АНУ-ын тэнгисийн цэргийн баазын зургийг авсан иргэнд хорих ял оноов

access_time 2019-02-11
remove_red_eye 188

АНУ-ын Флорида дахь тэнгисийн цэргийн баазын зургийг хууль бусаар авсан БНХАУ-ын иргэнд ял оноожээ. Гэмт хэрэгтэн нь Хойд Хятадын их сургуульд урлаг судлалын чиглэлээр суралцдаг Жао Ченли хэмээх оюутан залуу аж. Тэрээр хоёр улсын оюутан солилцоогоор АНУ-д ирсэн байжээ. Жао Ченли 2018 оны наймдугаар сарын 26-нд Флорида дахь тэнгисийн цэргийн баазын хориотой хэсэг рүү нэвтэрч, улмаар нууц байгууламжуудын зургийг авсан нь мөрдөн шалгалтын явцад тогтоогджээ. Гэмт этгээдийн өмгөөлөгч “Жао Ченли наран шарлагын газар руу явж байхдаа төөрч, улмаар санаандгүй байдлаар тэнгисийн цэргийн бааз руу орсон” гэж шүүхийн үеэр мэдэгдсэн байна. Харамсалтай нь Флорида мужийн шүүх Жао Ченлиг Нэгдсэн улсын тусгай бүсэд санаатайгаар нэвтрэхийн зэрэгцээ гэрэл зураг авч тагнуулын үйл ажиллагаа явуулсан гэж үзэж нэг жилийн хорих ял оноожээ. Жао Ченли өөрийгөө гэм буруугүй гэж мэдэгдсэн байна.

Холбоотой мэдээ

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

© 2019 Бүх эрх хуулиар хамгаалагдсан. seruuleg.mn

Холбоо барих: 8900-4549