Путиныг COVID-19-ээс хэрхэн хамгаалж байна вэ?

access_time 2020-10-20
remove_red_eye 499

Коронавирусийн халдвараас ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин хэрхэн сэргийлж байгаа талаар “Коммерсант” сонины тоймч Андрей Колесников телевизийн НТВ сувгаар ярьсан байна.

Юун түрүүн Путин сэтгүүлчидтэй уулзахгүй байгаа ажээ. Ерөнхийлөгч Путин өөр өөр хэвлэл мэдээллийн сэтгүүлчид, зураглаачдаас бүрдсэн багтай бөгөөд цар тахлын энэ үед энэ багаас зөвхөн хамгийн найдвартай” цөөхөн сэтгүүлч л Путинтэй ойроос уулзаж байгаа аж.

“Ийш тийшээ явах шаардлагагүй, Путин Ерөнхийлөгчийн байгаа Ново-Огаревод очих хэрэггүй болсон. Зөвхөн итгэмжлэгдсэн гэрэл зурагчин, зураглаач л Ново-Огаревод нэвтэрч байгаа” хэмээн Андрей Колесников хэлжээ.

Мөн Путинтэй уулзаж байгаа албан тушаалтан болгон карантилагдаж, халдваргүй гэдэг нь тогтоогдсоны дараа Путинтэй уулзаж байгаа ажээ.

“Путинтэй уулзсан албан тушаалтан амны хаалтгүй ярилцаж байгаа бол карантины хугацаагаа дуусгасан гэсэн үг” хэмээн тэр хэлжээ. Андрей Колесников нь “Кремлевский пул” буюу Путины хэвлэлийн багт хамаардаг сэтгүүлч юм.

Холбоотой мэдээ

© 2021 Бүх эрх хуулиар хамгаалагдсан.

Холбоо барих: 8900-4549