Тэртээх 30 жилийн өмнө мөрдөс зүүж, үүрэг даалгавар гүйцэтгэж явсан талаарх дурсамж яриагаар Монгол Улсын Ерөнхийлөгчийн сонгуульд Монгол Ардын Намаас нэр дэвшигч Миеэгомбын Энхболдын зэвсэгт хүчнийхэнтэй хийсэн уулзалт эхэллээ. Нэгэн цагт батлан хамгаалахын салбарынхны дунд явсан түүнийг армийнхан дотночилж “манай хүн” гэнэ. Багагүй хугацаанд Шадар сайдаар ажилласан түүнийг онцгойнхон бас “манай хүн” хэмээнэ.

Монгол Улсын Ерөнхийлөгч болох хүн хэд хэдэн шаардлага шалгуурыг хангасан байх ёстой. Үүнтэй ч олон нийт санал нийлдэг. Мэдлэг боловсрол, ажлын туршлага, ёс суртахуун, улстөрч хүнд байх ёстой зангараг, жудаг, эвийг баримталдаг зарчим зэрэг олонхийн тавьж буй шалгуур шаардлагыг хангасан хүн бол Монгол Ардын Намаас нэр дэвшигч Миеэгомбын Энхболд гэдгийг армийнхан онцолж байлаа. Монгол Улсын Ернхийлөгч Зэвсэгт хүчний ерөнхий командлагч байдаг учир энэ салбарын талаарх ойлголт, мэдлэг боловсролтой байх нь зүйн хэрэг. Мөрийн хөтөлбөрөө монголынхоо ард түмэнд танилцуулах, таниулах энэхүү ээлжит уулзалтад ОБЕГ-ын харьяа хурандаа генерал С.Равдангийн нэрэмжит Цэргийн гавьяаны улаан тугийн одонт Аврах тусгай анги, Зэвсэгт хүчний 151 дүгээр анги, цагдаагийн бие бүрэлдэхүүн оролцлоо.
Монгол Ардын Намаас нэр дэвшигч Миеэгомбын Энхболдын оролцоо, хувь нэмрийн үндсэн дээр батлан хамгаалахын салбарт шинэчлэлийн салхи орсон болохыг Батлан хамгаалахын сайд уулзалтын үеэр ярьсан. Тухайлбал, өндөр төвшинд бэлтгэгдсэн, мэргэжлийн цэрэгт суурилсан орчин үеийн зэвсэглэл, техникээр хангаcан чадварлаг зэвсэгт хүчинтэй болох замаар зэвсэгт хүчний хөгжлийг эрчимжүүлэн улс орныг батлан хамгаалах чадавхийг бэхжүүлэх зорилгоор Зэвсэгт хүчний байгуулалтыг ‎2016-2020 он хүртэл хөгжүүлэх хөтөлбөрийг батлан гаргасан. Мөн Батлан хамгаалах тухай, Зэвсэгт хүчний тухай, Цэргийн албаны тухай, Цэргийн алба хаагчийн эрх зүйн байдлын тухай хуулийг шинэчлэн баталсан гэдгийг ч дуулгасан юм.
Ингэснээр зэвсэгт хүчнийг цаашид хөгжүүлэх, шинэ үеийг эхлүүлэх төрийн бодлого шинэчлэгдэж, эр орон, ард түмнийхээ амар тайван амьдралын төлөө юун түрүүнд зогсдог зэвсэгт хүчнийхэнд ажиллаж, хөдөлмөрлөхөд нь үнэтэй хувь нэмэр оруулсанд талархалтай хандаж байгаагаа хүчний байгууллагын төлөөллүүд илэрхийлсэн юм. Монгол Улсынхаа оршин тогтнохуйн аюулгүй байдлын төлөө зүтгэж буй зэвсэгт хүчний бүрэлдэхүүнийг эвлэлдэн нэгдэж, ажлын өндөр амжилт гаргахыг Миеэгомбын Энхболд нэр дэвшигч хүсэж, монгол цэргийн сүлд хийморь үеийн үед мандан бадарч байхыг ерөөлөө.

ХАРИУ СЭТГЭГДЭЛ БИЧИХ