Монголын хамгийн олон захиалагчтай гэх өдөр тутмын цаасан сонин хэвлэлүүд сүүлийн үед яагаад ч юм Монгол улс ба монголчуудыг гутаан доромжилсон гэмээр мэдээ, өгүүлэл удаа дараа нийтлэх болжээ. Ялангуяа, тэд гадаад харилцаа, гадаадын иргэдтэй холбоотой холбоотой ямар ч асуудал, цаашилбал түүх соёлын асуудал дээр хүртэл монголын ард түмнийг буруутгаж хэвшсэн байна.

Хэдхэн хоногийн өмнө Хятадын ӨМӨЗО-нд хятадын иргэд өвөрмонгол иргэнийг автомашинаар унаж явсан морьтой нь хамт дайрч байгаа бичлэг цахим орчинд цацагдсан. Энэ үйл явдал Өвөрмонголын Хөлөнбуйр аймгийн Шинэ Барга зүүн хошууны Хандгайт сумын Шугуйт гацаанд болжээ. Маргаан газрын асуудлаас үүдэлтэй гэх ба газраа алдахгүй гэж эсэргүүцсэн нэгэн морьтой эрийг хятадууд машинаараа дайран хүнд гэмтээсэн байна. Энэ хэрэг Монгол Улсад ч монгочуудыг дургүйцлийг төрүүлж шуугиан дэгдээсэн.

Гэтэл энэ үйл явдлын бичлэг цахим сүлжээнд тархахтай зэрэгцээд Монголдоо л олон уншигчтай гэх “Өнөөдөр” сонинд “Энэ хэрэгт нэг ч хятад иргэд оролцоогүй, харин бэлчээрээ булаалдаж, өвөрмонголчууд хоорондоо муудалцсан нь эцэстээ нэгнээ автомашинаар дайрах шалтгаан болсон гэнэ. Машинд дайруулсан өвөрмонгол эрийн биеийн байдал тун тааруу, эмнэлэгт хэвтэж байгаа юм (http://www.unuudur.mn/article/97170) гэж илт хятадуудыг өмөөрч, баримт гэрчгүйгээр монголчуудыг буруутган бичжээ.

Мөн олигархуудыг цуцалтгүй өмгөөлөгч гэгдэх “Өдрийн сонин” Хятадыг магтан дуулж, Монголыг дорд үзсэн мэдээ, ярилцлага ойр ойрхон нийтэлдэг болсон байна.

Тухайлбал, УИХ-ын гишүүн Б.Наранхүү 5 сая хятадыг чөлөөтэй оруулж ирье гэж хэлсний дараахан, “Өдрийн сонин” (2017 оны 1-р сарын 26-ны дугаартаа) Хятадууд Монголд визгүй зорчих нь шударга явдал болно гэсэн агуулгатай мэдээлэл нийтлээд, түүндээ “Бид визгүй орж болдог юм чинь тэд яагаад болохгүй гэж?”, Монгол Улс “Хар хүйтэнд хаалга үүдээ нээгээд орхисон хэн тоож орж ирэх юм” гэх зэргээр бичиж Монгол Улсыг доромжилсон байх юм.

Бас дараахан нь, тус сонинд (5 дугаар сарын 17-ны дугаарт) доктор С.Молор-Эрдэнийн “Чингис хаан эх орондоо юу ч бүтээгээгүй” гэсэн гарчигтай ярилцлагыг нийтэлжээ. Энд өгүүлснээр:

“2500 жилийн өмнө Хятадад төр үүссэн. Хятад улс бол төртэй, байшинтай, сайдтай, албатуудтай байсан. Тэндээ бүр төвлөрч амьдардаг байсан. Харин манайд тийм зүйл байгаагүй. Чингисийн үед төр байгаагүй. Тэр ч байтугай хот ч байгаагүй. Хэнд төр хэрэгтэй юм. Хот газарт л төр хэрэгтэй. Хөдөөд төр хэрэггүй, яагаад гэвэл тэнд нийгмийн амьдрал байхгүй” ажээ.

ХАРИУ СЭТГЭГДЭЛ БИЧИХ