Унгар улс олон хүүхэдтэй эхчүүдийг насан туршид нь татвараас чөлөөлнө

access_time 2019-02-11
remove_red_eye 110

 

Унгарын ерөнхий сайд Виктор Орбан дөрөв ба түүнээс дээш хүүхэдтэй эхчүүдээс татвар авахгүй гэж мэдэгдлээ. Өнгөрсөн ням гарагт Унгарын Засгийн газраас авч хэрэгжүүлэх бодлогуудыг танилцуулах үеэр ерөнхий сайд Виктор Орбан ийнхүү мэдэгдсэн юм. Тэрээр цагаачдыг хүлээн авахаас илүүгээр олон хүүхэдтэй эхчүүдийг татвараас чөлөөлөх нь хүн амаа өсгөх нь хамгийн зөв алхам гэж үзэж буйгаа илэрхийлсэн гэнэ.

“Европ даяар хүн амын хомсдлоо цагаачдаар нөхөж болжээ. Унгарчууд бид үүнээс өөр замыг сонгоно. Цагаачдыг хүлээн авахын оронд бид олон хүүхэд төрүүлж, хүн амаа нэмэгдүүлэх хэрэгтэй” гэж ерөнхий сайд Виктор Орбан иргэддээ хандан уриалжээ.

Уг бодлогынхоо хүрээнд Унгарын хүн амыг өсгөхийн тулд дөрөв болон түүнээс дээш хүүхэдтэй эхчүүдийг насан туршид нь татвараас чөлөөлөх, олон хүүхэдтэй айл өрхүүдэд моргэйжийн зээлийг таатай нөхцлөөр олгох, автомашин худалдаж авахад нь дэмжлэг үзүүлэх, цэцэрлэг, хүүхэд асрах газруудыг олноор бий болгох зэрэг ажлуудыг хийж гүйцэтгэхээ амласан байна

Холбоотой мэдээ

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

© 2019 Бүх эрх хуулиар хамгаалагдсан. seruuleg.mn

Холбоо барих: 8900-4549