Газар хөдлөлтийн гамшигт нэрвэгдсэн Япон улсын иргэдэд туслах хандивын аяныг эхлүүлжээ

2024-01-16 77 0

Япон улсын баруун эрэг дагуух бүс нутагт 2024 оны нэгдүгээр сарын 1-ний өдөр тохиолдсон 7.6 магнитудын хүчтэй газар хөдлөлт болон түүний улмаас үүссэн цүнамигийн уршгаар олон хүн амь нас, эрүүл мэнд, эд хөрөнгөөрөө хохирсон харамсалтай үйл явдал болсон билээ.

Энэхүү гамшгийн улмаас нэгдүгээр сарын 14 -ний өдрийн байдлаар 221 хүн нас барж, 1,015 хүн бэртэж гэмтсэн бөгөөд 12,000 орчим өрх орох оронгүй болж, 19,000 орчим хүн хоргодох байранд амьдарч байна. Тээвэр, холбооны сүлжээ бүрэн сэргээгүй тул хохирлын хэмжээ одоог хүртэл бүрэн тодорхой болоогүй байгаа юм.

Иймд Японд сургууль төгсөгчдийн ЖУГАМО нийгэмлэг болон Монгол-Японы харилцааг дэмжих “Түншийн холбоо” нийгэмлэг хамтран хандивын аян эхлүүлжээ. Хандивын аян энэ сарын 31-нийг хүртэл үргэлжлэх бөгөөд нийт хандив болон хандивлагчдын мэдээллийг нэгтгэн Япон Улсын Элчин Сайдын Яаманд хүлээлгэн өгөхөөр төлөвлөсөн байна.

 

Холбоотой мэдээ