Прага хотын амьтны хүрээлэнгээс 4 тахь эх нутагтаа буюу Тахийн талд эргэж ирэв. Тахийг Чех улсын нисэх хүчний онгоцоор Ховд аймгийн Булган сум хүртэл 30 гаруй цаг шууд тээвэрлэн авчирчээ. Харин нислэг нь замдаа ОХУ-ын Новосибирск хотод багагүй хугацаанд саатсан гэнэ. Манай хил, гаалийнхан түвэг удалгүй түргэн, шуурхай үйлчилж байсныг хараад дотроо баярлаж байв. Адуу 30 гаруй цаг онгоцонд хайрцаганд зогсоогоороо, мөн онгоц газардсан даруй тэднийг 200 гаруй км-т ачааны тэргээр 3 гаруй цагийн турш хурдалж Тахийн талд хүргэсэн. Үүнээс өмнө бусад орнуудын амьтны хүрээлэнгээс Тахийн талд 5 удаа тус бүр нижгээд тахийг тээвэрлэн нутагшуулсан бөгөөд тэдгээр нь эдүгээ 200 орчим болон өсчээ. Шинэ зочдын нэрийг Нааяа, Рооми, Чантуу, Сарангуа гэдэг бөгөөд бүгд эгч дүүс. Хустайн тахийг бодвол өсгөлүүн, том биетэй, бас үзэсгэлэн төгөлдөр оршихуй аж, үзээд үзээд сэтгэл ханашгүй. Хашаа, зүчээнд үргэлжийн хашигдаж байсан эдгээр адуунд өвөг дээдсийнх нь нутгийн уужим орон зай, агаар, салхи нэг л дотно мэт байгаа нь мэдрэгдсэн. Нулимс өөрийн эрхгүй цийлэгнэх энэхүү сонирхолтой, бас түүхэн үйл явдлын гэрч болох аз, бас завшаан (ажлаар) бичээчид тохиосон бөгөөд гар утсаар хичээнгүйлэн буулгасан бичлэгээ толилуулав. Монголын уужим тал нутгийн онгон байгаль тайван амгалан байх болтугай. 2017.06.20. Говь-Алтай, Бугат сум, Тахийн тал.

Posted by Dash Temuujin on Thursday, June 22, 2017

Тахийг Чех улсын нисэх хүчний онгоцоор Ховд аймгийн Булган сум хүртэл 30 гаруй цаг шууд тээвэрлэн авчирчээ. Харин нислэг нь замдаа ОХУ-ын Новосибирск хотод багагүй хугацаанд саатсан гэнэ. Манай хил, гаалийнхан түвэг удалгүй түргэн, шуурхай үйлчилж байсныг хараад дотроо баярлаж байв. Адуу 30 гаруй цаг онгоцонд хайрцаганд зогсоогоороо, мөн онгоц газардсан даруй тэднийг 200 гаруй км-т ачааны тэргээр 3 гаруй цагийн турш хурдалж Тахийн талд хүргэсэн. Үүнээс өмнө бусад орнуудын амьтны хүрээлэнгээс Тахийн талд 5 удаа тус бүр нижгээд тахийг тээвэрлэн нутагшуулсан бөгөөд тэдгээр нь эдүгээ 200 орчим болон өсчээ. Шинэ зочдын нэрийг Нааяа, Рооми, Чантуу, Сарангуа гэдэг бөгөөд бүгд эгч дүүс. Хустайн тахийг бодвол өсгөлүүн, том биетэй, бас үзэсгэлэн төгөлдөр оршихуй аж, үзээд үзээд сэтгэл ханашгүй. Хашаа, зүчээнд үргэлжийн хашигдаж байсан эдгээр адуунд өвөг дээдсийнх нь нутгийн уужим орон зай, агаар, салхи нэг л дотно мэт байгаа нь мэдрэгдсэн. Нулимс өөрийн эрхгүй цийлэгнэх энэхүү сонирхолтой, бас түүхэн үйл явдлын гэрч болох аз, бас завшаан (ажлаар) бичээчид тохиосон бөгөөд гар утсаар хичээнгүйлэн буулгасан бичлэгээ толилуулав. Монголын уужим тал нутгийн онгон байгаль тайван амгалан байх болтугай. 2017.06.20. Говь-Алтай, Бугат сум, Тахийн тал.

 

Даш Тэмүүжин

ХАРИУ СЭТГЭГДЭЛ БИЧИХ