Татварын шинэ хуулийн төслийн ЖДҮ-г болон Гарааны бизнесийг дэмжсэн зарим заалтууд:

access_time 2019-02-19
remove_red_eye 163

Татварын шинэ хуулийн төслийн ЖДҮ-г болон Гарааны бизнесийг дэмжсэн зарим заалтууд:

1) 1.5 тэрбум хүртлэх орлоготой бол 1%-ийн орлогын татвар төлөх боломжтой.

2) 6 тэрбум хүртлэх орлоготой бол жилд 2 удаа татварын тайлан өгнө. 50 сая бол зөвхөн 1 удаа татварын хялбаршуулсан горимоор тайлагнаж болно.

3) 10%-ийн татварын шатлалыг 3 тэрбум байсныг 6 тэрбум болгож нэмэгдүүлсэн.

4) барилга, байгууламжийн элэгдэл тооцох хугацаа 40 байсныг 25 жил болгож багасгасан.

5) гарааны бизнесийн инновацийн бүтээгдэхүүн, ажил, үйлчилгээний борлуулалтын орлогын татварыг 3 жил чөлөөлнө.

6) чөлөөт бүсэд үйлдвэрлэсэн импорт орлох болон экспортын бүтээгдэхүүний орлогын татварыг хөрөнгө оруулалтын 50%-тай тэнцэх хэмээгээр чөлөөлнө.

7) алдагдлыг 2 жил хойшлуулж тооцож байсныг 5 жил болгож нэмэгдүүлсэн.

8) хүмүүсийг мөнгөө банкинд хадгалуулахаас илүү биржээс хувьцаа, бонд авахыг нь татварын бодлогоор дэмжихээр тусгасан байна.

Сайжруулж, засах заалтууд олон л байна. Гэхдээ чамлахаар чанга атгаа гэж.

SOURCE:Enkhtuvshin Dashtseren

Холбоотой мэдээ

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

© 2019 Бүх эрх хуулиар хамгаалагдсан. seruuleg.mn

Холбоо барих: 8900-4549