“ЭНЕРГИЙН ВАМПИР” ГЭЖ ЯМАР ХҮМҮҮС ВЭ?

access_time 2018-09-21
remove_red_eye 453

 

Зарим хүмүүс бидний энергийн орны бүрхүүлд нөлөөлж стресст орох, ядрах, ундууцах мэдрэмж төрүүлэх чадвартай байдаг. Эрүүл мэнд, сэтгэл санаагаа бодож ийм хүмүүсээс хол байх хэрэгтэй.

Бидний амьдралыг хордуулж байдаг хэд хэдэн төрлийн хүмүүс байдаг. Тэд ихэвчлэн хүчтэй сэтгэл хөдлөлөөр тэтгэгдэж, хохирогчоо сэтгэл санааны хувьд байхгүй болгож байж таашаал авдаг. Та ажил мэргэжлийн хувьд ийм хүмүүстэй байнга харьцах шаардлага гардаг бол юуны түрүүнд өөрийн аюулгүй байдлаа бодож сэтгэл хөдлөлөө барьж сурах хэрэгтэй. Та өөрийгөө хянаж, тэдгээр энергийн вампируудад өөрийгөө ашиглуулахгүй байх ёстой. Иймд танд био орчныг илүү хүчтэй болгож өгдөг дасгал хийхийг зөвлөж байна. Ингэснээр та өөрийгөө хамгаалж чадах болно. Тэгвэл таныг хүрээлэн байгаа хүмүүсээс хэн нь аюултай гэдгийг хэрхэн таньж мэдэх вэ? Эрдэмтэд энергийн вампируудыг 9 төрөлд хуваажээ:

#1. Хов жив яригчид

Хов жив яригчид бусдын хувийн асуудлыг ярьж баяр баясал мэдэрдэг. Тэд хүмүүсийн амьдралд хошуу дүрж эвгүй асуулт асуудгаа юунд ч боддоггүй. Иймэрхүү энергийн вампирын гарт орохгүйн тулд тэдэнтэй аль болох бага харьцах хэрэгтэй. Харьцахгүй байж болохгүй байдалд орсон тохиолдолд таны амьдрал бол зөвхөн танд л хамаатай гэдгийг сана. Иймд хувийн шинж чанартай асуултад ерөнхий хариулт өгч, яриаг өөр тийш чиглүүлэх хэрэгтэй. Хов жив хөөцөлдөгчдөд уурлах хэрэггүй. Ингэснээр тэдний сонирхлыг улам өдөөж, анхаарлыг төвд нь орох болно.

#2. Сэтгэл хөдлөл ихтэй хүмүүс

Ийм хүмүүс өөрсдийн сэтгэл хөдлөлийг удирдаж чаддаггүй ба эмоцтой яриагаараа бусдыг өөртөө татдаг. Тэдний онцлог бол бүтэлгүйтсэндээ бусдыг буруутгах зан юм. Тэд сөрөг бодлоо бусдад халдааж, гэмших сэтгэл төрүүлдэг тул харьцаж буй хүнийхээ энергийн орныг цөмлөж, бага багаар устгадаг гэж хэлж болно. Таныг зүгээр л сөрөг энергиэ гадагшлуулах хогийн сав болгож орхино.

#3. Хохирогчид

Ийм төрлийн энергийн вампируудыг танихад хүндрэлтэй байдаг. Та тэднийг өрөвдөж, сэтгэл зүрхээ зориулан тусалж байхдаа урхинд нь орсноо мэддэггүй. Гэхдээ хэсэг хугацааны дараа тэдний амьдрал тэр чигтээ бүтэлгүйтэл, золгүй явдлаар дүүрэн гэдгийг ойлгох болно. Анхааралтай байж “хохирогчдод” ухаан санаагаа удирдуулах хэрэггүй. Эс бөгөөс та тэдний дуусашгүй их асуудлыг шийдсээр байгаад өөрийнхөө амьдралаар амьдарч чадахгүй.

#4. Зөвхөн өөртөө анхаардаг хүмүүс

Ийм хүмүүс бусдын эерэг хандлагад сөргөөр нөлөөлж, өөрсдийнхөө өсөлт дэвшилтэд ашиглах хэрэгсэл болгож хувиргадаг. Тэд ихэвчлэн хамт олноос гадуурхагдсан байдаг ба дараагийн хүнээ олох хүртэл ганцаараа байдаг. Ийм төрлийн хүмүүстэй удаан хамт байснаар өөртөө итгэх итгэл муудаж, хаалттай болж, өөртөө болон будад сэтгэл ханамжгүй болж мэднэ.

#5. Удирдагчид

Тэд бусдын итгэлийг олж, найзархах замаар үүрэг хариуцлагыг бага багаар үүрүүлж байдаг. Бусдыг удирдаж өөрийнхөө хүссэн зүйлийг хийлгэхдээ тун сайн. Ингэхдээ ичих ч үгүй, буруутай сэтгэл төрөх ч үгүй. Эсрэгээрээ захирч чадсан хүндээ үүрэг хариуцлага үүрүүлж, түүнийг хүссэнээрээ ашигладаг.

#6. Дементорууд

Ийм төрлийн энергийн вампирууд үнэхээр байдаг гэдэгт та итгэх үү? Тэд сөрөг энергиэрээ бусдаас эрс ялгардаг. Тэдний дэргэд байвал сэтгэл санаа муудаж, ганцаардах мэдрэмж төрж, бүр заримдаа хүйт мэдрэгдэж, даардаг гээч. Тэдний сөрөг үзэл бодол бусдад халдаж депресст оруулах эрсдэлтэй.

#7. Хэрүүлч хүмүүс

Тэд анхнаасаа л сөрөг хандлагаар аливаад хандаж, хэнтэй ч хамаагүй хэрэлдэж муудалцах гээд байдаг. Тэд шударга, эргэж тойрж явахгүй голыг нь олоод хэлчихдэг тайлтай. Ийм хүмүүсийг танихад амархан. Иймд тэднээс хол байж, сөрөг энергид нь өртөхгүй байх хэрэгтэй.

#8. Шүүмжлэгчид

Тэд асуудал бүр дээр өөрийн гэсэн үзэл бодолтой байдаг. Таны хийж буй үйлдэл бүрийг шүүмжилж, яаж хийх ёстой байсныг чинь зааварлана. Тэд хүний хүсэл, мөрөөдлийг унтрааж эерэг энергийг нь сорж байдаг.

#9. Их зантай хүмүүс

Тэднийг холоос хараад ч танихад амархан байдаг. Ийм хүмүүс бидний энергийн оронд жинхэнэ аюул учруулах эрсдэлтэй. Тэд ихэвчлэн өөр хүн болж жүжиглэдэг ба хохирогчоо олж сонгохдоо сэтгэл санаа нь тогтворгүй байгаа хүнийг онилно. Хохирогчийг дарангуйлах замаар дээш гарч ирж, харин ардаа амьдралдаа гутарсан, депресст өртсөн хүмүүсийг үлдээж байдаг.

Эдгээр төрлийн хүмүүсээс өөрийгөө хамгаалахын тулд өөрийгөө өдөр тутам хөгжүүлэх хэрэгтэй шүү. Сэтгэлийн хаттай хүнийг энергийн вампирууд оролдож чаддаггүй юм. Тэдний эсрэг хамгийн үр дүнтэй зэвсэг бол өөдрөг сэтгэлгээ ба инээмсэглэл байдаг.

Холбоотой мэдээ

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

© 2020 Бүх эрх хуулиар хамгаалагдсан.

Холбоо барих: 8900-4549