ХҮҮХЭД СТРЕССТ ӨРТДӨГ ҮҮ?

access_time 2018-09-21
remove_red_eye 422

 

Бага насны хүүхдийг санаа зовох юмгүй, баяр баясгалантай сайхан нөхөд гэж бид боддог. Гэвч энэ нь тийм биш ажээ. Сэтгэл судлаач David Elkind судалгаагаараа “Насанд хүрэгчид хүүхдийг наснаасаа түрүүлж том болох, их зүйлийг мэддэг, чаддаг болохыг шаарддаг”-аас бага насны хүүхэд ихэнхдээ стерсст өртдөг гэдгийг тогтоожээ.

Хүүхдийг стресст оруулдаг хүчин зүйлс:

Эцэг эхийн салалт бага насны хүүхдэд хамгийн их айдас, стресс үүсгэдэг байна
Хүчирхийлэл бие махбодын, сэтгэл санааны, бэлгийн хүчирхийллийн үед маш ихээр айдас, түгшүүр стресст автдаг.
Бага насны хүүхдийг олон төрлийн үйл ажиллагаанд оролцуулж, тэднээс ихийг шаардах нь стресст оруулах үндсэн шалтгаан болдог ажээ.

Гэр бүлийн таагүй орчин эцэг эхийн хэрүүл маргаан таарамжгүй байдал

Гэр бүлийн гишүүн хүнд өвчтэй байх, гэмт хэрэгт холбогдсон байх

Байнга хамт байдаг асран хамгаалагч нь өөрчлөгдөх, хүүхдийн өдөр тутмын хэв маяг өөрчлөгдөх, цэцэрлэгт, сургуульд шинэ орчинд очиход хүүхдэд дасан зохицох байдал алдагдаж сэтгэлийн таагүй байдалд ордог байна

Хүүхдийн стрессийн илрэл

Орондоо шээх

Тайван бус унтах, зүүдлэх, зүүдэндээ ярих, хар дарах

Хүүхэд тогтворгүй, анхаарал төвлөрөхгүй байх

Хуруугаа хөхөх, хумсаа мэрэх

Нүдээ цавчлах, үсээ имрэх

Харандаагаа мэрэх

Уур уцаартай, уйланхай болох

Энд тэнд өвлөө гэх мэтээр зовиур хэлэх

Юманд идэвх сонирхолгүй болж аль болох ганцаараа байхыг хүсч зожигрох

Стресстэй хүүхдэд хэрхэн туслах вэ?

Юуны өмнө хүүхдэдээ цаг зарцуулж, ямар зүйл сэтгэлийг нь зовоож байгаа талаар ярилцан, учир шалтгааныг олохыг хичээгээрэй.

Өдөр бүр хүүхэдтэйгээ цэцэрлэг, сургууль дээрээ найз нөхөд, багштайгаа өдрийг хэрхэн яаж өнгөрүүлсэн талаар ярилцаж хэвшээрэй.

Хүүхдэдээ өөртөө итгэх итгэлийг нэмэгдүүлж сайн зүйлийг нь урамшуулж, сайшааж байх хэрэгтэй.

Зохистой сайн хооллож, хангалттай унтуулж амрааж байхад анхаарлаа хандуулж байгаарай.

Ердийн хичээл, сургуулийн хөтөлбөрөөс гадна хүүхэд өөрөө сонирхолгүй эсвэл хэт олон сургалт, хичээлд хамруулахгүй байх

Хүүхэдтэйгээ намуун дөлгөөн байдлаар харьцахыг эрмэлзээрэй.

Хүүхдээ тэвэрч хайртай гэдгээ мэдрүүлж байх

Хөдөлгөөний дутагдал өөрөөр хэлбэл хөдөлгөөний хэрэгцээг нь хангаж байх нь чухал

Гэвч хүүхэд болгонд заримдаа уйлах, тааламжгүй зүйлдээ уурлах, зөрүүдлэх нь хэвийн үзэгдэл юм. Харин дээрх шинж тэмдгүүд удаан хугацаанд таны хүүхдэд илэрч байвал та мэргэжлийн эмчид хандан зөвлөгөө аваарай.

Эх сурвалж: СЭМҮТ

Холбоотой мэдээ

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

© 2020 Бүх эрх хуулиар хамгаалагдсан.

Холбоо барих: 8900-4549