С.Мөнхчулуун, Ц.Сандуй нарыг намын гишүүнчлэлээс түдгэлзүүлэх бичигт гарын үсэг зуржээ

access_time 2019-02-19
remove_red_eye 181

 

Дөнгөж сая МАН-ын Хяналтын хорооны дарга Д.Батбаатар болон гишүүд С.Мөнхчулуун, Ц.Сандуй нарыг түдгэлзүүлсэн бичигт гарын үсэг зурж албажуулсан байна.

Тодруулбал МАН-ын Хяналтын хороо өчигдөр /2019.02.18/ хуралдаж, НИТХ-ын төлөөлөгч Ц.Сандуй, С.Мөнхчулуун нарыг намаас нь түдгэлзүүлэх шийдвэрийг гаргасан. НИТХ-ын төлөөлөгч Ц.Сандуйг 60 тэрбумтай холбоотой, энэ схемийг хэрэгжүүлсэн, намынхаа болон сонгогчдын итгэлийг алдсан гэж үзэж хариуцлага тооцсон бол С.Мөнхчулууны тухайд хамаарал бүхий этгээд нь олон нийтийн газар сэлэм барьж танхайрсан, удаа дараа хар тамхины хэрэгт холбогдсон, намын Удирдах зөвлөлийн шийдвэрийг зөрчсөн гэж үзэж хариуцлага тооцсон юм.

Холбоотой мэдээ

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

© 2019 Бүх эрх хуулиар хамгаалагдсан. seruuleg.mn

Холбоо барих: 8900-4549