Хятадын түүхэн дэх цор ганц хар арьст хатан хаан

access_time 2019-02-12
remove_red_eye 254

Ли Линжун нь (317 – 420) он тоолол буюу Зүүн Чин улсын үед амьдарч байсан Африк бүсгүй ажээ. Энэ тухай Чин улсын түүх номонд өгүүлсэн байдаг. «Ли Линжун гэгч хар арьст эмэгтэй байв.Түүний өөр нэр Кунь Лунь*» хэмээжээ. Яаж яваад Хятад газар очив хэмээн сонирхвоос…
Өмнөд Лин улсад куньлунь хэмээгч боолчуудыг Энэтхэг, Ойрхи Дорнод, Хар Африкаас авчирч зардаг байсан ба татвар эмсүүд болгон хэрэглэдэг байсан гэжээ. Ли Линжун яагаад хааны ордонд амьдрах болов. Эртний Хятадын хаан Юй Шимагийн татвар эм байв. Ордонд зарцлагдаж, боолын ажил хийдэг байв. Юй Шима хааны эмсээс гарсан гурван хүү байсан ч хүүхдүүд бага насандаа үхсэн байдаг. Хааны хатадаас ч татвар эмсээс ч хүүхэд гараагүй 30 жил болов. Хятадын хааны удам тасрах аюул нөмөрч хааны гэр бүлийхэн машид айцгааж байсан аж. Юй Шимагийн хүслийг биелүүлэхийн тулд ордонд татвар эмс маш олширч, тэдгээрт хүүхэд гаргах ховор шинж тэмдгийг мэдэгч анхилуун үнэрт лааны бэлгэдэл ашигласан ч хэн ч жирэмсэлсэнгүй. Харин өчнөөн удсаны дараа хар арьст боол Ли Линжун жирэмслэв. Жирэмсэн болсноо мэдээгүй ч зүүдэнд нь хоёр луу өвдгийг нь налан байгааг зүүдлэснээ хаанд айлтгасанд зүүдийг ихэд бэлэгшээн, төдий удалгүй жирэмсэн болсныг мэдэцгээсэн аж. Хааны ордныхон энэ боол гаралтай түүнээс хүүхэд гарсан ч хааны удам залгах эрхгүй хэмээлдэж байв. Асар гоо биетэй, үзэсгэлэнт царайтай байсан ч Хятад үндэстнүүдэд хэзээч сайхан хэмээн хэлэгдэж байгаагүй байв. Хоёр хүү нэг охин төрүүлсний дараа л түүнийг хүлээн зөвшөөрсөн байдаг. 371 онд 51-настай Юй Шима ариун журамт эхнэр цол өгөн хатны суудалд өргөмжлөх зарлиг буулган, хатан хаан Зян Вэн хэмээн нэр хайрлав. Хоёр жилийн дараа Юй Шима нас эцэслэв. Түүний хүү 10-настай Яо Шима, Сяо-у-ди нэрээр хаан ширээ залгамжлав. Түүний ээж хааны эрдэм, ухааныг уйгагүй зааж өгсөн байдаг. Ли Линжунаас гарсан Дао Зы Шима 20 насандаа ахдаа захидал илгээн эрдэмт эхээ албан ёсоор Хатан ээж хэмээн төрийн хэмжээнд оролцуулахыг хүссэн байв. Ах нь энэ хүсэлтийг үгчлэн биелүүлсэн ба Яо Шимагийн хүү Дэ Зун хаан ширээнд суухдаа Хатан эмээ Ли хэмээн өргөмжилж байжээ.
____________________________________________
* Kүн Лүнь – “Өмнөдөөс харь цөлөгдсөн боолууд.”
** Лин И – “Эртний төв болон өмнөд Вьетнамын нутаг дэвсгэр.”

Холбоотой мэдээ

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

© 2019 Бүх эрх хуулиар хамгаалагдсан. seruuleg.mn

Холбоо барих: 8900-4549