Цагдаагийн дарга нар 10 мянган ам.доллар, 50 сая төгрөг бэлнээр авсан байж болзошгүй гэв

2018-09-21 596 0

 

Хээл хахуулийн хэрэгт холбогдон саатуулагдан шалгагдаж буй цагдаагийн дарга нар 10 мянган ам.доллар, 50 сая төгрөг бэлнээр авсан байж болзошгүй мэдээллийг орон нутгийн эх сурвалж өгч байна. Тэдний холбогдоод буй хэрэг Дундговь аймгийн Гурвансайхан сумын нутаг дахь алт, мөнгөний ордын тусгай зөвшөөрлийг булаацалдсан хятадуудын маргаантай холбоотой гэх мэдээлэл байна. Дээрх орд нь урьдчилсан байдлаар 400 гаруй сая ам.доллараар үнэлэгдэх нөөцтэй нь тогтоогджээ.

Дээрх орд газрын лицензээс болж худалдаж авсан хятад иргэд хоорондоо муудалцсан байна. Улмаар нэгэндээ залилууллаа хэмээн цагдаагийн байгууллагад гомдол гаргажээ. Гэтэл хуурамч гарын үсгийн асуудал босч, түүнд цагдаа, хууль сахиулах байгууллагын ажилтнууд холбогдсон тухай мэдээллийг эх сурвалж өгөв.

Эл хэрэгт өмнө нь эрүүгийн төлөөлөгчөөр ажиллаж байсан Б.Ц гэх хүний нэр яригдаж буй аж. Хятадууд тухайн ордын тусгай зөвшөөрлийг өөрсдийн болгохын тулд 3-4 тэрбум төгрөг зарцуулсан мэдээлэл ч байна.

Эх сурвалж: Medee.mn 

Холбоотой мэдээ