүүд 6-7 дугаар сард хийсэн.

Холбоотой мэдээ

© 2021 Бүх эрх хуулиар хамгаалагдсан.

Холбоо барих: 8900-4549