МУГТ П.Орхоны эрхийг 2022 оны есдүгээр сар хүртэл хасчээ

access_time 2019-02-21
remove_red_eye 263

“Жакарта-2018” Азийн зуны спортын XVIII наадмын чөлөөт бөхийн эмэгтэйчүүдийн 62 кг-ын жинд Монгол Улсын гавьяат тамирчин Пүрэвдоржийн Орхон бүх өрсөлдөгчидөө илүүрхэн ялж, алтан медалийн эзэн болсон билээ.
Гэвч П.Орхоноос допинг илрэн А сорьц болон Б сорьцоор батлагдан барилдах эрхийг хасахаар болсон билээ. Тэгвэл Дэлхийн бөхийн нэгдсэн холбоо UWW удтал хэлэлцсэний эцэст П.Орхоны эрхийг 4 жил буюу 2022 оны 9 сарын 19 хүртэл хасахаар болсноо мэдэгдлээ.

Хэдийгээр П.Орхон “Би допингийн төрлийн зүйл хэрэглээгүй, хүмүүс намайг хорлосон байна надад нотлох баримт бий” хэмээдэг боловч UWW гээс ийнхүү шийдвэрээ гаргажээ.

П.Орхон нь Алдар спорт хороо Аваргууд академийн бөх бөгөөд энэ жил 26 настай, Азийн АШТ-ий мөнгө, залуучуудын ДАШТ-ий хүрэл, цэргийн ДАШТ-ий мөнгөн медальт, Иван Ярыгиний нэрэмжит “Алтан Гранпри”-гийн хошой аварга, Бакугийн “Алтан Гранпри”-гийн мөнгө, Парисийн “Алтан Гранпри”-гийн хүрэл, Испанийн Гранпригийн алт, Польшийн нээлттэй тэмцээний хошой аварга, “Mongolia Open” ОУТ-ий гурван удаагийн аварга, Монгол Улсын хошой аварга тамирчин юм.

Холбоотой мэдээ

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

© 2020 Бүх эрх хуулиар хамгаалагдсан.

Холбоо барих: 8900-4549