Д.Батмөнхөд орон сууц авч өгөхөөр болжээ

access_time 2018-09-20
remove_red_eye 363

 

Хэдхэн хоногийн өмнө цахилгааны гэмтлээс үүдэн гэрт нь гал гарч улмаар орох оронгүй болсон Д.Батмөнхийн гэр бүл өчигдөр өргөө цагаан гэртэй болсон. Гэргийгээ алдаад будаагүй байгаа тэрээр бага насны дөрвөн хүүхэд болон өндөр настай ээжийн хамтаар амьдардаг бөгөөд тэдэнд нэг өдрийн дотор 27 сая төгрөг цугларсан байна. Мөн эд материалын тусламж тасралтгүй хөвөрсөөр байгаа бөгөөд тэднийг орон сууцанд оруулахаар хандив цуглуулж буй ажээ. Хүйтний ам наашилж тун удахгүй дун өвлийн хүйтэн залгах гэж буй тул бага насны олон хүүхэдтэй тус гэр бүлийг ийн орон сууцтай болгохоор сайхан сэтгэлт олон нийт ийн хандив цуглуулсаар буй бөгөөд маргааш 12 цагт өөрийн биеэр Д.Батмөнхтэй уулзан тусламжийн гараа сунгахыг хүссэн хэн бүхэн “TV5” телевизийн байранд хүрэлцэн ирэх боломжтой ажээ.

Холбоотой мэдээ

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

© 2019 Бүх эрх хуулиар хамгаалагдсан. seruuleg.mn

Холбоо барих: 8900-4549