Таны логик сэтгэхүйг шалгах адал явдалтай 10 таавар

access_time 2019-02-11
remove_red_eye 1588

Хамгийн анхны тааврыг Вавилончууд зохиожээ. Харин өнөөдөр таавар таах нь найзуудтайгаа хамт цагийг зугаатай өнгөрүүлэхээс гадна тархиа хөгжүүлэх боломжийг олгоно. Зарим хүмүүсийн хувьд таавар сонирхолгүй санагдаж болох ч бүх насны хүмүүст хэрэгтэй зүйл юм. Таавар нь хүүхдийн үгсийн санг нэмэгдүүлж, өндөр настай хүнийг сэтгэцийн өвчин тусахаас сэргийлэх ач тустай билээ.

Гэр бүлээрээ дараах таавруудыг тааж, хамтдаа асуултын хариултыг мэдэж аваарай.

1. Аль хаалга хамгийн аюултай вэ?

Нэг өглөө бяцхан Мэри Коста Рика дахь нэгэн цамхагт урхинд оржээ. Тэнд 4 хаалга байв, гэвч зөвхөн нэг л хаалга нь түүнд эрх чөлөөг олгоно. Дараах хаалганууд байжээ:

Ямар ч зүйлийг хайлуулах халуун хайлмаг
Ямар ч хүнийг алах алуурчин алиалагч
Тэр дор нь хөлдөөж чадах үхлийн ширэнгэн ой
Эрэгтэй эсвэл эмэгтэй гэдгээс үл хамааран, сэжигтэй санагдсан хэнийг ч буудах цагдаа
Аль хаалгыг тэр сонгох ёстой вэ?

Зөв хариултыг үзэх
Хаалга 4

Цагдаа эрэгтэй эсвэл эмэгтэй хүнийг буудаж болох ч Мэри бол насанд хүрсэн хүн биш юм.

2. Эйфелийн цамхаг

View on Eiffel Tower, Paris, France

Гуй де Маупассань гэх эрхэм Эйфелийн цамхагийг үзэн яджээ. Тиймээс тэрээр өдөр бүр өдрийн хоолоо цамхаг харагдахгүй газар иддэг байв. Ямар газар байсан бэ?

Зөв хариултыг үзэх
Тэр Эйфелийн цамхаг дотор үйл ажиллагаа явуулдаг ресторанд өдрийн хоолоо иддэг байсан.

3. Саун дахь гэмт этгээд

4 найз хамтдаа байнга саунаар үйлчлүүлдэг байв. Тэд саунд ирэхдээ үргэлж ямар нэгэн зүйл авчирна. Жэк хөгжмийн зохиолч, iPod авчирч хөгжим сонсоно. Стив банкны ажилтан, ус уухаар усны сав авчирна. Патрик болон Майкль нарын хувьд хоёул хуульчид бөгөөд унших үүднээс бичиг баримт авчирдаг байв.

Нэг өдөр, Патрикыг үхсэн байхыг олжээ. Түүнийг хурц иртэй зүйлээр хөнөөсөн байв. Цагдаа нар шууд ирсэн бөгөөд мөрдөн байцаалтыг эхлүүлжээ. Тэд юу ч олж чадсангүй.

Энэ зүйл яаж болсон бэ?

Зөв хариултыг үзэх
Патрикыг Стив хөнөөсөн бөгөөд тэр усны саван дотор мөсний хэлтэрхий хийсэн байсан. Гэмт этгээдийн зэвсэг цагдаа нарыг ирэх үед хэдийнээ хайлчихсан байна.

4. Ууртай эхнэр

Пит эхнэр рүүгээ залгаж, 8 цаг гэхэд гэртээ очно гэж хэлжээ. Тэр 8:05 минутад ирсэн байна. Тэдэнд ямар нэгэн төлөвлөсөн зүйл байгаагүй ч түүний эхнэр нь хоцорч ирсэнд нь маш их уурлажээ.

Эхнэр нь яагаад тэгтлээ их уурласан бэ?

Зөв хариултыг үзэх
Пит оройн 8 цагт ирэх ёстой байсан ч маргааш өглөөний 8:05 цагт гэртээ ирсэн.

5. Кофе доторх ялаа

Брендон кофе шоп-д сууж байх үедээ өөрийнх нь ууж байсан кофенд ялаа байхыг олж харжээ. Тэр зөөгчийг дуудаж өөр кофе авчрахыг шаардсан байна. Дараа нь тэр шинэ аягатай кофегоо авч уух үедээ дахин уурлах нь тэр. Брендон өмнө нь ууж байсан аяга кофетойгоо адилхан кофе ууснаа гадарласан байна.

Тэр яаж үүнийг гадарласан бэ?

Зөв хариултыг үзэх
“Хоёр дахь” кофе аль хэдийнээ чихэртэй болсон байв. Брендон “эхний” аяга кофендоо ялаа байхыг харахаас өмнө сахар хийчихсэн байсан.

6. Эвдэрсэн баримал

Жон гэртээ ганцаараа байсан бөгөөд эхнэрийнхээ өрөөнд ямар нэгэн зүйл унахыг сонссон байна. Тэр өрөөнд орж, эхнэрийнх нь хамгийн дуртай баримал эвдэрсэн байхыг олж харжээ. Яг энэ үед хэн нэгэн өрөөнөөс гүйж гарах нь тэр.

Жон танихгүй этгээдийг барих гэж хичээсэн ч гадаа гудам хүйтэн салхитай байсан тул түүний нүдний шил цантжээ.

Жон болсон явдлыг цагдаа нарт хэлсэн ч мөрдөн байцаах ажлыг эхлүүлэхгүй байхыг тэднээс хүссэн байна. Цагдаа түүнд худлаа хэлэхээ болихыг шаардаж, жинхэнэ гэмт хэрэгтэн хэн болохыг хэлэхийг сануулсан байна.

Жон гэх хүний ярьсан зүйл худлаа байсан уу?

Зөв хариултыг үзэх
Тийм ээ, худал байсан. Жон гэмт этгээдийг барихаар гудам руу гүйсэн гэж хэлсэн. Гэвч түүний нүдний шил цантах учиргүй, яагаад гэвэл халуун өрөөнөөс хүйтэн газар руу гарах үед нүдний шил цантдаггүй байна. Тэр зүгээр л эхнэрээ уурлахаас эмээж, баримлыг өөрөө эвдэлснээ хэлэхийг хүсээгүй.

7. Ноён Жэймс үхсэн

Ноён Жэймс өрөөндөө амьсгал хураасан байдалтай олджээ. Тухайн өрөө нь ямар ч цонхгүйгээс гадна хаалга нь цоожтой байсан гэнэ. Өрөөнд нэвтрэх боломжтой, хаалгыг онгойлгож чадах 4 хүн л байдаг байна.

Софиа үйлчлэгч: “Би ноён Жэймсийг сэрээхээр очсон. Би түүнийг харах үед тэр үхчихсэн байсан, би орилсон.”

Жон зарц: “Би орилох чимээг сонсоод өрөөнд гүйж очсон, тэгээд гэрэл асаахад ноён Жэймсийн хүзүүнд хутга байхыг харсан.”

Сара хүмүүжүүлэгч: “Би Жонтой хамт яаравчилж, өрөөнд ирсэн. Тэр өрөөний гэрлийг асаахад тэр чигтээ цусанд будагдсан байсан.”

Жэк тогооч: “Би өглөөний цай бэлдэж байсан учир юу ч хараагүй.”

Хэн энэ хэргийг үйлдсэн бэ?

Зөв хариултыг үзэх
Энэ бол Софиа. Хэрэв өрөө харанхуй байсан бол тэр ноён Жэймсийг тэнд хэвтэж байхыг олж харж чадахгүй байх байсан – тиймээс тэр нөхцөл байдлыг маш сайн мэдэж байсан нь ойлгомжтой.

8. Танил этгээд

Стэн өмнө нь хэзээ ч харж байгаагүй этгээдтэй уулзжээ. Стэн зүгээр л түүний ярихыг сонсож, ямар нэгэн үйлдэл хийлгүй байж байв. Тэр алдартай нэгэн биш. Гэсэн хэдий ч Стэн шууд түүнийг хэн болохыг таньжээ.

Яаж ийм зүйл байж болох вэ?

Зөв хариултыг үзэх
Стэний найзынх нь ихэр байсан.

9. Хаалттай машин

Нэг залуу машиндаа буудуулжээ. Түүний хувцсанд ямар ч бууны ул мөр байхгүй байв. Энэ нь гэмт этгээд түүнийг машин дотор нь буудаагүй гэсэн сэжүүрийг өгч байна. Мөн машинд ямар ч бууны сумны нүх байхгүй байжээ. Түүнчлэн бүх хаалга болон цонхнууд хаалттай байсан байна.

Тэр яаж үхсэн бэ?

Зөв хариултыг үзэх
Хохирогч люктэй машинд байсан. Эхлээд гэмт этгээд түүнийг буудсан, дараа нь машины дээврийг хаасан.

10. Үнэт эрдэнэст хүрэх түлхүүр

Аялагч үнэт эдлэлээр дүүрэн авдар олсон бөгөөд тэр авдрыг далайн дээрэмчид агуй дотор хамгаалдаг байв. Түүнд алтан, мөнгөн болон хар өнгийн 3 түлхүүр байсан. Гэвч зөвхөн ганц түлхүүр л авдрыг онгойлгож чадна. Далайн дээрэмчин түүнд зөвхөн ганцхан түлхүүрийг сонгох боломжийг олгоно.

Хэрэв тэр зөв түлхүүрийг сонгож чадвал авдрыг өөрийн болгож авна. Харин буруу түлхүүрийг сонговол далайн дээрэмчин түүнийг тэнд нь ална.

Түүнд ашиглах боломжтой ганц зүйл байгаа нь эдгээр үсгүүд: TGK HOE ELY DEN.

Аль нь зөв түлхүүр вэ?

Зөв хариултыг үзэх
Аялагч үсгүүдийг зөв нийлүүлж “the golden key” гэж мэдэж чадсан.

Та хэдэн тааврыг зөв таасан бэ? Сэтгэгдэл хэсэг дээр хариултаа бичиж үлдээгээрэй.

Source:Xopom.com

Холбоотой мэдээ

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

© 2019 Бүх эрх хуулиар хамгаалагдсан. seruuleg.mn

Холбоо барих: 8900-4549