Монголоос Буриадад нийлүүлсэн хиамнаас гахайн мялзангийн вирус илэрчээ

access_time 2019-02-11
remove_red_eye 177

 

Монгол улсад Африкын гахайн мялзан өвчний халдварын тохиолдол 2019 оны нэгдүгээр сард бүртгэгдэж, одоог хүртэл халдвар авсан гахайнуудыг устгасаар байгаа юм. Тэгвэл манай улсаас уг өвчний вирус хил давсан талаар ОХУ-ын Регнум холбооны агентлаг, Буриадын Востоктелеинформ мэдээлжээ.

Тодруулбал, энэ оны хоёрдугаар сарын 8-нд Өвөр Байгалийн Петровск-Забайкальскийн аймагт Африкийн гахайн мялзан илэрсэн хиамнуудыг устгасан байна. Хиагт боомтоор Монголоос оруулж ирсэн хиамнуудад уг вирус илэрсэн тул бүх хиамыг устгалд оруулсан болохыг тус аймгийн дарга мэдээлээд гахайн мялзан хэдийгээр хүнд хоргүй ч мал амьтанд сөрөг нөлөөтэй, мөн вирус бүхий хиамыг устгаснаар авч хэрэгжүүлэх ажил дуусаагүй, хүнсний аюулгүй байдалд онцгой анхааран өндөржүүлсэн бэлэн байдалд ажиллаж байгаа хэмээн онцолжээ.

Өмнө нь ч мөн ОХУ-ын Абсолют худалдааны төв монголд үйлдвэрлэсэн хиамыг худалдан авсан үйлчлүүлэгчдээ авсан үнээсээ хоёр дахин их мөнгөөр буцаахыг уриалж байсан удаатай. Тус худалдааны төв нь Монгол улсын Хүнс комплексоос 8.1 тонн бүтээгдэхүүн худалдан авсан бөгөөд үүнд “Ханский пир” /Хааны найр/, “Монгольская”, “Улан-Баторская”, “Докторская из Монголии”, “Дары из Монголии” нэртэй хиамнууд байсан тухай ОХУ-ын Регнум холбооны агентлаг, Буриадын Востоктелеинформ мэдээлжээ.

ЭХ СУРВАЛЖ: REGNUM.RU

ЭХ СУРВАЛЖ: VTINFORM.COM

Холбоотой мэдээ

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

© 2019 Бүх эрх хуулиар хамгаалагдсан. seruuleg.mn

Холбоо барих: 8900-4549