ХОРИН МИНУТАНД ХЭЛИЙГ ХЭРХЭН СУРАХ ВЭ? ХАДГАЛААД АВ!

access_time 2019-02-12
remove_red_eye 472

Шинэ хэлийг сурахын тулд өдөрт хэдэн минутыг зарцуулах хэрэгтэй вэ? Babbel аппликейшнийг ашиглан өдөрт 20 минут зарцуулсанаар тухайн хэлээр ярих боломжтой болох талаар хэл шинжээч Каролин Шнүрийн зөвлөгөөг хүргүүлж байна.

Өдөрт 20 минут зарцуулна гэдэг гайхалтай богино хугацаа юм. Яагаад гэвэл Их сургуульд дор хаяж 90 минут зарцуулахыг шаарддаг. Уг аппликейшн нь хүмүүсийн санах ойн боломжинд тулгуурлан бүтээгдсэн бөгөөд бидний тархи нь 7 шинэ эд зүйлийг тухайн цагт тогтоох боломжтой. Тийм учраас давталтаар эхлүүлж болох юм, 10 эд зүйлийг давтахад ойролцоогоор 5 минут зарцуулна. Түүний дараагаар 15 минутанд шинэ зүйлсийг сурахад зарцуулах боломжтой. Давтамжийн тусламжтайгаар тухайн үгийг хүний оюун ухаан, урт хугацааны санамжинд суулгадаг гэжээ.

Хэл сурах нууц аргуудаас

1. Явцын дунд сурах

Өдөрт зөвхөн 20 минут зарцуулж хэл сурахад, цагаа хэрхэн зөв ашиглах талаар зөвлөгөө өгөхийг хүсэхэд тэрээр “Хэрвээ та хэдийд илүү чөлөөтэй, хаана илүү цаг байгаагаа тодорхойлсон бол тэр тодорхой цаг хугацаанд тохирсон хичээлийг боловсруулсан байгаа учраас хичээлээ сонгох боломжтой. Ялангуяа нийтийн тээврийг хүлээх юмуу ашиглах явцдаа мөн ажлын завсарлагаанаар ашиглах нь таны цагыг хэмнэж, цагыг үр ашигтайгаар ашиглах боломжийг бий болгодог.

2. Суралцах арга барилаа олох

Хоёр төрлийн хэл суралцагчид байдаг, нэг нь байнгын тогтсон журам баримталдаг эсвэл тогтсон журамд дургүй. Хэрвээ эхний суралцагч бол өөрийн тогтсон хуваарийг гаргаж 2 давтамж, 1 шинэ хичээлтэй суралцах, нөгөө хэсэг бүлэг нь өдөр бүр шинэ хичээлүүдийг үзэж болно. Эдгээр суралцагчид нь долоо хоногийн нэг өдрийг давтахад зориулж болно.

3. Долоо хоногийн аль нэг өдрийг тухайн хэлийг амьдралдаа ашиглахыг зөвлөж байна. Хэрвээ амьдралдаа ашиглахаар суралцаж байгаа бол шүү дээ!

4. Өдөр бүр сурахыг зуршлаа болгох

Хамгийн гол нь өдөр бүр хийхийг хичээх хэрэгтэй, 10 минут ч байсан хамаагүй. Энэ нь мэдээж юу ч хийхгүй байснаас хамаагүй дээр. Өдөр бүр 20 минут зарцуулсан ч хамаагүй, хэл сурах гол арга бол зуршил болгох юм.

 

Холбоотой мэдээ

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

© 2019 Бүх эрх хуулиар хамгаалагдсан. seruuleg.mn

Холбоо барих: 8900-4549