Хүйтэн болон халуун цаг агаар нь цахилгаан хөдөлгүүрт автомашины зардлыг өсгөж байгааг батлав

access_time 2019-02-11
remove_red_eye 109

Сүүлийн жилүүдэд автомашины салбар бүрэн цахилгаанжиж байгаа тухай мэдээ тасралтгүй цацагдаж байгаа. Жил бүр бүрэн цахилгаан хөдөлгүүрт машины батарейн багтаамж нэмэгдэж, туулах зам нь уртсаж байгаа гэгддэг.

Гэвч цахилгаан хөдөлгүүрийн хөгжилд хүйтэн цаг агаар том саад болох нь саяхны үйл явдлаас харагджээ. Өнгөрсөн сарын сүүлээр АНУ, Канадын төв хэсгийг умард туйлын хүйтэн агаар нөмөрсөн билээ.

Энэ үеэр цахилгаан автомашинтай иргэд хамгийн их хохирол амссан байна. Тухайлбал агаарын температур Фаренгейтийн 20 хэмээс (Цельсийн -6 хэм) доошлоход цахилгаан хөдөлгүүрт автомашины дундаж туулах зам 41 хувиар хорогдож байжээ.

Chevy Bolts, Tesla Model 3 загварын машинтай хүмүүс нэг цэнэглэлтээр туулах зам нь бараг 50 хувиар буурсныг CNBC сувагт мэдээлсэн байна.

Зөвхөн хүйтэн цаг агаар бус, мөн хэт халуун нөхцөлд цахилгаан машины туулах зай буурч байгааг туршилтаар баталжээ. Жишээ нь агаарын температур Цельсийн +35 хэм хүрэх үед сэрүүцүүлэгч (airconditioner) ажиллуулж явахад туулах зай нь 17 хувиар буурч байгааг ААА (American Automobile Association) судалгааны байгууллага мэдээлсэн байна.

Хэт халуун болон хэт хүйтэн цаг агаартай аль ч үед цахилгааны машины туулах зай богиносож, хэрэглэгчээс гарах зардал нэмэгдэхээр байгааг тус байгууллага мөн тооцоолжээ.

Тодруулбал Цельсийн -6 хэм хүйтэн үед машины халаагуурыг ажиллуулж явахад +23 хэмийн дулаантай үеийн 1,000 миль (1,600 орчим км) тутамд гаргах зардалаас $25-аар илүү зардал гаргах болж байгаа гэнэ.

AAA байгууллага дээрх тооцоог гаргахдаа BMW i3, Chevy Bolts, Nissan Leaf, Tesla Model S, Volkswagen e-Golf таван загварыг туршсан байна.

Эх сурвалж: The Verge

Холбоотой мэдээ

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

© 2019 Бүх эрх хуулиар хамгаалагдсан. seruuleg.mn

Холбоо барих: 8900-4549