О.Энх-Эрдэнэ CBS телевизийн “Дэлхийн Авьяастан” шоунд оролцож шүүгчдийг алмайруулав

access_time 2019-02-04
remove_red_eye 534

 

“Mongolia’s Got Talent” шоуны 2016 оны ялагч О.Энх-Эрдэнэ олон улсад гарах алхмаа хийж эхэлжээ. Тэрээр CBS телевизийн “The World’s Best” буюу “Дэлхийн Авьяастан” шоунд оролцохын зэрэгцээ анхны цомгоо англи хэл дээр гаргахаар төлөвлөж байгаа тухай Times Daily сайт мэдээлжээ.

CBS телевизийн “Дэлхийн Авьяастан” шоу өчигдөр буюу Super Bowl тэмцээний дараа цацагдсан бөгөөд О.Энх-Эрдэнэ англи хэлээр огт ярьдаггүй ч кантри стилийн тухайг гайхалтай дуулсан нь үзэгчдийг төдийгүй шүүгчдийг алмайруулж орхисон байна. Энэ тэмцээнд Казахстаны дуучин Димаш Кудайберген мөн оролцож байгаа юм.

Продюсер Эндрю Лейн “Тэр өөрийгөө танилцуулах хамгийн тохиромжтой цагийг хүлээж байсан юм” хэмээн ярьжээ. О.Энх-Эрдэнэ өнгөрсөн жил Лос Анжелосоос гаралтай продюсер Эндрю Лейнтэй хамтран ажиллах гэрээнд гарын үсэг зурсан юм байна. Эдүгээ тэрээр анхны цомог гаргахаар ажиллаж байгаа бөгөөд энэхүү цомогт Рэнди Брюс, Билли Лавсон нарын бичиж, продюсерлэсэн “She Ain’t No Love Song” болон “Honky Tonk Countdown” зэрэг дуу багтжээ.

Дашрамд дурдахад, дэлхийн өнцөг булан бүрээс ирж оролцож буй “Дэлхийн Авьяастан” шоуны ялагч 1 сая долларын шагналын эзэн болох аж. Шүүгчдийн бүрэлдэхүүнд жүжигчин Дрю Бэрримор, Их Британийн хошин шогийн жүжигчин Жеймс Горден, жүжигчин Ру Пол Андре Чарльз нар багтжээ. Харин тэдэнд туслахаар дэлхийн 38 орны 50 шинжээч мэргэжилтэн ажиллаж байгаа бөгөөд тэдний нэг нь “Mongolia’s Got Talent” шоуны шүүгч, дуучин Rokit Bay юм.

Холбоотой мэдээ

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

© 2019 Бүх эрх хуулиар хамгаалагдсан. seruuleg.mn

Холбоо барих: 8900-4549