ДАРАА ҮЕИЙН LX 500 ЗАГВАР 2020 ОНД ГАРАХ УУ?

access_time 2019-02-11
remove_red_eye 80

Дараа үеийн LX загварыг 2020 оны намар шинэ үеийн Ланд Круйзерийн хамтаар танилцуулна гэж Японы Best Car сэтгүүл нийтэлжээ.

Тэд шинэ загварыг иймэрхүү байх болов уу гэж рендерлэсэн зургаа танилцуулсан байна.

Сэтгүүлийн үзэж байгаагаар LS загварт ашиглаж байгаа хос турбо v6 мотороор одоогийн v8 -ийг солих төдийгүй хайбрид хувилбарын сонголт ч байгаа гэжээ.

Одоогийн загварыг 12 жилийн өмнө буюу 2007 онд танилцуулж байсан, түүнээс хойш 2 удаагийн косметик өөрчлөлт хийгээд байгаа билээ.

Харин Ланд Круйзер цувралыг 2019 оны намар болох Токио авто салонд – концепц хэлбэрээр танилцуулж, албан ёсоор 2020 оны намар бүрэн танилцуулах төлөвлөгөөтэй байгаа аж.

Энэ зургийг үйлдвэрлэлийн мэдээлэл дээр үндэслэн рендер хийсэн. Нэр нь Ланд Круйзер 300 байх бөгөөд рам, кузов бүтэцтэй, байгальд ээлтэй жижигрүүлсэн хөдөлгүүртэй байна.

Эх сурвалж: https://bestcarweb.jp/news/newcar/56976

Холбоотой мэдээ

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

© 2019 Бүх эрх хуулиар хамгаалагдсан. seruuleg.mn

Холбоо барих: 8900-4549