Цасанд боогдсон 433 машин, 1,450 иргэнийг аюулгүй болгожээ

access_time 2018-09-21
remove_red_eye 52

 

Өчигдрөөс эхлэн ихээхэн хэмжээний цас орсны улмаас Дархан-Уул, Сэлэнгэ аймгийн чиглэлийн автозам цасанд хаагдан халтиргаа гулгаа мөсжилт үүсэж, олон тооны хүн, машин Төв аймгийн Баянчандмань сумын нутаг “52-ын даваа”-нд цасанд боогдсон тухай дуудлага 09 дүгээр сарын 20-ны өдрийн 11:00 цагаас 22:30 цагийн хооронд ОБЕГ-т иржээ.

Дуудлагаар ОБЕГ, Үндэсний аврах бригад, НОБГ-ын Нийслэлийн аврах анги 105, СХД-ийн Онцгой байдлын хэлтэс болон “Баянчандмань АЗЗА” ТӨХК болоод авомашины “Пажеро” “Ланд 100”, “Прадо”, “Сүбару” клубын нийт 60 гаруй хүн, 26 техник хэрэгсэлтэйгээр ажиллаж, цасанд боогдсон нийт 433 автомашин, 1,450 иргэнийг аюулгүй газарт гаргасан байна.

Мөн Сэлэнгэ аймгийн Баянгол сумын “Тахилтын даваа” болон “ Бөө булгийн даваа” гэдэг газруудад цас орж зам даваа мөстсөний улмаас автомашинуудын бөөгнөрөл үүссэн тухай дуудлага ирсэн байна. Энэ дагуу аймгийн Онцгой байдлын газрын алба хаагчид болон “Баянгол АЗЗА” ТӨХК-ийн нийт 22 алба хаагч, хоёр техник хэрэгсэлтэйгээр ажиллаж, “Тахилтын даваа”-ны автозамын мөстсөн хэсгийг хусаж цэвэрлэн 270 орчим автомашин, 810 иргэнийг, “Бөө булагийн даваан”-д 18 автомашин, 71 иргэнийг аюулгүй нэвтрүүлэн авто замын хөдөлгөөнийг хэвийн байдалд оруулжээ.

Эх сурвалж: Онцгой Байдлын Ерөнхий Газар

Холбоотой мэдээ

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

© 2018 Бүх эрх хуулиар хамгаалагдсан. seruuleg.mn

Холбоо барих: 8900-4549