“Хаан банк”-нд дугаарлаж зогссон өндөр настан нас баржээ

access_time 2019-02-03
remove_red_eye 360

 

Хан-Уул дүүргийн 16-р хорооны нутаг дэвсгэрт байрлах “Хаан банк”-ны салбар тооцооны төвөөр үйлчлүүлж байсан 70 орчим настай, ахмад настан амь насаа алджээ. Эх сурвалжуудын мэдээлж байгаагаар талийгаач “Хаан банк-ны тооцооны төв дээр тэтгэврээ авахаар ирсэн бөгөөд урт дараалалд зогсож, теллер дээр ирсэн даруйдаа зүрх нь зогссон байна. Тухайн үед тус банкны зүгээс түргэн тусламж дуудсан боловч иргэн нас барсан байжээ. Одоогоор хэргийг тухайн дүүргийн цагдаагийн байгууллага шалгаж байгаа гэнэ.

Тус салбараар үйлчлүүлж буй иргэдийн хэлж буйгаар “Хаан банк”-аар үйлчлүүлэх явцдаа нас барсан өндөр настан тэтгэврийн мөнгөө бүгдийг нь авахаар банкны ажилтанд хандсан гэнэ. Гэвч тус банкны ажилтан иргэний хүсэлтийг биелүүлээгүй байна.

А.Тамир

АРДЧИЛАЛ.МН

Холбоотой мэдээ

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

© 2019 Бүх эрх хуулиар хамгаалагдсан. seruuleg.mn

Холбоо барих: 8900-4549