“Тесла” цахилгаан хөдөлгүүрт машиныхаа бүх патентыг дэлхийд нээлтэй болгожээ

access_time 2019-02-12
remove_red_eye 124

АНУ-ын цахилгаан хөдөлгүүрт автомашин үйлдвэрлэгч “Тесла” компанийн үүсгэн байгуулагч Элон Маск хүлэмжийн хийг бууруулж, дэлхийн уур амьсгалын өөрчлөлтийн эсрэг хувь нэмрээ оруулах зорилгоор өөрсдийн цахилгаан машины технологийн бүх патентаа дэлхийд нээлттэй болгож буйгаа өнгөрсөн пүрэв гаригт зарлалаа. Тэрбээр “Бидний патент, технологийг ашигласан хэн ч хуулийн өмнө хариуцлага хүлээхгүй . “Тесла Моторс” нь дэлхий дахинд тогтвортой хөгжлийг дэмжих тээврийн хэрэгсэл бий болгохын төлөө ажилласан.Бид зөвхөн өөрсдийн нэр хүнд, ашгаа бодоод ийм шийдвэр гаргахгүй байж болох байсан. Магадгүй бид 100 жил энэ хэвээр ажиллах чадах ч хүлэмжийн хийг бууруулахад “Тесла” ганцаар ажиллах ямар ч боломжгүй” гэв.

“Тесла” компани өмнө нь томоохон автомашин үйлдвэрлэгч компаниудад өөрсдийн цахилгаан хөдөлгүүртэй автомашины технологийг алдахгүйн тулд патентаа хамгаалах алхмуудыг хийж байснаа дурдсан юм. Одоогоор тус компани 7 хоногт 5000-7000 ширхэг “Модель 3” загварын цахилгаан автомашин үйлдвэрлэж байна. Гэвч Элон Маск энэхүү мэдэгдлийг хийж, компанийн 2018 оны үйл ажиллагаа, санхүүгийн тайланг мэдээлсний дараа “Тесла” компанийн хувьцааны ханш дахин унажээ.  Дашрамд дурдахад, “Тесла” компани энэ сарын 7-нд цахилгаан автомашины хамгийн том зах зээл болох Хятадын Шанхай хотод өөрсдийн цахилгаан автомашины үйлдвэр байгуулах шаваа тавьсан билээ. Тэд энэ онд багтаан Model 3 загварын үйлдвэрлэлээ эхлүүлэхээр төлөвлөж байгаа аж.

Холбоотой мэдээ

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

© 2019 Бүх эрх хуулиар хамгаалагдсан. seruuleg.mn

Холбоо барих: 8900-4549