! АНУ-д суугаа Монгол улсын иргэн Цэнд-Аюушийн Батмөнх нийслэл Вашингтон хот дахи Цагаан Ордны гадна М.Энхболдын будлиан булхайг эсэргүүцэн илчлэн, өлсгөлөн зарлаад 3 дахь хоногийн нүүр үзэж байна. Өлсгөлөн зарлахын өмнө тэрбээр: “2016 оны сонгуулийг луйвардаж, төрийн эрхийг хууль бусаар авсан, 2017 онд энэ ялт хэргээ давтах гэж байгаа М.Энхболд нарын санаархлыг эсэргүүцэн би өлсгөлөнгөө эхлүүлж байна. Албан тушаалын наймаачин М.Энхболд, Ц.Сандуй, А.Ганбаатар нарын хэрэг 2016 онд олонд илэрхий болсон ч тэд ямар шийтгэл хүлээгээгүй. Харин М.Энхболд нь Монгол улсын ерөнхийлөгчид дэвшээд явж байна. Тэдний 60 тэрбумын хэрэг, монголчуудын эрх чөлөө, тусгаар тогтнолыг луйварддаг хэргийг дэлхий дахинд мэдүүлэх нь миний зорилго” гэж мэдэгдсэн юм.

ЭХ ОРНЫХОО төлөө ядаж 1 өдөр ӨЛСӨХИЙГ УРИАЛЖ байна.НОЁН УУЛ 26-р онлайн хэлэлцүүлэг

Posted by Tsend-ayush Batmunkh on Sunday, June 11, 2017

Ч.Мөнхбаяр

ХАРИУ СЭТГЭГДЭЛ БИЧИХ