Эсрэг болон ижил хүйстнээ зэрэг сонирхдог байсан алдартнууд

access_time 2019-02-12
remove_red_eye 225

Холливудын алтан үеийн жүжигчид ёс суртахууны дүрмийг ягштал баримталдаг байсан уу гэвэл бас үгүй. Тэдэн дунд эсрэг болон ижил хүйстнийхээ аль алийг нь сонирхдог алдартнууд байжээ. Тэдний талаар энэхүү материалд өгүүлнэ.

Марлон Брандо

Марлон Брандог бүх цаг үеийн агуу жүжигчдийн нэг гэдэг. Дэлхийн кино урлагийн түүхэнд нөлөө бүхий хүн юм. Брандогийн намтрыг зохиогч Стефан Канфер нэг удаа “Брандогоос өмнөх болон Брандогоос хойшхи кино урлаг гэж үзэж болно. Яг л Пикассо хүртэлх уран зураг, Пикассогийн дараах уран зураг гэдэг шиг. Хемингуэйн уран зохиол ч мөн адил. Синатрагаас өмнөх поп хөгжим, Синатрагийн дараах поп ч гэж мөн хэлж болно” гэж байсан билээ.

Брандо олон бүсгүйтэй уулзаж учирч, гэрлэж явсан нь гайхмаар зүйл биш. Тэрбээр өөрөө нэгэн ярилцлагадаа Мэрилин Монротой нэг үдэшлэг дээр таарч, уулзаж учирдаг болсноо, гэхдээ тэр холбоо нь нэг их удаагүй талаар ярьж байжээ. Марлон Брандо дөрвөн удаа гэрлэж, албан ёсны 11 хүүхэдтэй юм. Албан бус тоогоор түүний хүүхэд нь 17 хүрчээ. Гэхдээ энэ нь бас л тийм гайхмаар зүйл биш.

1976 оноос эхлэн Брандог бисексуал гэж яригдаж эхэлжээ. Энэ нь үнэний ортой байлаа. Брандо өөрөө “Гайхаад байхаар зүйл биш шүү дээ. Зарим эрчүүдийн адил надад ч бас ижил хүйстэнтэйгээ харилцаа тогтоосон туршлага бий. Би үүнээсээ ичдэггүй. Хүмүүсийн бодлоос би огт санаа зовдоггүй” гэж байжээ.

Марлоны хамгийн дуулиантай харилцаа нь жүжигчин Жэймс Динтэй өрнөжээ. Мөн “Brando Unzipped” номноос үзэхэд, Брандо Кэри Грант, Монтгомери Клифт, сэр Жон Гилгад нартай харилцаатай байжээ. Мөн зарим эх сурвалжаар, тэрээр Боб Дилантай ч уулздаг байсан гэнэ. Мөн 10 настайгаасаа эхлэн найзалсан жүжигчин Уолли Кокстой удаан хугацаанд харилцаатай байжээ.

Грета Гарбо

Дуугүй киноны од болж байх үед нь Гарбог дэлгэцээр харахаар дэлхий даяар амьсгаа даран хүлээдэг байв. Бас түүний хоолой үзэгчдийг байлдан дагуулдаг байжээ. Грета олон хүний зүрх сэтгэлийг булаасан жүжигчин байсан бол хувийн амьдрал нь харин тийм дардан байсангүй. Тэрээр хэзээ ч нөхөрт гараагүй юм. Хүүхэд ч байгаагүй. Үхэн үхтэлээ ганцаараа амьдарчээ.

Грета эрчүүдтэй уулздаг байсан ч эмэгтэй хүнийг бас сонирхдогоо хэнээс ч нуудаггүй байсан аж. Гарбо алдарт Марлен Дитрихтэй холбоотой байсан гэсэн яриа байдаг ч үнэн эсэх нь эргэлзээтэй гэнэ. Харин Луиза Брукстай үерхдэг байсныг дуугүй киноны од Брукс өөрөө хүлээн зөвшөөрсөн байдаг. Грета мөн Лилиан Тэшман, Билли Холидэй, Таллула Бэнкхэд нартай уулздаг байжээ.

1931 онд Гарбо лесби гэдгээ нээлттэй зарласан Мерседес де Акостатай танилцжээ. Тэд холбоотой байсан ч хожмоо найзууд болж 30 жил найзалжээ. Грета Акостад 200 орчим захиа, зурагт хуудас, телеграмм илгээсний зарим нь одоо музейд хадгалагддаг байна. Гарбогийн гэр бүл нь эдгээр захидлын 87-г нь л музейд өгчээ.

Шведийн жүжигчин Мими Поллак 2005 онд Грета Гарбогоос түүнд бичсэн 60 захиаг дэлгэжээ. 1930 онд Гарбо найзыгаа жирэмсэн гэж мэдээд “Бид байгалаас яаж төрснөө өөрчилж чадахгүй. Бурхан тэгж бүтээжээ. Гэхдээ би үргэлж чи бид хоёр бие биедээ зориулагдсан гэж боддог байсан” гэж бичсэн байна. Харин 1975 онд Гарбо амьдралаа хамт туулахыг хүссэн хүнийхээ гарт хүрч чадахгүй байхын хэцүүг өгүүлсэн шүлэг бичиж байжээ. Тэр хүн нь харин хэн байв?

Жоан Кроуфорд

Америкийн жүжигчин Жоан Кроуфорд алдартай кинонуудад тоглоогүй ч Холливудын нөлөө бүхий хүн. Тэрээр 50 жил урлагт зүтгэжээ. 80 кинонд оролцон тоглосон байна. Жоан дөрвөн удаа нөхөрт гарч, таван хүүхэд үрчилж авч байжээ.

Гаргахыг нь хориглосон нэгэн порно кинонд тоглох үеэс нь л түүнийг ижил хүйстнээ сонирхдог гэсэн яриа гарч байжээ. Элис Деламар, Барбара Стэнвик, Марта Райе, Дороти Арзнер болон бусад жүжигчдийг түүний амрагаар нэрлэж байв. Жоан алдарт Мэрилин Монротой холбоотой гэгддэг байсан ч үүнийг нь батлах зүйл байдаггүй гэнэ.

Марлен Дитрих

Марлен Дитрих уран бүтээлд л “задгай” нэгэн байснаас биш хувийн амьдрал нь их нууцлаг байжээ. Гэхдээ тэр бисексуал гэдгээ нуугаагүй гэнэ. Марлен Берлинд Туркийн алдарт Сабри Махираар боксын хичээл заалгаж байжээ. Австрийн зохиолч Хедвига Баум дурсахдаа “Боксын тэр хатуу чанга байдлыг давах эмэгтэй байгаагүй. Биднээс гурав, дөрөв нь л давж байсны нэг нь Марлен” гэсэн байна.

Дитрих албан ёсоор нэг л удаа гэрлэж байжээ. Түүний хайр дурлалын түүх нь арвин. Мексикийн жүжигчин Лупе Велез тэр хоёр тун таагүй салсан нь Лупе Марленыг үзэн яддаг байснаас нь харж болох юм. Мөн “Warner” студийн эздийн нэг Жэк Уорнерын эхнэр Энн Уорнертой үерхэж байжээ.

Лили Дамита, Клодетт Кольбер болон Марлен нэг удаа Холливудын хамгийн сайхан бүсгүй гэж хэлж байсан Долорес дель Рио нарыг мөн Дитрихтэй холбодог.

Жэймс Дин

Алдарт Дин эрэгтэй, эмэгтэй аль алиныг нь сонирхдог байсан гэнэ. Гэхдээ тэр гомо гэдгээ хэлээд л залуусаас бултчихдаг байсан ч амьдралынхаа сүүлчийн таван жилд найз Уильям Басттайгаа хамт байжээ. Калифорнийн их сургуульд байхдаа нэг өрөөнд байсан найз нь түүний намтрыг бичсэн юм. Уильям Баст номдоо Динтэй дотно харьцаатай байснаа ний нуугүй өгүүлжээ.

Дин мөн продюсер Рожерс Брэскеттэй уулздаг байсан аж. Рожерс Динд карьераа босгоход нь тусалсан юм. Брэскетт өөрөө ч “Би түүнд хайртай байсан. Жимми ч надад хайртай байлаа” гэж ярьжээ.

Диний бас нэгэн найз нь кино зохиолч Жон Гилмор. Хамт уралдаан сонирхдог байсан тэдний дунд “туршилтын” харилцаа байсан гэж жүжигчин ярьж байв. Гэхдээ Динийг бусдын анхаарлыг татах гэж тэгж ярьдаг байсан гэж зарим нөхөд нь үздэг байжээ.

ЭХ СУРВАЛЖ: ZINDAA.MN   

Холбоотой мэдээ

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

© 2019 Бүх эрх хуулиар хамгаалагдсан. seruuleg.mn

Холбоо барих: 8900-4549