Хэрэв та Фэйсбүүкийн өдөр тутмын хэрэглэгч бол сүүлийн хэдэн өдрүүдэд хачин жигтэй цэнхэр халим гэх үг тоглоомын талаар сонссон бизээ… Уг тоглоом нь нь залуу хүүхдүүдээр амь сөрсөн даалгавруудыг хийлгэж эцэс  төгсгөлд нь өөрсдийнх нь амийг хорлуулан дуусгадаг аймшигтай эмгэнэлтэй онлайн тоглоом юм. Чухамдаа бол уг тоглоом нь дэлхий нийтийг цочроогоод байгаа бөгөөд анх ОХУ-аас гарч цаашлаад далайн чандад хүрч манай оронд хүртэл орж ирчхээд байгааг  та ирэх биш мэдсэн бизээ…

Тэгвэл уг тоглоомыг үндэслэсэн  оросын холбооны улсын иргэн Филипп Будейкин уг хэрцгий тоглоомныхаа талаар ам нээсэн бөгөөд тэрээр ярихдаа: “Тэдгээр амиа егүүтгэсэн хүмүүс бол бүгд нийгмийн хог шаар байсан ” хэмээн хэлсэн бөгөөд тэрээр үргэлжлүүлэн ярихдаа: “Би ердөө энэ тус тоглоомоор дамжуулан нийгмийг цэвэрлэхийг хичээсэн” хэмээн ярьжээ.

 

Яг одоогийн байдлаар 21 настай уг залуу хоригдож байгаа бөгөөд сонирхолтой зүйл хэдий ийм аймшигтай зүйлсийг сэдэж бүүр олон хүний аминд хүрчхээд байгаа ч гэсэн түүнд хаягласан хайрын захидлууд шоронгийн өрөөнд ирсээр байгаа аж. Мэдээж бүгд өсвөр насны охидоос… Оросын хууль хүчний байгууллагын баталж байгаа зүйл нь юу вэ гэвэл уг залуу нь одоогоор 16 сургуулийн сурагч охины үхэлд ямар нэг байдлаар хамаатай гэдгээ хүлээн зөвшөөрөөд байгаа аж.

 

Цэнхэр халим нэртэй амиа хорлох тоглоомыг санаачилсан уг залуугийн ярьж байгаагаар тэрээр энэ санаагаа 5 жил төлөвлөж явсан бөгөөд зорилго нь хүний аминд хүрэх гэхээс илүүтэй амьдрах хүсэлгүй идэвхгүй сул дорой хүмүүсээс нийгмээ хамгаалах цэвэрлэн ариутгах агуулгатай байсан гэнэ

Бидэнд байгаа мэдээллээр уг тоглоом нь Европт тархсан нэлээдгүй газар авсан байгаа бөгөөд Франц, английн цагдаа нар эцэг эх нартай уулзаж хүүхдүүдийнхээ сошиал медиа хэрэглээг хянаж хязгаарлахыг эдгээр  өдрүүдэд хатуу сануулж байгаа ажээ. Мэдээж бидэнд ирсэн мэдээлэл дунд уг залуугийн золиос болж байшин дээрээс үсрэн амиа евгүүтгэсэн өсвөр насны охидын зураг байсан боловч сөрөг буруу хандлага төрүүлэхгүй улмаас EXPRESSO-гийн хамт олон та бүхэндээ хүргэхээс татгалзсан билээ…

Сүүлд нь гэж хэлэхэд эцэг эхчүүд болон ах, эгч нарт уриалан хэлэхэд таны дүү нар таны хүүхдүүд хаана хэнтэй нийлж байна энэ зах хязгаар нь харагдахгүй сошиал ертөнцөд хэнтэй найзалж юу сонсож, юу үзэж байгаад та багахан хяналт тавихад илүүдэхгүй бизээ…

Жич: Уг нийтлэл нь нийгэмд гаж буруу сэдэл төрүүлэх зорилгогүй бөгөөд үнэн зөв мэдээллийг олонд хүргэхийг хичээсэн болно

ХАРИУ СЭТГЭГДЭЛ БИЧИХ