М.Сономпилийн хэргийг прокурорт буцаажээ

access_time 2019-02-19
remove_red_eye 173

 

Эрчим хүчний сайд асан М.Сономпилд холбогдох хэргийн шүүх хурал өчигдөр /2019.02.18/ Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд боллоо. Шүүхээс уг хэргийг Нийслэлийн прокурорт буцаалаа. Мөрдөн шалгах ажиллагааг дахин хийх шаардлагатай гэж үзэн, прокурор руу буцаажээ.

Хэргийг сануулахад, Эрчим хүчний сайд асан М.Сономпилийг “Амгалан” дулааны станцыг өргөтгөсөн Хятадын “Чайна машинери, инженеринг” компанид татварын хөнгөлөлт үзүүлсэн, улсад хохирол учруулсан үндэслэлээр гэх Авлигатай тэмцэх газраас шалгаж эхэлсэн. Уг хэргийг 2018 оны арваннэгдүгээр сард шүүхэд шилжүүлсэн нь энэ юм.

Холбоотой мэдээ

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

© 2019 Бүх эрх хуулиар хамгаалагдсан. seruuleg.mn

Холбоо барих: 8900-4549