3 саяын эзэн болсон Жамка: Би амьдралдаа кинонд мөнгө төлж үзээгүй

access_time 2019-02-25
note Урлаг
remove_red_eye 1335

 

“Боловсрол” телевизийн шинэхэн шоу болох “Гурван сая инээд” шоуны өчигдрийн дугаарт сошиал ертөнцөд багагүй алдаршаад буй Жамка буюу Б.Жамъяндорж оролцож ердөө гучхан секундийн дотор гурван сая төгрөгийн эзэн болж чадсан.

Өөрийн амьдралын түүхээ олонд дэлгэж хөгжилтэй хөөрүү яриагаараа олны хайрыг татсан тэрээр 27 настай. Жаахан хүүхэд шиг харагддаг өөрийн онцлогоо хэрхэн давуу тал болгохоо тун ч сайн мэддэг тэрээр “Гурван сая инээд” шоунд оролцохоосоо өмнө “Ub Comedy”-ийн тайзнаа гарч олон ч фентэй болоод амжсан нэгэн.

Жижигхэн биетэйгээсээ болоод олон ч хөгтэй зүйлстэй таарч байсан тэрээр хэзээ ч кино театрт мөнгө төлж үзээгүй нэгэн гэнэ лээ. Оочерлож буй хүмүүсийн дунд ороод кино театрт үнэгүй кино үзчихдэг түүний кино театртай холбоотой хөгжилтэй түүхийг дараах холбоосоор хүлээн авч үзээрэй.

Холбоотой мэдээ

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

© 2019 Бүх эрх хуулиар хамгаалагдсан. seruuleg.mn

Холбоо барих: 8900-4549