Наранхүү гишүүний ажлын тайлан шуугиан тарив

access_time 2019-02-25
remove_red_eye 1487

 

УИХ-ын гишүүн Б.Наранхүү Дундговь аймгаас хоёр удаа сонгогдон ажиллаж байгаа нэгэн. “Хүн чинь дэргэдэх эрдэнэ”-ээ анзаардаггүй юм байна” хэмээн 2 тэрбум төгрөгийг дүүдээ бэлэглэхээр болсноо хэвлэлийнхний өмнө зарлан аархсан түүний тойрогтоо ямар ажил хийснээ тайлагнаж буй бичлэг цахим орчинд тархаж эхэлсэн нь эрхэм гишүүнийг дахин хэл амны бай болгоодхов.

Учир нь тэрээр энэхүү бичлэг дээр сая сая төгрөг зарж хамтлаг дуучид авчран урлагийн тоглолт зохион байгуулснаа дурдаж, томчуудад нь мотоцикл, хүүхэд багачуудад нь Ipad бэлэглэж, азын сугалаа зохион байгуулсан гэх зэргээр өөрийн хийсэн ажлаа тайлагнаж гарчээ.

Түүний ярьж буйгаар тус аймагт амьдарч буй хүмүүс азтан болж, урлагийн тоглолт үзээд амьдрал нь чухам дээшилсээр буй бололтой.

Түүний яриан дунд нэг ч бүтээн байгуулалт хөгжил дэвшлийн тухай зүйл дурдагдсангүй. Сонгогдон ажилласан 7 жилийнхээ хугацаанд аймгийн “өвлийн өвгөн”-ий ажлыг тун ч чадамгай хийсэн тэрээр ирэх сонгуульд өрсөлдөх болов уу? яах бол?…Түүний хийсэн ажлыг дараах видеоноос хүлээн авч үзнэ үү.

УИХ-ын гишүүн Б.Наранхүү ийм л "ажил хийжээ"

УИХ-ын гишүүн Б.Наранхүү ийм л "ажил хийжээ"хаха

Posted by Инээцгээе on Thursday, February 21, 2019

Холбоотой мэдээ

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

© 2019 Бүх эрх хуулиар хамгаалагдсан. seruuleg.mn

Холбоо барих: 8900-4549