Марадонагийн үхэлд эмчийг нь сэжиглэн шалгаж эхэлжээ

access_time 2020-11-30
remove_red_eye 308

Диего Марадона өнгөрсөн долоо хоногт зүрхний шигдээсээр нас барж, хөлбөмбөг сонирхогчдыг гунигт автуулсан билээ. Тэрбээр энэ сарын эхээр тархины цусны бүлэгнэл авхуулах мэс засал хийлгэсэн бөгөөд Буэнос-Айрес дэх гэртээ эмчлүүлж байсан юм.

Марадонагийн гэр бүлийнхэн түүний үхлийн шалтгааныг тодруулахыг эрх баригчдаас шаардаж байгаа ба тус улсын цагдаа нар талийгаачийн хувийн эмч Леопольдо Люкийг хэрэгт холбогдуулан шалгаж эхэлсэн байна. Нийт 50 орчим цагдаа Люкийн гэр болон хувийн эмнэлэгт нэгжлэг хийж, гар утас, компьютер, бичиг баримт болон бусад баримт сэлтүүдийг хураан авчээ.

Уг нэгжлэгийн дараа Люк эмч хэвлэлийн хурал зарлаж, өөрийгөө Мараконагийн үхэлд буруугүй хэмээн мэдэгдээд түүнийг аврахын төлөө чадах бүхнээ хийсэн тухайгаа нулимс дуслуулан ярьсан байна. Түүнчлэн мэс заслын дараа эмнэлэгт хэвтэн эмчлүүлэхийг ятгасан ч дийлээгүй, тэр гэртээ ганцаараа байхыг илүүд үзсэн хэмээн ярьжээ. Марадона гэртээ байхдаа архинд донтолтын эсрэг эмчилгээг мөн хийлгэж байжээ.

Холбоотой мэдээ

© 2021 Бүх эрх хуулиар хамгаалагдсан.

Холбоо барих: 8900-4549