ЕРӨНХИЙ САЙД: “Хэрэв сайдаар Та бүхэн томилогдвол цалингүй ажиллана шүү”

УИХ дахь МАН-ын бүлэг 84.6 хувийн ирцтэйгээр яг одоо Төрийн ордонд хаалттай хуралдаж байна. Тус бүлгийн хуралдаанаар Засгийн газрын сайд нарын томилгооны асуудлыг хэлэлцэхээс гадна Монгол Улсын Ерөнхийлөгчөөс өргөн барьсан Үндсэн хуулийн цэцийн гишүүнд нэрийг нь өргөн барьсан  УИХ-ын гишүүн асан Р.Бурмаагийн асуудлыг хэлэлцэж байгаа юм.

Монгол Улсын Ерөнхий сайдын зүгээс сайд нарын нэрсийг урьдчилсан байдлаар гаргаж, бүлгийн хуралдаанд танилцуулж байгаа бөгөөд уул уурхайтай холбоотой учир УИХ-ын гишүүн О.Содбилэг,  Л.Энх-Амгалан нарыг сайдаар томилохгүй, эрх ашгийн зөрчил үүсгэнэ гэж үзэж байгаагаа хатуу илэрхийлжээ.  Мөн шинээр томилогдох Засгийн газрын гишүүдэд хандан тэрээр “Хэрэв сайдаар Та бүхэн томилогдвол цалингүй ажиллана шүү” гэж амыг нь асуужээ. Сайдад нэр нь дэвшигдэж буй гишүүд түүний энэ саналыг бүгд дуугүй дэмжицгээлээ. Сайд нарыг өөрчлөх эсэх, хэн хэнийг нэр дэвшүүлэх, бүлгийн гишүүд хэрхэн дэмжихээс шалтгаалж сайд нарыг өнөөдөр эсвэл маргааш УИХ-д өргөн барих юм байна.

Эх сурвалж: NNN.MN
http://nnn.mn/?p=6951

ХАРИУ СЭТГЭГДЭЛ БИЧИХ