Энхболдын Хуланг ажлаас нь чөлөөлсөн үү?

access_time 2019-02-15
remove_red_eye 510

 

Өчигдөр нэр бүхий хэвлэлүүдээр “УИХ-ын дарга асан М.Энхболдын охин Э.Хуланг ажлаас нь халж, МАН-аас шахаж эхэлжээ” гэх мэдээлэл гарсан.

Тус мэдээлэлд, М.Энхболдыг УИХ-ын даргаас чөлөөлсөн нь МАН-ын одоогийн удирдлагуудад хангалтгүй санагдаж охин Э.Хуланг Нийслэлийн Хүүхэд, гэр бүлийн хөгжлийн газрын дэд даргын үүрэгт ажлаас нь халсан. Цаашлаад МАН дахь сонгуульт ажлуудаас нь /Сонгинохайрхан дүүргийн Нийгмийн ардчилал Монголын Эмэгтэйчүүдийн холбооны тэргүүн/ чөлөөлөхөөр болсон бөгөөд М.Хуланг МАН-аас шахаж гаргах чиглэлтэй ажиллаж байна гэж дурдагдсан байв.

Бид Э.Хулантай холбогдож энэ талаар тодруулсан ч ямар нэгэн хариулт өгөхөөс татгалзсан юм.

Харин Нийслэлийн Хүүхэд, гэр бүлийн хөгжлийн газрын дарга Ө.Ган-Өлзий “Дэд дарга ажлаа хэвийн хийж гүйцэтгэж байгаа. Ажлаасаа чөлөөлөгдөөгүй” гэх хариултыг өглөө.

УИХ-ын гишүүн, Сонгинохайрхан дүүргийн МАН-ын хорооны дарга Х.Нямбаатар “Энхболд даргын охин Хулан Сонгино хайрхан дүүргийн МАН-ын хороонд гурван сонгуульт албыг хашдаг. Энэ албан тушаалаасаа чөлөөлөгдөх өргөдлөө өгөөгүй би ажлаас нь чөлөөлөөгүй. Ажлаа хэвийн явуулж байна” гэлээ.

Мөн МАН-ын нөлөө бүхий албан тушаалтны мэдэгдэж буйгаар Энхболдын Хуланг намаас шахах эсвэл намын үүрэгт албан тушаалаас нь чөлөөлөх гэсэн зүйлгүй. Огт тийм зүйл яригдаагүй гэв.

Холбоотой мэдээ

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

© 2019 Бүх эрх хуулиар хамгаалагдсан. seruuleg.mn

Холбоо барих: 8900-4549