Ирэх долоо хоногт ажлын 4 өдөртэй байна

access_time 2019-02-26
remove_red_eye 335

1992 онд батлагдсан Нийтээр тэмдэглэх баярын болон тэмдэглэлт өдрүүдийн тухай хуулиар гуравдугаар сарын 8-н буюу “Олон улсын эмэгтэйчүүдийн өдөр”-ийг тохиолдуулан бүх нийтээр амардаг уламжлалтай билээ.

Энэ жилийн хувьд эмэгтэйчүүдийн өдөр Баасан гараг буюу ажлын өдөр тохиож байгаа учир бүх нийтээр амарна. Үргэлжлүүлээд Бямба, Ням гараг амралтын өдөр байгаа тул ирэх долоо хоногт дөрвөн өдөр ажиллах нь.

Гуравдугаар сарын 8-нд автомашины дугаарын хязгаарлалт үйлчлэхгүй, Монгол, Хятадын авто замын хилийн боомтууд амрах аж.

Хүн төрөлхтөн 1910 оноос хойш эмэгтэйчүүдийн өдрийг тэмдэглэх болсон байна.

Данийн нийслэлд Копенгагенд болсон хуралд оролцогчид бүх дэлхийн эмэгтэйчүүд эрх тэгш байх ёстойг уриалан энэ өдрийг “Олон улсын эмэгтэйчүүдийн өдөр” хэмээн зарласан ажээ.

Холбоотой мэдээ

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

© 2019 Бүх эрх хуулиар хамгаалагдсан. seruuleg.mn

Холбоо барих: 8900-4549