Ерөнхийлөгч асан Ц.Элбэгдорж Тавантолгойн асуудлаар АТГ-т дуудагджээ

access_time 2019-02-22
remove_red_eye 262

 

Монгол Улсын Ерөнхийлөгч асан Ц.Элбэгдорж Авлигатай тэмцэх газарт дуудагджээ.

Тэрбээр энэ тухай өөрийн твиттертээ “Ерөнхийлөгч Халтмаагийн Баттулгын хөөцөлдөн бүрдүүлж, гараараа Прокурорт биечлэн өгсөн Таван Толгойн асуудлаар АТГ-ааас намайг дуудлаа. Зангиагаа зүүгээд, гутлаа тослоод гаръя даа. Монголчууд бид бол ардчилал, хүний эрх, эрх чөлөөт байдлыг хуулийн засаглал гэж үздэг хүмүүс” гэсэн байна.

Тодруулбал, энэ оны нэгдүгээр сарын 16-нд Ерөнхийлөгч Х.Баттулга прокуроруудтай уулзах үеэрээ “Ард түмний өмчид байдаг Таван толгойн орд газрыг гэрээгээр халхавчлан 60 болон 40 жилээр сунгагдах нөхцөлтэйгээр үнэгүй өгөх оролдлого саяхан гарсан. 2015 онд дөрөвдүгээр сард Засгийн газар ийм гэрээ байгуулах гэж байсныг тухайн үеийн УИХ-ын удирдлага болон 40 гишүүн зогсоосон юм. Тэдний нэг нь би.

Эдийн засгийн асар их өгөөжтэй компанийг ард түмний өмчлөлөөс гаргаад гадныханд 100 жилээр үнэгүй өгөх гэрээг байгуулах ажлыг төрийн өндөр албан тушаалтнууд зохион байгуулсан. Тухайлбал, Монгол Улсын Ерөнхийлөгчөөр хоёр удаа сонгогдсон Ц.Элбэгдорж гэдэг хүн энэ үйл ажиллагааг зохион байгуулсан” гэсэн билээ.

Холбоотой мэдээ

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

© 2019 Бүх эрх хуулиар хамгаалагдсан. seruuleg.mn

Холбоо барих: 8900-4549