СЭМҮТ-д эмчлүүлж буй 15-тай хүүхэд мансууруулах бодис хэрэглэсэн байжээ

2018-09-21 577 0

 

СЭМҮТ-ийн Хүүхдийн тасагт хэвтэн эмчлүүлж буй хүүхэд мансуурсан байсныг Баянзүрх дүүргийн Цагдаагийн III хэлтсийнхэн шалгаж эхэлсэн хэмээн баттай эх сурвалжууд мэдээлэв. Цагдаа нарыг СЭМҮТ рүү очиж шалгахад Дархан-Уул аймгаас ирж эмчлүүлж буй 15 настай Т мансууруулах бодис хэрэглэсэн байжээ. Улмаар хүүгийн халааснаас гялгар ууттай өвс гарч, хураан авсан байна.

Эмнэлгийн эх сурвалжууд “12:00 цагийн үед тэр хүүхэд нэг л сэжигтэй байхаар нь цагдаагийнханд дуудлага өгсөн. Халааснаас нь нунтаглаж хатаасан, бор ногоон өнгийн өвс шиг юм гарч ирсэн. Бас шээсэнд нь “Multi drug screen test cup” тестийн шинжилгээ хийхэд эерэг гарсан нь мансууруулах бодис хэрэглэснийг баталж байгаа юм гэнэ лээ” хэмээн мэдээлжээ.

Сүүлийн үед Монголд мансууруулах бодис хэрэглэдэг, донтсон хүүхдүүдийн тоо өсөх хандлагатай байгаа аж. Мансууруулах бодис хэрэглэсэн гэх хэрэгт холбогдон ЦЕГ-ын Хар тамхитай тэмцэх газарт шалгуулж буй насанд хүрээгүй хүүхдүүдийн тоо энэ он гарсаар найм болжээ. Өмнөх жилүүдэд хамгийн багадаа зургаан хүүхэд энэ төрлийн хэрэгт холбогддог байсан аж.

Холбоотой мэдээ