Эрчүүдэд гомдсон бүсгүйчүүд “Эмэгтэйчүүдийн тосгон” байгуулжээ

2019-02-26 631 0

Сирийн зүүн хойд хэсэг, Эль Камышлы хотын ойролцоо Жинвар нэртэй эмэгтэйчүүдийн тосгон байгуулжээ. Орон нутгийн эмэгтэйчүүд нийлэн энэхүү тосгоныг айгуулсан бөгөөд цаашид эрчүүд болон төр засгаас хамааралгүй амьдрах орчин бүрдүүлэхийг зорьж байгаа гэнэ. Мөн тосгон дотроо капитализмаас ангид, коммун маягаар амьдарч байгаа аж.

Эмэгтэйчүүдийн тосгон байгуулсан газар нутаг нь курдүүдийн хяналтад байдаг юм байна. Одоогоор тосгонд араб, курд, езид эмэгтэйчүүд хүүхдүүдийнхээ хамт амьдарч байгаа аж. Тэдгээр эмэгтэйчүүдийн олонх нь 2014 онд Исламын улс байгуулагдаж, езидүүдийн эсрэг геноцид явагдсаны дараа зугтаж гарч ирэгсэд, гэр бүлийн хүчирхийлэлд өртөж гэрээсээ зугтагсад юм байна.

Холбоотой мэдээ