Жүжигчин А.Өнөржаргал эхнэрээ зодсон хэргээр ял авчээ

access_time 2018-09-21
remove_red_eye 162

 

“Тв коктейль” хамтлагийн жүжигчин А.Өнөржаргал эхнэрээ зодсон хэргээр ял сонссон байна. Тодруулбал Баянгол дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхээс түүнийг эхнэрээ зодсон гэм буруутайд тооцож, 800 нэгжээр буюу 800 000 төгрөгөөр торгох ял оноожээ.

А.Өнөржаргал нь 2017 оны 9 дүгээр сард гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж өөрийн эхнэр Д.Лхагвасүрэнг зодож эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан байна. Түүний энэ үйлдэлд Эрүүгийн хуулийн 11.6.2-д зааснаар эрүүгийн хэрэг үүсгэн шалгасан юм. Эрүүгийн хуулийн 11.6 дугаар зүйл.Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах: Энэ гэмт хэргийг энэ хуулийн 10.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасан хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар үйлдсэн бол дөрвөн зуун тавин нэгжээс хоёр мянга долоон зуун нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох, эсхүл хоёр зуун дөчин цагаас долоон зуун хорин цаг хүртэл хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх, эсхүл нэг сараас зургаан сар хүртэл хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ял шийтгэнэ гэж заасан.

Анхан шатны шүүхээс А.Өнөржаргалыг гэм буруутай гэж үзсэн. Улмаар А.Өнөржаргалыг 800 /найман зуун/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 800.000 /найман зуун мянган/ төгрөгөөр торгох ял оногдуулсан байна.

Өдгөө энэ хэрэг давж заалдах шатны шүүхэд хэлэлцэгдэж байгаа юм. Бид давж заалдах шатны шүүх болон хяналтын шатны шүүхийн шийдвэрийг эргэж мэдээлэх болно.

Эх сурвалж: Dorgio.mn

Холбоотой мэдээ

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

© 2018 Бүх эрх хуулиар хамгаалагдсан. seruuleg.mn

Холбоо барих: 8900-4549